Хүүхдийн хоолны жорууд

Хүүхдийн бие өдөр өдрөөр өсдөг учир хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг хоол хүнсээрээ авч байх шаардлагатай байдаг. Гэхдээ бяцхан ходоодыг нь өвтгөхгүй, хөнгөхөн хооллох учиртай. Хамгийн гол нь хүүхдийн хоолыг ууранд жигнэж эсвэл ус сүүнд чанаж бэлтгэх хэрэгтэй. Хэзээ ч шарж хуурч болохгүй ба үргэлж шинэхэн жимс ногоотой хийх нь зөв юм. Мөн давс болон элсэн чихрийг маш бага хийх нь зүйтэй. Үүнээс гадна хүүхдийн хоолыг амандаа зажилж өгснөөр таны аманд буй нян бактери, ходоодны элдэв өвчлөл зэрэг хүүхдэд халдах болно.

  • Ногооны зутан шөл

Энэ нь таны хүүхдийн өсөлтийг дэмжиж, амин дэм, эрдэс бодисоор хангадаг байна. Зутан шөлийг хийхэд та ганцхан жор, хэдхэн орцод баригдах хэрэггүй. Хамгийн эхэнд лууван, брокколи, эрдэнэ шиш, вандуй, хулуу, ногоон сонгино, сармис, мөөг зэргийг сонгоорой. Эдгээр нь таны хүүхдэд хэрэгтэй амин дэмүүдийг агуулдаг юм шүү.

  • Луувантай бор гурилан талх

Энэ нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, хоол боловсруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах тустай.

  • Тахианы мах, ногоо, будааны нухаш 

6-8 сартай хүүхдэд хамгийн тохирсон хоол юм. Тахианы мах, шинэхэн ногоо зэрэг нь амин дэм, эрдэс бодисоор маш баялаг байдаг. Алим болон луувангийн чихэрлэг амт тахианы мах, будаатай хоршиж сайхан амттай болох тул хүүхэд тань татгалзахгүй болов уу? Шаардлагатай л биш бол давс хийх хэрэггүй.

  • Сүүний зутан

Та хүүхдэдээ махан хоол өгч эхлээгүй бол энэхүү хоолыг хийж өгөөрэй. Сүү нь кальци, Д витамин , уураг, фосфор болон цусны эргэлт сайжруулдаг тэжээллэг бодисуудаар баялаг тул ясны сийрэгжилт, кальцийн дутагдалд орохоос сэргийлдэг байна.

  • Гурвалжин будаатай амтат хуурга

Эрүүл мэнд, зөв хооллолтыг эрхэмлэдэг бол энэхүү хоолыг сонгоорой. Гурвалжин будаа нь биеэс холестерин болон хорт бодисыг гадагшлуулдгаас гадна цус багадалтаас сэргийлнэ.

  • Шар хулууны нухаш

Энэ нь хүүхдийн биед маш олон төрлийн тустай ба А, С, К витаминуудыг агуулдаг байна. Мөн нүдний хараа сайжруулж, арьсны зөөлөн чийглэг байдлыг хангаж, шүд, ясны бэхжилтийг сайжруулж, тархины үйл ажиллагааг тэтгэж, биеийн өсөлтийг дэмждэг юм.

Эдгээр хоолнуудыг насанд хүрсэн хүмүүс ч идэхэд хэрэгтэй бөгөөд өөрт хэрэгтэй витаминуудаа өдөр тутамдаа авна болно. Та дээрх хоолнуудыг хүүхдэдээ хийж өгч өсөлт хөгжилтийг нь дэмжиж зөв хооллоорой.

НУХАШ ХИЙЦГЭЭЕ

  1. Тоорын нухаш

Орц:
-Тоор 6 ширхэг
-Ус

Хийх арга:  Тоороо бүгдийг нь хальслаад жижиг хэсэг болгон хэрчинэ. Жигнүүрэндээ усыг нь тохируулж хийгээд тоороо зөөлөн гал дээр 15 минут жигнэнэ. Сэрээгээр хатгаж үзээд сайн зөөлөрсөн байвал тоороо гаргаарай. Дараа нь холигчинд хийж холиод нухаш бэлэн болно. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд хадгалвал 3-5 хоног хадгалах боломжтой. Хүүхэддээ өгөхдөө хөлдөөсөн тоорны нухашаа халаагаад өгөхөд л болно.

  1. Луувангийн нухаш

Орц:
-Лууван /хүссэн хэмжээгээр/
Ус 

Хийх арга:  Хүссэн хэмжээгээрээ луувангаа хальслаад 20-25 минут жигнэнэ. Бэлэн болсон лууван дээрээ бага зэргийн ус /луувангийн шүүс ч байж болно/ нэмээд холигчоор хутгана. Хүүхэд томрох бүр өөр төрлийн ногоог нэмж хийж болдог. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөд 3 сар хүртэлх хугацаанд хадгалж, хэрэглэж болно.

  1. Чихэрлэг төмсний нухаш

Орц: 
-Чихэрлэг төмс – 100 грамм
-Ус 

Хийх арга:  Дөрвөлжин /нийслэл салатныхтай адилхан хэмжээтэй/ хэрчсэн чихэрлэг төмсөө усанд 15 минут орчим чанана. 100гр төмс чанахад 1 цайны аяга ус орно. Хэрвээ хэтэрхий шингэн байвал 20 минут орчим буцалгаж болно. Харин хэт өтгөн байвал хүссэн хэмжээгээрээ бага зэрэг ус нэмээрэй. Бэлэн болсон нушаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөэ хадгалаарай.

 

  1. Алимны нухаш

Орц:  Алим – том бол 5-10 ширхэг, жижиг бол 10-15 ширхэг

Хийх арга:  Алимаа хальслаад голыг нь авч цэвэрлэнэ. Дараа нь зурагт үзүүлсний дагуу зүсч, саванд хийгээд буцалгана. Ус алимыг дөнгөж бүрхэх төдий хэмжээтэй байх ёстой. Нухаш хийхэд тохиромжтой зөөлөн болтол буцалгасны дараа холигчид хийж хутгаад л бэлэн боллоо. Бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийж хөлдөөгөөрэй.

  1. Вандуйны нухаш

Орц: 

-Вандуй 3 аяга /хөлдөөсөн, органик вандуй/
-Ус 2 цайны халбага

Хийх арга:  Холигчинд вандуй, усаа хийгээд нухаш болтол нь хутгаж өгнө. Мөн л бэлэн болсон нухшаа мөс хөлдөөх зориулалтын саванд хийгээд хэрэгтэй үедээ гаргаж халааж хэрэглээрэй.

 

ХҮҮХДИЙН ДУРТАЙ АМТАТ ӨНДӨГТЭЙ ХООЛНУУД

  1. Омлет (Omlette)

Орц: 

  1. 2 ш өндөг 
  2. Ногоон ногоо (сонгино,бууцай, улаан лооль, оливийн тос, мөөг)
  3. Бяслаг

Хийх арга: Өндгөө хагалж савандаа зуураад ногоонуудаа хольж бага багаар нэмж зуурна. Зуурмагаа хайруулын тавгандаа маш багаар хийж хайрна. Түлэхгүйн тулд 2 тийш ээлжлэн эргүүлнэ. Тавган дээрээ тавиад нугалж тавиад хэрчсэн ногоонуунаа өөрийн сонголтоор цацна. Хажууд нь хүүхдийнхээ дуртай бясагийг нэмж амт оруулаарай.

  1. Өвөрмөц амттай багсарсан өндөг (Scrambled egg)

Орц: 

  1. 3ш өндөг
  2. 1 амны халбага сүү 
  3. Оливын тос
  4. Ус
  5. Давс
  6. Перец
  7. Бяслаг 
  8. Ногоо (броколли,бууцай, төмс, улаан шар, ногоон чинжүү)

Хийх арга 

Өндгөө аяганд хийж хутгана. Дээр нь сүү, оливын тос, усаа нэмнэ. Давс, перецээ нэмнэ. Хайруулын тавгаа халааж зуурмагаа хайрахад бэлтгэнэ. Зуурмагаа хайруулын тавганбаа хийж хайрна. Хайрах явцдаа бяслагаа үрж, дээр нь цацаарай. Ингээд сүүлд нь хэрчсэн ногоонуудаа нэмж хутгана.

  1. Өндөгтэй Буритто (Egg Burito)

Орц: 

  1. 4ш өндөг
  2. Ногоо (броколли,бууцай, төмс, улаан шар, ногоон чинжүү )
  3. Троттила гурил (элдэж хайраад бэлэн болгосон гурил)
  4. Салса соус

Хийх арга: Өндгөө саванд хийж зуураад ногоонуудаа хэрчиж бэлэн болгоно. Хайруулын тавгаа халааж өндөг ногоогоо тус тусанд хуурна. Бэлэн болсон хачираа тротилла гуриландаа ороож хуулина. Ингээд өндөгтэй Бурито бэлэн болно. Соусандаа түрхээд амтархан идээрэй!

  1. Өндөгтэй Пицца (Egg pizza )

Орц: 

  1. Пиццаны зуурмаг 
  2. Пиццаны соус
  3. 100 гр пиццаны бяслаг
  4. 3 ш өндөг

Хийх арга: Пиццаны зуурмагаа элдэж хайруулын тавган дээрээ хайрна. Хайрсан гурилан дээрээ соусаа түрхэнэ (амталгаагаар) Бяслагаа үрээд 10-12 минут жигнэнэ. Дээр нь өндгөө хагалаад нэмнэ. Ингээд ахин 5-7 минут жигнэж өндөгтэй пицца бэлэн болно.

  1. Өндөгтэй хуурсан будаа (Egg fried rice) 

Орц:

  1. Будаа
  2. Өндөг
  3. Эрдэнэ шиш, вандуй, өнгөт чинжүү
  4. Ургамлын тос
  5. Сое соус

Хийх арга: Будаагаа агшааж бэлэн болгоно. Үүний дараа өндөгөө хуурч, ногоонуудаа хэрчиж бэлэн болгоно. Хайруудын тавгаа халааж ногоонуудаа хуурна. Будаагаа нэмнэ. Нэмж сайтар хутгаад, сое суусаарай амтлаад таваглаарай.

  1. Амтат банш

Орц:

  1. Гурил- 500гр
  2. Бууцай- 30гр
  3. Лууван- 1 ширхэг
  4. Мах- 300 гр загас, тахиа, үхрийн аль нь ч байж болно.
  5. Сонгино- 100 гр
  6. Өндөг- 2ширхэг

Хийх арга:  Бууцайг блендэрнэ. Харин лууванг үрэгчээр үрээд шүүсийг нь шахаж гаргана. Ингээд 2 өнгийн шүүс бий болох юм. Гурилаа хоёр хэсэг хуваагаад бэлтгэсэн шүүсүүдээр тусад нь зуурахдаа өндгөө нэг нэгээр нь хийгээд, зурна. Ногоон болон улбар шар өнгийн гурил бэлэн болно. Махаа машиндаад сонгиноо бага зэргийн гал дээр хуурна. Махаа амтлаад сонгиноо хийгээд баншаа чимхээрэй. Ингээд усаа буцалгаад 15 минут жигнэхэд бэлэн болно. Бэлэн болсон хоол маань шим тэжээлээр баялаг, мөн органик аргаар гуриланд өнгө оруулсан учир хүүхдийн тань идэх сонирхлыг нэмж өгөх нь лавтай биз ээ.

  1. Төмсний нухаш зайдастай ороомог 

Орц:

  1. Төмс- 2 ширхэг
  2. Сүү- 1.5 хх
  3. Масло- 1.3 хх
  4. Гурил- 300 гр
  5. Исгэгч- 0.7 цх
  6. Хар перц- 0.5 цх
  7. Зайдас- 3-5 ширхэг
  8. Давс- хүссэнээрээ

Хийх арга:  Ороомогны гурилыг бүлээн усаар зуурахдаа исгэгчээ хийж зуураад 1-2 цаг хөөлгөнө. Төмсөө хальслаад, давстай усанд чанаж болгоно. Төмсийг болоход, масло хийж хайлуулаарай. Ингээд төмсөө нухаж амтлахдаа орегано болон яншуй аль нэгийг хийнэ зэргээр амталж, сүүгээ хийж нухшаа бэлэн болгоно. Гурил бэлэн болсон үед гурилаа жижиг жижиг хэсгээр хуваан авч, 3-5мм-ийн зузаантайгаар элдэнэ. Элдсэн гурилан дээрээ төмснийхөө нухшыг дэлгэж, дээр нь зайдсаа тавина. Үүний дараагаар зайдасны илүү гарсан хэсгүүдийг дунд зэргийн өргөнтэйгөөр хөндлөн хэрчээд, хэрчсэн хэсгүүдээрээ ороомогоо зөрүүлэн хучна. Шарах шүүгэний хавтангаа тослоод, ороомогоо масло болон өндөгний шараар бага зэрэг тослож өгвөл ороомог илүү амттай болно. Ийнхүү 150С хэмд халаасан шарах шүүгээнд 15 минут байлгана. Дараа нь 250С хэмд 10 минут болгоход шаргалтсан амтат ороомог бэлэн болно.

  1. Кашаар хийсэн жигнэмэг 

Орц:

  1. Каш- 0.7 цх
  2. Сүү- 0.7 цх
  3. Элсэн чихэр- 100 гр
  4. Хүнсний сод- 0.7 цх
  5. Гурил- 100 гр
  6. Өндөг- 1 ширхэг

Хийх арга: Зөөлөн гал дээрх хоолны савандаа кашан дээрээ сүүгээ нэмээд зөөлөн хутгаж, 30-40 минут байлгаарай. 1 ширхэг өндгөө нэмээд блендэрдэнэ. Ингээд хүнсний сод, гурил, элсэн чихрээ нэмээд ахин блендэрдэнэ. Аяган бялуундаа зуурмагаа жигд тараагаад 200С хэмд халаасан шарх шүүгээндээ хийгээд 40-50 минут болгоорой. Шарах шүүгээнээс гаргаад 15 минут хэртэй хөргөөд, идэхэд бэлэн болно.

  1. Будааны бөмбөлөг

Орц:

  1. Будаа- 1 аяга
  2. Туна загас- 1 ширхэг
  3. Ногоон сонгино- 1 ширхэг
  4. Бөөрөнхий сонгино- 12 ширхэг
  5. Далайн байцаа- 1 ширхэг
  6. Хиам сосиска- 1 ширхэг
  7. Майонез- 1 хх

Хийх арга:  Нэг аяга цагаан будаагаа угааж агшаана. Энэ нь ойролцоогоор 3 аяга болон өсөх ёстой. Туна загасаа жижиглэн хэрчсэн сонгино болон майонезоор амтална. Ногоон сонгино, хиам, далайн байцааг жижиглэж бэлтгэнэ. Бэлэн болсон будааг 3 хэсэг болгоод хиам, ногоон сонгино, далайн байцаагаар тус тусад нь холино. Хүнсний бээлийгээ өмсөөд, гар дээрээ будаагаа жижиглэн авч бөөрөнхийлж хонхойлгоод тунаг хийнэ.  Энэ мэтчилэн бусад бөмбөлөгтөө бэлтгээрэй. Бэлэн болсон бөмбөлгүүд дээр майонез, гич эсвэл кетчуп зэргийг дусааж өгнө.

 

  1. Амтлаг өтгөн шөл 

Орц:

  1. Үхрийн мах- 300 гр
  2. Төмс- 2 ширхэг
  3. Лууван- 1 ширхэг
  4. Лаврын навч- 2 ширхэг
  5. Будаа- 1 аяга
  6. Хар перц- 1 хх
  7. Давс- 2 хх
  8. Ногоон сонгино- 1 ширхэг
  9. Далайн байцаа – 1 ширхэг

Хийх арга:  Махыг жижиглэн хэрчинэ, хүнсний ногоог хальслан дунд зэргийн хэрчинэ. Битүү чанагчиндаа бага зэрэг ургамлын тос хийгээд мах төмс ногоогоо шарна. Үүний дараагаа ус хийж, давс, перец, лаврын навч зэргээ хийн ойролцоогоор 1 цаг буцалгана. Энэ дундуур будаагаа сайтар угаан цэвэрлээд, агшаана. Хэсэг хормын дараа өтгөн бор өнгийн шөл бэлэн болох бөгөөд зурагт үзүүлсний дагуу будааг байрлуулж, далайн байцаагаар нүд амыг нь хийвэл, хүүхэд идэхэд сонирхолтой хирнээ амттай байх болно.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал