хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ

Ажилтны хөдөлмөрлөх явцад үүсч болзошгүй аюул осол түүнээс учирч болох эрсдлийн хамрах хүргээг тодорхойлж, үнэлэлт өгөх үйл явцыг эрсдлийн үнэлгээ гэнэ. Ажлын байранд гарч болзошгүй

аюулаас урьдчилан сэргийлэх, түүнийг хянах, эрсдлийг бууруулах зорилгоор аюулгүй ажилгааны төлөвлөлтийг сайжруулах байнгын үйл явцыг хийж гүйцэтгэх арга барил эзэмшүүлэхэд эрсдлийн үнэлгээ зорилго оршино.

Аюулын ангиалал:

  1. Ил харагдахуйц аюул:  Шалгалтаар илэрсэн аюул /өрмийн машины эвдрэл, багажны эвдрэл, хаалт ашилт/
  2. Нуугдмал аюул: Анхааралд амар өртдөггүй аюул / дуу чимээ, тоосжилт, хязгаарлагдмал байдал/
  3. Даамжирч буй аюул: Нуугдмал аюулыг даамжруулж байдаг. / элэгдэл, доргилт, цууралт/

7 төрлийн эрсдлийн үнэлгээ хийдэг.

1. Галын эрсдэлийн үнэлгээ
2. Гамшгийн эрсдэлийн үнэлгээ
3. Эрүүл ахуйн
4. Химийн
5. Хөдөлмөрийн аюулгүй байдлын
6. Байгал орчны
7. Зэвсэг

Эрсдэлийг үнэлэх 1-р аргачлал

R=P*N*H

  • R-Эрсдлийн үнэлгээ
  • P-Аюул үүсэх магадлал
  • N-Үр дагаварын магадлал
  • H-Эрсдлийг үнэлж буй ажилтны санал

Эрсдэлийн үнэлгээ хийхэд баримтлах зарчим

ХАБЭА-н ажилтан эрсдэлийн үнэлгээ хийнэ гэсэн ойлголт /Гажуудал/
1. Эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг шугаман удирдлагуудад
/алба, хэлтэс, бригадын дарга/ эхлээд зааж өгнө. /ХАБЭА-н хууль,
А/295/
2. Нарийн мэргэжлийн ажилтнуудад /мэргэшсэн/ мөн аргачлалыг
заана.
3. Шугаман удирдлагуудад ажилчиддаа хичээл заах нөхцлийг
хангаж өгнө.
4. Эрсдэлийн үнэлгээг ХАБЭА-н ажилтан, шугаман удирдлага,
мэргэшсэн ажилтны төлөөлөл хамтран ажлын байр бүр дээр
хийж гүйцэтгэнэ.

Үнэлгээ хийх шат дараалал

  1. эхлэх үе шат
  2. Ажлын байрыг сонгох үе шат
  3. Зөрчлийг илрүүлэх үе шат
  4. Эрсдэлийн түвшинг тогтоох үе шат
  5. Эрсдэлийг тогтоосноор учирч болох аюулыг арилгах

Үнэлгээ хийх бэлтгэл ажил /1-р шат/

1. Эрсдэлийн үнэлгээ хийхийн өмнө бүрдүүлэх материал
• Үнэлгээ хийх ажлын байрны жагсаалт гаргах
• Үнэлгээ хийх ажлын байрны аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг цуглуулах
• ХАБЭА-ны чиглэлээр өмнө нь хэрэгжүүлсэн ажлын тайлан
• Хэмжилтийн багаж хэрэгсэл
• Зургийн аппарат, проектор
• Ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт
• Хөдөлмөрийн чадвар алдалтын судалгаа
• Тоног төхөөрөмжийн жагсаалт
• Техник ашиглалтын паспорт хөтлөх
• Тоног төхөөрөмжийг суурилуулсан акт, тусгай зөвшөөрөлтэй тоног төхөөрөмжид баталгаажилт хийсэн дүгнэлт, ажиллуулах
зөвшөөрөл
• Хөдөлмөрийн нөхцлийн хэмжилт, судалгаа хийсэн дүгнэлт
• Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, ашиглалтын заавар, олгосон баримт бичиг
• Ажилтнуудын эрүүл мэндэд физиологийн судалгаа хийсэн дүгнэлт
• Ажилтнуудын ХАБЭА-н чиглэлээр сургалтад хамрагдсан материал
• Боловсрол, мэргэжил эзэмшсэн талаарх баримт бичгийн хуулбар

Үнэлгээ хийх ажлын байрыг сонгох /2-р шат/

1. Үнэлгээ хийх ажлын байрыг төрөл тус бүрээр ангилж
сонголт хийнэ
2. Тухайн ажлын байрыг бүрдүүлж байгаа ажилбараар нь
ялгана
3. Ажилбарыг дамжлагын дарааллаар цэгцлэнэ
4. Үнэлгээ хийх ажлыг төрөл тус бүрээр ангилж,
эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөж, үнэлгээний
обьект, цар хүрээг тогтооно

Зөрчлийг илрүүлэх /3-р шат/

/ажилтнаас хамаарах/

1 ХАБЭА-н сургалтад хамрагдаагүйгээс
2 Эрүүл мэндийн хувьд тухайн ажилд тэнцээгүйгээс
3 Хийх ажлаа мэддэггүйгээс
4 Мэргэжлийн сургалтад хамрагдаагүйгээс
5 Ажлын хувцас хэрэгслээ зөв хэрэглэж сураагүйгээс
6 Ажлын байрандаа хяналт хийдэггүйгээс
7 Анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүйгээс
8 Онцгой байдлын үед өөрийгөө болон бусдыг аврах
мэдлэггүйгээс

Зөрчлийг илрүүлэх /3-р шат/

/Цахилгаан тоног төхөөрөмж/
1 Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглах, ажиллуулах зааваргүйгээс
2 Цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулга хийгдээгүйгээс
3 Техник ашиглалтын паспорт хөтлөөгүйгээс
4 Тоног төхөөрөмжийн удирдлагын систем бүрэн бишээс
5 Аваарын систем хангалтгүй
6 Зөв суурилуулалт хийгээгүйгээс
7
Даралтат сав, шугам хоолой
1 Ашиглах зөвшөөрөлгүй
2 Даралтын баталгаажилт хийгдээгүй
3 Хэмжих хэрэгслийг баталгаажуулаагүй

Зөрчлийг илрүүлэх /3-р шат/

/Өргөх зөөх механизм/
1 Даацын баталгаажилт хийгээгүй
2 Оосорлох хэрэгслийг туршаагүй
3 Тоормосны механизм гэмтэлтэй
4 Хязгаарлалт ажилладаггүй
5
Багаж хэрэгсэл, түүхий эд материал
1 Багаж хэрэгслийн бариул эргономикийн шаардлага хангаагүйгээс
2 Багаж хэрэгслийг зөв байрлуулаагүйгээс
3 Багаж хэрэгслийн эвдрэлээс
4 Ашиглах зөвшөөрөл аваагүйгээс
5 Түүхий эд материалын бохирдолтоос
6 Түүхий эд материалыг зөв хадгалаагүйгээс

Эрсдэлийн түвшинг тогтоох /4-р шат/

Зөрчил үүсэх магадлал
Тохиолдлын 3-5 жилд 1
Бага магадлалтай Жил тутамд 2
Магадлалтай Улиралд тутамд 3
Магадлал өндөр Сард 4
Тогтмол Долоо хоногт 5
Үнэлгээг 1-5 оноогоор дүгнэнэ.
Зөрчлөөс шалтгаалах үр дагавар Тусламж авах хугацаа N
Эмнэлгийн анхан шатны тусламж Түр саатах 1
Хөдөлмөрийн чадвар алдалттай боловч эмнэлэгт хэвтэн
эмчлүүлэх шаардлагагүй хөнгөн гэмтэл
Ээлжийн дотор 2
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай ноцтой гэмтэл 4 хоног хүртэл 3
Сувилгаа, асаргаа шаардагдах хүнд гэмтэл 4 хоногоос дээш 4
Амь нас эрсдэх болон хөдөлмөрийн чадвар алдсан бол Удаан 5

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал