Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй
Утас: 7730-0294
Шинэ жилийн хүлээн авалт авч эхэллээ.
🎄140н хүний багтаамжтай
🎄Хувцас солих том өрөөтэй
🎄Энтертаймэнт хөтөлбөр зурагчин 50н хувь хямдрсан
🎄Том зогсоолтой
Хаяг: Сансарын Түнэлийн дээр сансар үйлчилгээний төв
Дэлгэрэнгүй
Утас: 9067-1224, 7012-8080
Хүүхдийнхээ нэг насны ойг тэмдэглэх нь цаашдын амьдралд нь сайнаар нөлөөлнө хэмээн үздэг. Учир нь таны хүүхдийн анхны баяр, анхны “Нэг” гэдэг насыг хүрж байгаа том баяр шүү дээ. Хүүхдийн нэг насны төрсөн өдрийг сайхан тэмдэглэвэл цаашдын амьдрал нь их сайн сайхан дардан байхыг билэгддэг.
Найранд хүндэтгэлийн дуугаар ая барьж, ерөөл дэвшүүлж болдог. Тухайлбал, ямар ч насны ойд ялгалгүй дараах ерөөлийг хэлдэг.
-Өнөөдөр болбоос
Өвгөн буурал аавын минь
Өлмий лянхуа батадхын
Өлзий хутаг оршсон
Өгөөмөр зохист эрин
Өтгөс их настнаа
Өргөн дээдэлж хүндэтгэдэг нь
Өргөн монголын жам
Өвч олны заншил
Өнөөгийн бидний баясгалан
Өсөх хойчист үлгэр
Өрнөн мандахын бэлэг
Өвлөж залгахын ерөөл
Өдгөө цагийн баяр
Өнөд үүрд мөнхрөх
Өлзий найрыг үүсгэе хэмээн насны найрыг нээдэг ажээ.
Хаана тэмдэглэх нь илүү тохиромжтой вэ? Гэртээ тэмдэглэх нь зай талбай муутай, олон хүний хоол унд бэлдэх бас хүндрэлтэй зэрэг олон асуудлууд байдаг. Харин хамгийн тохиромжтой газар бол мэдээж ресторанд тэмдэглэх. Төрсөн өдрөө хэлээд захиалгаа өгөхөд л хангалттай. Бусад бүх зүйлсийг тухайн рестораны туршлагатай хамт олон хамгийн чанартай мартагдахааргүй тэмдэглэж өгөх болно. Энэ нь ч хамгийн зөв сонголт байсан гэдэгт та дараа нь итгэлтэй байх болно.
Хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэхэд хамгийн тохиромжтой ресторануудын мэдээллийг эндээс…