Хүүхдийн даахь үргээх сайн өдөр 2018

Өнөөдрийн хандалт: 344 Хүүхдийн даахь үргээнэ гэдэг бол маш чухал зан үйл. Монголчууд бид хүүхдийн даахь үргээх, хурим найр хийх, шинэ ажил эхлэх гэх мэт ажлуудаа шинийн 15-нд багтааж хийдэг уламжлалтай. Шинийн 1-15 хүртэл сар бага багаар арвижаад 15-наас хойш хомстож, багасаж эхэлдэг. Тиймээс арвижин дээшлэхийн бэлгэдлийг бодож шинийн 15-ны чухал зан үйлүүдээ гүйцэлдүүлдэг юм. Хүүхдийн даахийг сар […]

Хүүхдийн даахь үргээнэ гэдэг бол маш чухал зан үйл. Монголчууд бид хүүхдийн даахь үргээх, хурим найр хийх, шинэ ажил эхлэх гэх мэт ажлуудаа шинийн 15-нд багтааж хийдэг уламжлалтай. Шинийн 1-15 хүртэл сар бага багаар арвижаад 15-наас хойш хомстож, багасаж эхэлдэг. Тиймээс арвижин дээшлэхийн бэлгэдлийг бодож шинийн 15-ны чухал зан үйлүүдээ гүйцэлдүүлдэг юм. Хүүхдийн даахийг сар шинээр эсвэл ивээл сард нь авдаг.

Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд
Бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээдэг.

Гол төлөв зуны дунд сарын шинийн найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд  /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

Найр ёслолыг бага үдээс /09-12/ өмнө эхэлж ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан, бэлгэ дэмбэрэлийн үг хэлж бэлэг сэлт өгнө.

сэвлэг

Эх сурвалж: www.budda.mn
                         mongolcom.mn

Ангилал

Тэнгэр тахилгын нэгдсэн холбоо: Тахилгын бичлэг