Хөдөлгүүрийн тосыг сонгож авах болон солихдоо анхаарах зүйлс

Дуудлагаар машин засах үйлчилгээ
Авто түргэн тусламж
– Hybrid машин бүх тохиолдолд очно
– Аккумлятор хүргэлт үйлчилгээ
– Холбох үйлчилгээ
– Ачилт үйлчилгээ /ачих чирэх/
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0156

Хүч авто сервис
✔️ Maнайх бүх төрлийн автомашинд :
✔️ Компьютер оношлогоо
✔️ Явах эд ангийн оношлогоо
✔️ Бензин форсунк оношлогоо, цэвэрлэгээ

✔️ Тэнхлэг тохиргоо, Агрегат бүх төрлийн засварыг найдвартай,
туршлагатай инженер, механикууд хийж гүйцэтгэнэ

Дэлгэрэнгүй  |   Хаяг
Утас: 7763-7252

Авто түргэн тусламж
Дуудлагаар машин засах үүлчилгээ авто түргэн тусламжийн үйлчилгээ. Акумлятор хүргэлт hybrid машины Манайх японоос орж ирсэн hybrid авто машины батерей худалдаалж, суурилуулж өгч байна.
Утас: 7740-1351

/Хөдөлгүүрийн тосыг сонгох болон солихдоо анхаарах зүйлс/

 

Хөдөлгүүрийн тосыг:
– Техник үйлчилгээний графикт хугацаанд нь
– Хуучин автомашин худалдан авсан тохиолдолд
– Улирлын шилжилтийн үед зайлшгүй солих шаардлагатай.
Энэ үед анхаарах зүйлүүд:
– Тухайн автомашины үйлдвэрлэгчийн зааварт заасан хөдөлгүүрийн хүчин чадал, онцлогт тохирсон ангиллын тос, тосны шүүрийг сонгож авах шаардлагатай. Зааварт заасан ангиллын тосны зэрэглэлийг бууруулан хэрэглэж болохгүй.
– Тосны хайрцган дээрх температурын үйлчлэх хүрээ зааврыг баримтлах шаардлагатай.
– Хөдөлгүүрийн тосны өнгөөр баримжаалан тосны чанарыг тодорхойлон худалдаж авч болохгүй. Яагаад гэвэл нэмэлт хольцууд тосны өнгийг өөрчилсөн байдаг.
– Тосыг солихдоо үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааг баримтлах шаардлагатай боловч хотын ачаалалтай болон шороон замд хүнд араагаар удаан явсан үед хөдөлгүүр шулуун замд явснаас илүү олон эргэлт хийдэг учир богино хугацаанд солих шаардлагатай болдог . Сүүлийн үеийн япон автомашинуудад ойролцоогоор 5000 км тутамд тосны шүүр болон тосыг сольж байна.
– Хөдөлгүүрийн тосыг солихдоо заавал тосны шүүрийг хамт солих шаардлагатай. Хэрэв чанарын хувьд эргэлзээтэй түлш хийсэн болон тоостой замд удаан хугацаагаар явсан тохиолдолд шүүрийг болж өгвөл тосоо солих хугацааг хүлээлгүйгээр соливол сайн.
– Дутуу шаталтаас үүссэн их хэмжээний хогт хольц ба агаарын тоос нь шүүрийг цагаас нь өмнө бохирдуулж болох юм.
– Тосны шүүрийг өөрийн автомашины катологт заасны дагуу сонгож авах шаардлагатай.
– Зарим нэг технологийн мэдлэг дутуу хүмүүс шиг зөвхөн сальник резин, шурагны нүхээр нь тосны шүүрээ сонгож болохгүй. Яагаад гэвэл шүүрний дотоод бүтэц нь бүтэн эргэлтийн, богино эргэлтийн болон хосолсон ажиллагаатай гэж байхаас гадна тухайн хөдөлгүүрийн хүчин чадалд тохирсон клапантай байдаг.
– Тос сольсны дараа /1-2 мянган километрт/ өнгө нь амархан өөрчлөгдсөн үед ашиглалтын шинж чанараа алдсанд тооцож болохгүй. Сайн чанарын тос нь түлшний дутуу шаталтын хольц болон хөдөлгүүрийн хагийг өөртөө шингээж байдаг.
– Минерал болон синтетик тосыг хольж хэрэглэх шаардлагагүй. Яагаад гэвэл хольсон тохиолдолд уусдаггүй хольц үүсч хөдөлгүүрийг гэмтээх аюултай учир зөвхөн зайлшгүй тохиолдолд авто засварын газар болон зогсоол хүртлээ хэрэглэж болох юм.
– Тос нэмэх үед зөвхөн тухайн ангиллын тосыг хэрэглэх хэрэгтэй. Өөр өөр үйлдвэрлэгчийн нэмэлт хольц хоорондоо тохирохгүйгээс уусдаггүй хольц үүсч болох талтай.
– Ашиглалтын явцад нэг төрлийн тос хийж байсан бол хөдөлгүүрийн тосыг солихдоо хөдөлгүүр цэвэрлэгчийг хэрэглэх шаардлагагүй.
– Хуучин автомашин худалдаж авсан үед эзэмшигч нь ямар төрлийн тос хэрэглэж байсан нь тодорхойгүй бол хөдөлгүүрийн тосыг солихдоо угаах шаардлагатай. Энэ үед угаалгын тосыг хэрэглэж болно.
– Ажлын температур хүрээгүй хүйтэн хөдөлгүүр ажиллах үед цилиндр болон кольц, поршенг зэврэлтийн элэгдэлд оруулдаг түлшний дутуу шаталтын үед үүсдэг хүчлийг, тосны хольц саармагжуулж амждаггүй.
– Ачаалалтай үед /автомашин явж байх үед/ хөдөлгүүр амархан халдаг учир өвлийн улиралд байран дээр нь 3-5 минутаас илүүгүй халаах хэрэгтэй. Монгол орны өвөл зуурамтгай чанараар нь ангилсан SAE 5W-30, SAE 5W-40 тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Та машиндаа моторын тос авахдаа хэрхэн сонголт хийдэг вэ? Өмнө нь авто дэлгүүрт ороод маш олон төрлийн тосон дунд төөрөлдөж байсан уу?

Моторын тосыг үйлдвэрлэхдээ суурь тосон дээр (түүхий тосыг нэрж гарган авдаг тос) дулаан дамжуулах чанарыг сайжруулах, тослох чанарыг нэмэгдүүлэх, хөдөлгүүрийн цэвэр байдлыг хангах, жийргэвчүүдийг зөөллөх, хөдөлгүүрийг хамгаалах, тосны зуурамтгай чанарыг ихэсгэгч зэрэг олон төрлийн зориулалттай нэмэлт бүтээгдэхүүнүүдийн холимогийг нэмж хийн хэрэглэгчдэд хүргэдэг. Ингэхдээ нэг брэнд л гэхэд дотроо хэд хэдэн төрлийн тостой байдаг нь суурь тосны ангилал (4 ангилал байдаг), нэмэлтийн холимогийн найрлага, хэмжээнээс шалтгаалдаг юм. Учир нь автомашин үйлдвэрлэгчид тухай тухайн машины загвартаа зориулсан хөдөлгүүр зохион бүтээхдээ өөр өөр зуурамтгай чанартай (өтгөн шингэн), өндөр температурт тэсвэртэй эсвэл хүйтэнд царцдаггүй гэх мэт тоснуудыг шаардсан байдлаар хийдэг байна.

Суурь тосны тухайд…

Base oil буюу суурь тос нь I, II, III, IV группт хуваагддаг. Эдгээрээс IV групп нь (PAO base oil) API буюу Америк стандарт, ACEA буюу европ стандарт аль алинд нь бүтэн синтетик гэж тооцогддог. Харин III групп нь (HC – Hydrocrack) API стандартаар бүтэн, ACEA стандартаар хагас синтетик гэгддэг юм. Дээрхи хоёр ангилалаас доош тоснууд нь ерөнхийдөө минерал тосонд орно.

  • API – SN (бензин хөдөлгүүрт тохирно)
  • API – CF (дизель хөдөлгүүрт тохирно)
  • ACEA – AB (бензин хөдөлгүүрт тохирно)
  • ACEA – CE (дизель хөдөлгүүрт тохирно)

Ингээд тосоо сонгохдоо та дээр дурьдагдсан тэмдэг тэмдэглэгээнүүдийг өөрийн машины үйлдвэрлэгчийн заавар болон авах гэж байгаа тосны савлагаан дээрээс тулган харж болохоос гадна томоохон автомашин үйлдвэрлэгчдийн баталгааг шалгаж болно. Өөрсдийн чанарт эргэлздэггүй шилдэг тосны брэндүүд автомашин үйлдвэрлэгчдэд дээжээ явуулж шалгуулан үйлдвэрийн баталгаа (approval) гаргуулан авдаг бөгөөд үүнийгээ тосныхоо саван дээр бичсэн байдаг. Жишээ нь: BMW Longlife-01, MB 229.5, Toyota гэх мэт. Тэдгээр стандартуудыг өөрийн машины үйлдвэрлэгчээс зөвлөсөн стандарттай мөн тулган үзэж сонголтоо хийхийг зөвлөж байна.

Анхаарах зүйл: Аливаа тосны савлагаан дээр сая дурьдсан баталгаат стандартаас (approval) гадна санал болгосон (recommendation) нэрнүүд байдаг. Уг хоёр зүйлийг ялгаж салгах хэрэгтэй бөгөөд Approval нь автомашин үйлдвэрлэгч нь туршиж шалгаж үзсэний үндсэн дээр албан ёсоор өгдөг стандарт бол Recommendation нь зүгээр тухайн тосыг энэ машинд хийж болно гэсэн зөвлөмж юм.

Тосны сонголт хийхэд шаардлагатай ерөнхий ойлголт ийм байдаг бол үүн дээр нэмээд зарим хүчин зүйлсийг харгалзан үзэж байж тос авах нь зүйтэй. Тодруулбал таны машины үйлдвэрлэгдсэн он, туулсан км, унаж байгаа нөхцөл, хийж байгаа шатахуун түлш зэрэг нь ямар тос машинд тань таарахад нөлөөлж байдаг. Хөдөлгүүрийн ачаалал бага байх тусам (он залуу, моторын багтаамж бага, болон hybrid машинууд) зуурамтгай чанар багатай тос ордог бол хуучирсан, олон мянган км туулсан эсвэл уралдааны зориулалттай (turbo-той г.м) машинд өтгөн тос илүүтэй зохицдог байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал