1. Хар оливтой спагетти

Цаг агаар дулаарсан үед халуун ногоотой спагеттиниы соусны хэрэггүй. Энэ пастаны жор нь хөнгөн, шинэхэн бас амттай!

Орц

  1. 400 гр чанартай спагетти
  2. 200 гр улаан лооль
  3. Атга дүүрэн хар олив
  4. 4 хоолны халбага ямар ч хамаагүй шарсан самар
  5. Ореганогийн навч
  6. Оливийн тос

Хийх арга: Гоймонг зааврын дагуу чанана. Гоймонгоо шүүгээд бусад бүх орцуудтай хольж 4 тавганд хуваагаад, дээгүүр нь олвийн тос асгаж өгнө.

  1. Шарах шүүгээнд болгосон загас, чипс 

Загас нимбэгний шүүс хоёр ямар сайхан зохицдог гэдгийг туршлагатай гэрийн эзэгтэй нар маань юу эс андах вэ? Энэхүү хөнгөн хоолыг оройн зоогондоо бэлдээрэй.

Орц:

  1. 400 гр хагас саран хэлбэрээр маш нимгэхэн хэрчсэн төмс
  2. 1 хоолны халбага оливийн тос
  3. 3 ганганы навч
  4. 2 цагаан загасны мах
  5. 1 нимбэг /хальсыг нь үрж, шүүсийг нь шахсан/
  6. Давс, амтлагч

Хийх арга: Шарах шүүгээгээ 200 градуст халаагаад, тэвшийг дотор нь хийж арван минут байлгана. Төмсөн дээрээ оливийн тосоо асгаад давс, амтлагчаар амтална. Төмснүүдээ зориулалтын цаасан дээр тавиад халаасан тэвш лүүгээ хийнэ. 20 минут орчим шархах шүүгээнд болгоно.

Загасан дээрэ нимбэгний хальсны үйрмэг, давс, перец цацаж өгнө. Төмстэй тэвшин дээрээ тавиад дээр нь нимбэгний шүүс асгаад 10 минут болгоно. Энэ үед загас чийглэг хэвээрээ байгаа хирнээ, багахан хэсгүүдээ хатуурч шарагдсан байх ёстой. Тэвшнээс гаргаж олгоно.

  1. Тахианы гужон
    Улаан лоольтой соусанд дүрсэн шаржигнуур тахианы мах…амттай сонсогдож байгаа биз? Нэг цагийн дотор энэхүү хялбархан зоогийг бэлтгээрэй.

Орц:

  1. 4 арьсыг нь авсан тахианы цээж мах /нарийхан урт болгож хэрчсэн/
  2. 5 хоолны халбага цагаан гурил /давс амтлагчаар амталсан/
  3. 2 өндөг
  4. 150 гр бяслаг /пармесан бяслаг байвал сайн/

Соусны орц

  1. 200 гр жижигхэн улаан лооль
  2. 4 хумс сармис
  3. 4 хоолны халбага талхны үйрмэг
  4. Чимх давс

Хийх арга: Шарах шүүгээгээ 200 градуст халаагаад улаан лооль, сармисны хумсаа тэвшин дээр тавиад дээр нь оливийн тос багахан хэмжээгээр асгаж 30 минут болгоно. Зөөлөн сармиснуудаа шахаж хальснаас нь гаргаад, улаан лооль, талхны үйрмэгтэйгээ цуг блендерт хийж нухашлана. Бэлэн болсон соусаа аяганд хийж тавина.

Тахиагаа амталсан гуриландаа өнхрүүлж, өндгөндөө дүрээд, үрсэн бяслагаараа бүрч, тосолсон хайруулын тавганд шарна. Тал бүрийг нь 3-4 минут шарахад болно.

Тахианы цээж махаа таваглаж дэргэд нь өмнө нь бэлдсэн соусаа аягатай нь тавина.

  1. Савхан вандуй хачиртай загас

Орц: 

  1. Загас – 150 г 
  2. Нимбэг – 1ш 
  3. Савхан вандуй/фасоль – 200 г 
  4. Давс – ½ ц.х Цөцгийн тос – 20 г 
  5. Нимбэгийн шүүс – 1 цх 
  6. Яншуй – 2 х.х 

Хийх арга:  Загасаа цэвэрлээд давстай усанд 10-15 минут орчим чанана. Нимбэг болон амтлагчуудаар амталж болно. Савхан вандуйгаа усанд угаагаад давстай усанд чанана, таглаад хэрэггүй. Вандуй зөөлрөнгүүт уснаас нь шүүж авна. Хэдэн минут хүйтэн усанд хийнэ, өнгө нь сэргэж биежинэ. Савхан вандуйгаа уснаас нь авч таваглахынхаа өмнөхөн хайруулын таваг дээр шингэн нь ууршиж дуустал халаана. Давс, перец, цөцгийн тос, яншуй болон нимбэгийн шүүсээр амтална. Вандуй, загасаа таваглаад таалан зооглоорой.

  1. Аарцтай амтат чинжүү

Орц: 

  1. Дунд зэргийн чинжүү – 5 ш 
  2. Зөөхий – 100 г 
  3. Аарц – 400 г 
  4. Чимх давс 
  5. Сармис – 2 хумс 
  6. Ногоон амтлагчууд (яншуй, укроп, кинза, майорон, базилик) 
  7. Перец Гоньд – ½ ц.х 

Хийх арга:  Сармис, ногоон амтлагчуудаа жижиглэнэ. Бүгдийг зөөхий, аарцтайгаа сайтар холино. Аарцны зуурмагаа чинжүүндээ хийнэ. Хөргөгчинд 1 цаг орчим амраагаарай. Таваглахдаа дундуур нь хувааж ч болно, бүтнээр нь тавагласан ч болно.

  1. Хүрэн манжингийн шөл

Орц: 

  1. Хүрэн манжин – 4 ш 
  2. Улаан байцаа – 400 г 
  3. Төмс – 400 г 
  4. Сонгино – 1 ш 
  5. Сүү – 200 мл 
  6. Ногоон өнгөт ногоонууд 
  7. Гүнждийн тос – 1 х.х 
  8. Давс, перец 

Хийх арга:  Ногоонуудаа арилгаад дөрвөлжин хэрчинэ, харин байцаагаа томовтор хэрчээрэй. Ногоонуудаа хоолны саванд хийж ус хийж 15-20 минут орчим ногоо зөөлөртөл чанана. Шөлөө блендерт хийж бутлаад дээрээс нь гүнждийн тос, сүү, давс, перецээр амтлаад дахин сайтар холино. Тавагласны дараа жижиглэн хэрчсэн ногоон өнгөт ногоогоор чимэглэн зөөхий дусааж болно.

  1. Ногоотой тахианы цээж мах

Орц:

  1. Тахианы цээж мах – 1 ш 
  2. Сонгино – ½ ш 
  3. Лууван – 1 ш 
  4. Лаврын навч – 1 ш 
  5. Давс, перец 
  6. Улаан лооль – 2 ш 
  7. Өргөст хэмх – 1 ш 
  8. Амтат чинжүү – 1 ш 
  9. Салатны навч 
  10. Нимбэгийн шүүс 

Хийх арга: 

Тахианы цээж махаа угаагаад хальсыг нь салгаж авна. Усанд тахианы цээж махаа хийж буцлангуут нь дээрээс нь лууван, сонгино, давс, перецээ хийнэ. 20-30 минут буцалгаад галаас аваарай. Шөлийг нь дараа өөр хоолонд ашиглаж болно. Салатанд: улаан лооль, өргөст хэмх, амтат чинжүү, салатны навч – бүгдийг холь. Нимбэгийн шүүсээр амтална. 

  1. Жигнэсэн ногоо

Орц: 

  • Брокколи – 500 г 
  • Сүү – 250 мл 
  • Өндөг – 4 ш 
  • Сармис – 1 хумс 
  • Фета бяслаг – 150 г 
  • Гурил – 2 х.х Чимх давс 
  • Ногоон өнгөт ногоонууд 

Хийх арга:  Шарах шүүгээгээ 180 хэм хүртэл халаана. Брокколиг жижиглээд шарах гэж байгаа саванд хийнэ. Өөр саванд сүү, өндөг, жижиглэн бэлдсэн фета, сармис, гурил, ногоон өнгөт ногоонуудаа хийж сайтар хутгаад брокколи дээрээ хийнэ. Шарах шүүгээнд 40 минут шарна.

  1. Нимбэгтэй цацагт хяруул

Орц:

  1. Цацагт хяруулын гол мах – 600 гр
  2. Нимбэг- 1 ширхэг
  3. Сонгино- 4 ширхэг
  4. Оливын тос- 2 халбага
  5. Ногооны шүүс- 100 мл
  6. Зөгийн бал- 1 халбага
  7. Давс, перец- амталгаагаар

Хийх арга: Нимбэгний хальсыг үрж авах бөгөөд шүүсийг нь шахаж саванд хийнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавгандаа тосоо хийж, цацагт хяруулын мах, сонгино болон нимбэгний хальсаа хийж хуурна. Үүн дээрээ нимбэгний шүүс, ногооны шүүс болон зөгийн балаа хийж, сайтар хутгаарай. 15 минут буцалгаж, болгосны дараа таваглана. Махаа будаа болон ногоотой хольж идвэл тохиромжтой.

  1. Улаан лоолийн соустай паста

Орц:

  1. Сонгино- 1 ширхэг
  2. Лууван- 1 ширхэг
  3. Сармис- 3 хумс
  4. Оливын тос
  5. Савласан шош- 150 гр
  6. Ус- 1 л
  7. Улаан лоолийн шүүс- 200 гр
  8. Гоймон- 200 гр

Хийх арга: Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.

  1. Ногоотой феритата

Орц: 

  1. Өндөг- 8 ширхэг
  2. Дурын хүнсний ногоо- 1 аяга
  3. Үрсэн бяслаг- тал аяга
  4. Ургамлын тос- 2 халбага
  5. Давс, хар перец

Хийх арга: Урьдчилаад шарах шүүгээгээ 200 хэмд халааж орхиорой. Өндгөө давс болон перецтэй хольж сайтар хутгана. Ногоогоо шоо дөрвөлжин хэрчиж,  тосондоо 2-3 минут хуурч аваад өндөгтэйгээ хольж 1 орчим хутгаарай. Эдгээрийгээ халаасан шарах шүүгээндээ хийж 10-12 минут байлгахад л хангалттай. Ингээд л таны хоол бэлэн болох бөгөөд та хүссэн ногоогоороо амталж идэх боломжтой.

  1. Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  1. Төмс- 3 ширхэг
  2. Хулуу- 150 гр
  3. Тахианы мөч- 600 гр
  4. Оливын тос
  5. Давс, перец
  6. Гич- 4 халбага
  7. Сонгино- 1 ширхэг

Хийх арга: Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

  1. Ази маягийн амтат салат

Орц:

  1. Напа байцаа- 150 гр
  2. Тахианы гол мах- 60 гр
  3. Лууван- 60 гр
  4. Ногоон сонгино- 3 салаа
  5. Цагаан гаа- 2 см
  6. Халуун чинжүү- 4 ширхэг
  7. Элсэн чихэр- 1 халбага
  8. Шар буурцагны соус- 3 халбага
  9. Ургамлын тос- 1 халбага
  10. Цагаан цуу- 1халбага

Хийх арга: Цагаан цуу, шар буурцагны соус, элсэн чихэр, ургамлын тосоо сайтар хольж, хутгана. Байцаа, луувангаа нарийн, тахианы махаа жижиглэн хэрчинэ. Халуун чинжүүгээ цэвэрлэн жижиглэж, ногоон сонгиноо 3 см хэмжээтэй хэрчиж бэлтгээрэй. Харин цагаан гаагаа жижиглэн үрэх бөгөөд орцнуудаа бүгдийг нь нийлүүлэн өмнө бэлтгэсэн хольцоороо базах юм.

  1. Хулууны өтгөн шөл 

Орц: 

Жижиг хулуу – 1

Лууван – 1

Сармисны хумс – 2

Улаан лооль – 2

Давс, перц болон амт оруулах зорилготой халуун ногоо 

Хийх арга:  Хулуу, лууван болон улаан лоолийг том шоо хэлбэртэй хэрчинэ. Хүнсний ногоонуудыг наранцэцгийн тос хийж халаасан хайруулын тавганд хийнэ. Дээр нь сармис хийгээрэй. Бага зэрэг шарсны дараа хүнсний ногоонуудыг далд оруулалгүйгээр ус хийж болгоно. Хүнсний ногоонуудыг 20 минутын турш дундаж хэмжээтэй гал дээр буцалгана. Дээр нь давс болон перц хийж, амтална. Хулуу болон лууван зөөлрөх үед, плиткийг унтрааж бага зэрэг хөргөнө. Дараа нь хүнсний ногоонуудыг хутгаж иднэ.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал