“Мөнхжин” Хүүхдийн эмнэлэг
Манай эмнэлэг нь ⏰10:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна.
✅Фото аппарат гэрээр түрээслэнэ.
✅харшлын сорил тавина.
✅Утлага эмчилгээ хийнэ.
✅Онлайнаар зөвлөгөө өгнө.
🩺Нярайгаас эхлээд бүх насны хүүхдийн үзлэг зөвлөгөө болон бүх насанд харшлын үзлэг зөвлөгөө эмчилгээ зааж хяналтанд эмчлэх эрүүлжүүлэх
🩺Хүүхдийн хооллолт болон бусад асаргаа, өвчлөхөөс хэрхэн сэргийлэх талаар ээжүүдэд зөвлөгөөг өгнө.
МЯГМАРТ АМАРНА.
БЯМБАД 11-15 ЦАГТ АЖИЛЛАНА.
Хаяг: БГД, Улсын Нэгдсэн 3-р эмнэлгийн төв хаалганаас баруун талд ”Онол Булгант” төвийн 3-р давхарт байрлаж байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0309

   
Гурван гал эмнэлэг хүүхдийн тасаг

Гурван гал эмнэлэг нь Зөв оношлогоо, Зөв эмчилгээ, Зөв үйлчилгээ, Зөв сувилахуйг  Дэлхийн
жишиг стандартын дагуу   эх орондоо үзүүлэх зорилгоор байгуулагдсан эмнэлэг юм.

Хүүхдийн тасаг нь 2011 онд 32 ортой байгуулагдсан бөгөөд хүүхдийн төрөлжсөн нарийн
мэргэжлийн 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгэг 0-18 насны хүүхдүүдэд үзүүлнэ.

Тусламж үйлчилгээний чиглэл
•    Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн мэс заслын эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн мэдрэлийн эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн зүрхний эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн бөөрний эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн шүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн нүдний эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн чих хамар хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө
•    Хүүхдийн урьдчилан сэргийлэх багц
•    Хүүхдийн нөхөн сэргээх эмчилгээ
•    Хүүхдийн дүрс оношилгоо
•    Лабораторийн шинжилгээ
•    Хэвтэн эмчлүүлэх

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх нялхасын-19
Утас:70113344
7011-ХХХХ

Цагийн хуваарь:  Даваа -> Баасан 08:30 - 17:00    Бямба 09:00 -16:00   Ням 10:00 - 14:00

Мангут эмнэлэг

Мангут эмнэлгийн хүүхдийн кабинетад үзлэг хийгдэх өвчнүүд:
1. Нярай болон 2сар  хүртэлх нялхасын эмгэгүүд/ бүтэлт,шарлалт,дутуу ба бага жинтэй/
2. Хүүхдийн цочмог ба архаг суулгалт
3. Хүнд тураал
4. ХӨЦМенежментийн дагуу: 2 САРААС 5 ХҮРТЭЛ насны өвчтэй хүүхдүүд
5. Дунд чихний үрэвсэл
6. Залгиур гүйлсэн булчирхайн үрэвсэл
7. Томуу, ТТТөвчнүүд
8. Хүүхдийн гуурсан хоолойн бөглөршилт цочмог үрэвсэл
9. Гуурсан хоолойн дахимтгай үрэвсэл
10. Гуурсанцарын цочмог үрэвсэл
11. Гуурсан хоолой тэлэх өвчин
12. Уушигны үрэвсэл / цочмог, архаг/
13. Зүрх- судасны тогтолцооны олдмол өвчнүүд
14. Хүүхдийн ходоодны цочмог ,архаг үрэвсэл
15. Цөсний хүүдийн цочмог архаг урэвсэл
16. Элэгний, нойр булчирхайн архаг үрэвсэл
17. Цус багадалтууд
18. Хүүхдийн бөөр шээсний замын өвчин
19. Хүүхдийн  цагаан хорхойтох өвчин

Хаяг: Баянгол дүүрэг 4-р хороолол, Модны 2 ын туслах зам, БГД ын нэгдсэн эмнэлэгийн чанх урд
Утас:95955708, 70110027
9595-ХХХХ

Цагийн хуваарь: Даваа -> Баасан 08.30-17.30     Бямба 10.00-14.00

Буман хүүхэд хүүхдийн эмнэлэг

“Буман хүүхэд” хүүхдийн эмнэлэг нь 2010 оны 11-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
0-16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэг
0-1 настай эрүүл хүүхдийн зөвлөгөө
Амьсгалын замын цочмог халдвар болон суулгалт өвчтэй хүүхдийг гэрээр эмчлэх аргуудыг зөвлөх
Хүүхдийг хэрхэн хооллох тухай зөвлөгөө
Таны хүүхдэд тохирсон иллэг, гимнастикийг зааж сургах
Рахит, цус багадалт, тураал, эмзэгшил, хүүхдийн харшилт гаж байдал зэрэг, мөн суурь өвчтэй хүүхдийг эмчлэх, асрах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө
Хаяг: Баянгол дүүрэг, 17-р хороо, 3-р хор-л, 3-р байр, УБ (Өргөө кино театрын баруун талд)
Утас: 9992 8793
9992-ХХХХ

Имэйл: adiya49@yahoo.com

Zint хүүхдийн эмнэлэг

May be a cartoon of child and text that says "ZN Clinic SINCE 2013 AAB"

Зинт клиник 2013 оны 7 сард Вива сити хотхонд нээгдсэн.Бүх насны (0-18) хүүхдэд дотор, мэс заслын чиглэлээр үзлэг хийн нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны зөвөлгөө өгч, эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үндсэн зорилготой. Хүүхдийн анагаахын дэвшилтэт арга технологийн нэвтрүүлж ажилладаг.

Жилд дунджаар 9000 орчим хүүхдэд үзлэг хийж, зөвөлгөө өгдөг. АНУ-ын MTTS компанитай албан ёсны онцгой эрхтэй дистрибьютерийн гэрээ байгуулж нярайн шарлалтыг гэрийн нөхцөлд эмчлэх олон улсад шалгарсан, шилдэг, шинэ технологи болох Firefly зөөврийн төхөөрөмжийг анх удаа оруулж ирж нярайн шарлатыг амжилттай эмчилж байна. 4 аппаратаар жилд дунджаар 600 гаруй нярайг эмчилж байна.

Хаяг: 1. Жаргалан хотхон 27
          2. Яармаг British school, Twin tower, 52
Утас: 77110949, 85820949, 85720949
9992-ХХХХ

Цагийн хуваарь: Даваа -> Баасан 09.00-17.00 Бямба, Ням 10.00-17.00

Sos Medica Mongolia Clinic

СОС Медика Монголиа олон улсын эмнэлэг нь таны хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтонд холбоотой эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж үзүүлж байна.

Америкийн Зүрхний Нийгэмлэгээс мэргэжилтнүүдэд зориулсан Хүүхдийн Амилуулан Лавшруулах Тусмалжийн сургалтанд хамрагдаж мэргэшсэн манай туршлагтай эмч болон сувилагч нар 24/7-ийн турш бяцхан гишүүддээ яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд байнга бэлэн байх болно.

Манай эмнэлэг дараах хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна:

  • Эмчийн үзлэг, оношилгоо болон зөв зохистой эмчилгээний төлөвлөгөө
  • Хүүхэд хөхүүлэх болон хоол тэжээллийн талаарх зөвлөгөө
  • Хүүхдийн өсөлтийн үе шатны үнэлгээ, зөвлөгөө
  • Бүх төрлийн дархлаажуулалтын үйлчилгээ
  • Чанарын өндөр шаардлага хангасан эм болон вакцин
  • Хүүхдийн шүдний эмчилгээ

Хаяг: 4а байр, Их тойруу, 15-р хороолол, 7-р хороо, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс
Хаяг: Хан уул дүүрэг, 1р хороо, Зайсан төв, 2р давхар Улаанбаатар, Монгол улс
Утас: 91913122, 11464325 77114325
9191-ХХХХ

Цагийн хуваарь: Даваа -> Баасан 09.00-18.00

Хувь Эрдэнэ Мед Хүүхдийн эмгэлэг

Хүүхдийн тэргүүлэх зэргийн их эмч Д.Шүрэнцэцэг өөрийн эмнэлгээ нээлээ.
Хаяг: ХУД-18, Удирдлагын академийн гудамж, Академи хотхон, Academy Center үйлчилгээний төв
Утас: 9905-1119
9905-ХХХХ

СОР клиник

Хүүхдийн эмчийн иж бүрэн үзлэг оношилгоо дүгнэлт зөвлөгөө
Суурь эмгэгүүдийг илрүүлэх
Хүүхдийн өсөлт хөгжилтийг үнэлэх
Хаяг: БЗД 26-р хороо Чухаг 2 хотхон Сор клиник
Утас: 7718-4848
9905-ХХХХ

Улсын эмнэлэгүүд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг

Хүүхдийн өвчин судлалын төв нь Баянзүрх дүүргийн нийт 29 хорооны 0-16 насны нийт 130  гаруй мянган хүүхдэд 24 цагийн хүүхдийн төрөлжсөн 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.Жилдээ 8 500 -9 500 хүүхэд эмчилдэг.

Тус төв нь 230 ортой, зохион байгуулалтын хувьд:

  • Хүүхдийн 1 - Амьсгалын эрхсудлалын тасаг
  • Хүүхдийн 2 - Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг
  • Хүүхдийн 3 - р тасгаас тус тус бүрдэнэ.

Нийт 46 эмч, эмнэлэгийн ажиллагсадтайгаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.Үүнд:

  • Төвийн захирал Ө.Туул,
  • Сувилахуйн менежер Б.Рэнцэнханд,
  • Аж ахуйн менежер Ж.Дашмядаг,
  • Эмийн менежер Б.Хүрэл-эрдэнэ, С.Энхтуяа нар ажиллаж байна.

Зохион байгуулалтын хувьд:

  • Их эмч-11,
  • сувилагч-23,
  • Туслах сувилагч- 3
  • Үйлчлэгч – 9 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр багаар ажиллах арга барилыг мөрдлөгө болгон үр бүтээлтэй ажиллаж байна.

Хаяг: Баянзүрх дүүрэг 22-р хороо

Утас:70150065 94000507
7015-ХХХХ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын А/09 тушаалын дагуу Сонгинохайрхан эрүүл мэндийн төвийн Дотрын 1-р тасгийн 63 орыг хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээнд шилжүүлэхээр болсон.

Тэгвэл уг ажлын хүрээнд өнөөдөр Засаг даргын орлогч Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг дотрын 1-р тасагт байсан өвчтнүүдийг дотрын 2-р тасаг руу шилжүүлэх ажлыг хийж, дотрын 1-р тасагт хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжийг бүрдүүллээ.

Дашрамд дуулгахад Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 165 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хэдий ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан өдөрт дунджаар 200 гаруй хүүхэдтэй ажиллаж байна. Түүнчлэн болзошгүй нөхцөл байдалд бэлдэн нийт 300 гаруй ор дэлгэн хүүхэд хүлээн авахад бэлэн байдалтай ажиллаж байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, Баянголын-1

Утас:72728282, 701732037
7272-ХХХХ

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв

Манай төв нь эрдэм шинжилгээний салбар; 680 ор бүхий гуравдах шатлалын лавлагаа 2 эмнэлэгтэй (Хүүхдийн эмнэлэг; Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг); төрөлжсөн мэргэжлийн 28 тасаг; 2 зөвлөх поликлиник; өсвөр үеийн клиник, үргүйдэл - нөхөн үржихүйн төв; 11 албатайгаар эх, эмэгтэйчүүд, ураг-нярай, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Тус төвд нийт 1128 ажилтан ажил үүрэг гүйцэтгэдэг ба үүнээс их эмч 280, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 554, бусад ажилтан 293.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний 42% бакалаврын зэрэгтэй, 30% нь дипломын зэрэгтэй, 6% нь магистрын зэрэгтэй, 1% нь докторын зэрэгтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Нийт эмч нарын 50 орчим, эмнэлгийн мэргэжилтэн 40 орчим хувь нь боловсролын болон мэргэжлийн зэрэгтэй.

Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
16060 Улаанбаатар, Монгол улс

Утас:362205 
3622-ХХ

Чин сэтгэлээсээ, найрсаг харилцаатай-Үйлчилгээний соёл
Дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллах-Хариуцлагатай баг
Эрх тэгш, нээлттэй, бүтээлч-Тогтвортой түншлэл
Мэргэжлийн ёс зүй, чанартай-Эмнэлгийн тусламж үйлчилгээ
Технологийн дэвшилд тулгуурласан-Шинжилгээ, оношилгоо, эмчилгээ
Эмнэлгийн хүүхдийн хүлээн авах (24 цаг)
Чингэлтэй салбар, Хүүхдийн амбулатори
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 15-р хороо, 15-р хорооны цогцолбор байрын хойд тал
Утас:7011-0278
7011-ХХХХ

Нийслэлийн Хануул дүүргийн нэгдсэн эмнэлэг хүүхдийн тасаг

Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтанд орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 0-16 насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.
Хүүхдийн тасгийн эрхлэгч: Ж.Саранцэцэг
Утас:99716923 
9971-ХХХХ

/Хүүхдийн эмнэлгийн жагсаалт/

Ангилал