Хятад хоолны жорууд, хятад хоол хийх арга

  1. Хятад маягаар амталсан будаа

Үүнийг дангаар нь эсвэл ямар нэгэн хоолны хачир болгон хэрэглэж болно. 

Орц:     

  1. Будаа 150 гр
  2. Өндөг 3 ширхэг
  3. Сармис 2 хумс
  4. Сонгино 2 ширхэг
  5. Ногоон вандуй 125 гр
  6. Soy souce 1 халбага
  7. Давс

Хийх арга:  Будаагаа эхлээд агшаах хэрэгтэй. Дараа нь хайруулын тавганд өндгөө шараад, жижиг болгож хуурна. Өндгөө түүхий байхад нь сонгино, сармисаа жижиглэн хэрчиж хийгээд 1-2 минут хуураад, агшаасан будаатайгаа холино. 

  1. Пүнтүүз, тахианы мах, ногоотой салат

Нарийн ширхэгтэй пүнтүүзийг Хятадууд “Фунчоза” хэмээн нэрлэдэг. Үүнийг шөлөнд юмуу дангаар нь идэхэд амтгүй мэт боловч салатанд хэрэглэхэд үнэхээр сайхан байдгийг хэлэх хэрэгтэй.

Орц:    

  1. Тахианы мах 500 гр
  2. Пүнтүүз 200 гр
  3. Ногоон вандуй 400 гр
  4. Сонгино 2 ширхэг
  5. Лууван 2 ширхэг
  6. Уксус 50 мл
  7. Soy sauce 50 мл

Хийх арга: Тахианы махаа сонгино, болон урт нарийхан хэрчсэн луувантайгаа хүрэн шаргал болтол нь хуурна. Тэр хооронд пүнтүүзээ уутан дээрх зааврын дагуу нь чанаж болгоод, усыг нь шүүнэ. Тэгээд дээрээс нь үлдсэн ногоонуудаа чанаж, бага зэрэг зөөллөж хийгээд, тахианы махтайгаа холино. Ингэхдээ soy sauce болон ургамлын тосоор амтална.

  1. Сонгинотой  гахайн шарсан мах 

Орц:

  1. Сонгино 300 гр
  2. Гахайн цул мах 50 гр
  3. Давс 2 грамм (1/3 ц.х)
  4. Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х) 
  5. Шингэн жан 8 грамм (5/4 ц.х) 
  6. Сахар 10 грамм (2 ц.х) 
  7. Ус 2 шанага
  8. Ургамлын тос 100 грамм (7 ц.х) 
  9. Эрдэнэ шишийн цардуул 20 грамм (4 ц.х)   
  10. Ванил 3 грамм (3/5 ц.х) 

Хийх арга: Сонгины хальсыг арилгаж нарийхан нарийхан хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба  эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаàä, тосыг нь юүлнэ. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно.

  1. Өндөг, улаан лоольтой хуурга

Орц:

  1.  Улаан лооль 300 гр
  2. Өндөг 3ш
  3. Ургамалын тос 50 гр
  4. Давс 2 грамм (1/3 ц.х)
  5. Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х)  
  6. Ус 3 том халбага 
  7. Сахар 2 грамм (2/5 ц.х)

Хийх арга: Улаан лоолио 2 см өргөн хэрчèнэ. Өндгөө аяганд хйиж 1 грамм давс, бага зэрэг амтлагч хийж сайн хутгана. Хайруулын тавгаа халааж 20 грамм ургамлын тос хийж халаана. Дараа нь өндгөө хийж болтол нь хутгаад гаргана. Хайруулын тавгандаа 30 грамм ургамлын тос хийж халаан, улаан лоолио хйиж 2-3 минут хуурахдаа, сахар, 1 грамм давс, мах амтлагчаа нэмнэ. Дараа нь хутгаж хайрсан өндгөө хийж сайн хутгаж сүмс нь өтгөрөөд ирэхээр бэлэн болно.

  1. Өндөгний жигнэмэл

Орц:

  1. Өндөг 5ш
  2. Ус 500гр
  3. Давс (1/2 ц.х)
  4. Вэй сү (1/2 ц.х)
  5. Жижиглэн хэрчсэн ногоон сонгино 
  6. Маажны тос 5 гр

Хийх арга: Өндгөө том аяганд хийж ус, давс, мах амтлагч хийж сайн хутгана. Том аягатай өндгөө жигнүүр дээр тавьж 15 минут жигнэнэ. Гаргаж аваад хэрчсэн ногоон сонгино ба маажны тосоо дусаахад л амтат хоол бэлэн болно.

  1. Мантуутай гахайн шарсан мах

Хятад хоолноос мантуутай гахайн шарсан маханд ихэнх хүмүүс дуртай байдаг.Тухайн хоолыг хийхэд хятадын ориг жор нь 10 гаруй төрлийн амтат ногоонуудыг холиж хийдэг бөгөөд монголд ихэнх ногоонуудГазрын самарын тос, хулсны нахиа, пивоны шаар, самарын архи, будааны архи, гэх мэт нь олдохгүй ховор байсан тул орц жороос нь хасаад монголчлон хийсэн болно.

Мантууны орц:

  1. Гурил 500гр 
  2. Ургамлын тос ам-2 том халбага30гр
  3. Дрож хөөлгөгч 10гр
  4. Элсэн чихэр ам-1 том халбага 15гр
  5. Ус бүлээн 300мл
  6. Давс ам-1 жижиг халбага 5гр

Гахайн мах бэлтгэх:

  1. Гахайн мах 500гр Самгёбсалны, эсвэл кг-аар савлагдсан махнаас зүсэх
  2. Цуу ам-2 том халбага 30гр
  3. Жан ам-3 том халбага 45гр
  4. Гүнждийн тос ам-3том халбага 45гр
  5. Элсэн чихэр ам-1 том халбага 15гр
  6. Сонгино 1 бүтэн
  7. Хар перц 
  8. Сармис давс орохгүй, хийвэл маш бага орно, цуу, жан махандаа шингээд давстай болдог

Хийх арга:  Мантууны гурилыг бэлдэхдээ эхлээд усандаа хөөлгөгч, элсэн чихэр, давс, ургамлын тосоо хийгээд 10 минут байлгана. Бэлтгэсэн ус нь дээшээ бөмбийгөөд ирэх үед гуриландаа хийгээд гараар зуурна. Зуурсан гурилаа дулаан газар 40 минут хөөлгөнө. Хөөсөн гурилаа нимгэн элдээд дурын дугуй хэвээр дарж, голд нь ургамлын тосоо түрхээд нуглана голд нь махаа хийгээд хавчуулж идэх зориулалтаар. Бэлэн болсон гурилаа жигнүүртээ 20 минут байлгана. Одоо гурил маань бага зэрэг хөөсөн байгаа, энэ үед жигнүүрт 20 минут жигнэнэ. Самгёбсалны махаа урт чигт нь голоор нь 1 зүснэ. Махан дээрээ жан, цуу, гүнждийн тос, элсэн чихэр, сонгино, сармис, хар перцээ хийгээд гараар махаа эвдэлгүй зөөлөн хутгаад 10 минут байлгана. Хайруулын тавагаа сайтар халаагаад махаа хийгээд шарна. Мах шарах явцад хутгуураар махаа урт чигт нь дундуур нь таслаж эвдэлгүй зөөлөн хутгаж өгнө. Мах шарах явцад өөрөөс нь нэлээн их шүүс ялгарна. Ялгарсан шүүсийг ширгэтэл махаа шарна. Ингээд дурын аргаар тавагл

  1. Наашаа Цаашаа хийх жор

Бидний хэлдэгээр “Наашаа цаашаа” хоол нь хятадын Си Чуан нутгийн алдарт хоолны нэг бөгөөд хятадын нутаг нутгийн онцлог, түүхий эдийн элбэгээс материалаа сонгодог. Орц:

  1. Цагаан цуу – 140гр 
  2. Хятад цуу- 40 гр
  3. Сахар – 13 амны халбага
  4. Сое соус – 1 амны халбага улаан адерстайн 3500₮
  5. Цагаан гаа – 1 амны халбага 
  6. Сармис- 3 хумс
  7. Даршилсан улаан чинжүү – 4 ширхэг (сайтар жижиглэж нухна)
  8. Гахайн гол мах 400гр 1кл 10000 нарийн урт хэрчинэ.
  9. Ногоон чинжүү- 1 ширхэг
  10. Хар мөөг дэвтээсэн- 100гр
  11. Лууван- 1 ш

Хийх арга: Орц хэсэг дээр тодруулсан зүйлсийг /1-7 хүртэл жагсаасан зүйлс /нийлүүлж дөнгөж буцалгаад гал дээрээс авна. Гахайн махан дээрээ нэг ширхэг өндөг 30 гр тос хийж 2-3 цаг амраана.Амраасны дараа их тосонд 3-5 минут шарж шүүж авна. Луувангаа нарийхан урт хэрчинэ мөн ногоон чинжүүгээ адил хэрчинэ. Ингээд лууван, халуун чинжүү, хар мөөгөө тосонд хуурч зөөллөөд шарж, бэлэн болсон махаа хийгээрэй. Мөн бэлэн болсон соусаа хийж 1 минут орчим буцалгаад амны халбаганы тал кархамал дээр 2 амны халбага ус хийж найруулаад буцалж буй хоолон дээрээ хийгээд 40 грамм чили ойл нэмээд хоолоо гаргана.

  1. Сам хорхойтой буурцгийн хуурга

Орц:

  1. Буурцаг 60 гр
  2. Сараана 20 гр
  3. Жижиг сам хорхой хэдэн ширхэг
  4. Ургамалын тос 25 мл 
  5. зөгийн бал 50 мл
  6. шинэ жүржийн хальс 1 ширхэг
  7. Бага хэмжээний давс болон америо жяню

Хийх арга: Буурцаг болон сарааныг усанд буцалгаж зөөлрүүлээд уснаас шүүж хэрэглэхэд бэлэн болгоно. Сам хорхойг усанд буцалгаж болгоод шүүж тосод буцалгана. Сам хорхойн дээрээ буурцаг, сараана хоёроо хийгээд дээрээс нь давс, жянюаа хийж амтлаад хэсэг хуурч тогооноос гаргана. Тавагласан хуурган дээрээ зөгийн балбнд дэвтээсэн жүржийн хальсаар чимэглээд “Сам хорхойтой буурцгийн хуурга” бэлэн болно.

  1. Цедрен дүүпүүтэй шөл

Орц:

  1. Цедрен 35 гр,
  2. Дүүпүү 150 гр
  3. “Хэрээн нүд” 80 гр, шөл 350 мл
  4. Цөцгийн тос 100 гр
  5. Давс

Хийх арга: Цедренаа цэвэрлэж угаагаад усанд буцалгасны дараа нарийн хэрчээд хэрэглэхэд бэлэн болгоно. Дүүпүүг жижиг дөрвөлжлөн хэрчиж усанд болгоод хэрэглэхээр бэлтгэнэ. “Хэрээн нүд”-ээ няцалж дээр нь шөл хийж буцалгаад, давс, цөцгийн тосоо хийсний дараа, аягалж хэрэглэхэд бэлтгэнэ.Цедрен болон дүүпүүг тус тус давс, ургамалын тосоор амтлаад боловсруулж, бэлэн болсон цедренээ хэрээн нүдний шөлөнд хийгээд цедрентэй дүпүүтэй шөл бэлэн болно.

  1. Хятад банш

Орц:  Зуурмагт: Гурил 70гр, ус 40гр, өөхөн тос 10гр.

Шанзанд: Гахайн мах 120гр,шар буурцгийн нухаш 10гр,шинэ байцаа 40гр,сонгино 10гр,шар буурцгийн сүмс 30гр,цагаан гаа 10гр,гахайн өөхөн тос 10гр,давс хэрэглэх хэмжээгээр.

Хийх арга:  Гурилыг хүйтэн усаар хатуувтар зуурч,дулаан газар 20-30 минут байлгана. Дараа нь сайн нухаж цувимал болгоод хэрчиж элдэнэ. Бэлтгэсэн шанзыг элдсэн дугуй гурилынхаа голд нь тавьж,амсрыг нь битүүлэн чимхэнэ. Сэрүүн газар түр байлгаад усанд чанаж болгоно.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал