Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээнүүдийн мэдээлэл

Тэнцвэр эстимэйт үнэлгээ
Бид бүх төрлийн үнэлгээг түргэн шуурхай найдвартай хийж гүйцэтгэнэ. Мөн Дуудлагаар болон цахимаар үйлчилнэ.
– Авто үнэлгээ
– Үл хөдлөх хөрөнгө үнэлгээ
– Эд хөрөнгө үнэлгээ
Утас: 7730-1279

“Хас үнэлгээ” бүх төрлийн үнэлгээ хийнэ.
— Авто машины үнэлгээ,
— Даатгалын, хохирлын үнэлгээ,
— Эд хөрөнгийн үнэлгээ,
— Дуудлагын үйлчилгээ,
Утас: 7740-0295

Мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний байгууллагуудын үүсэл, хөгжил

  • Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Холбоо (1997-1998он)
  • Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн “МОНМҮН” нийгэмлэг (2001-2010 он)
  • Үнэлгээний компаниудын консерциум (2002 оноос)
  • Барилгын төсөвчин үнэлгээчдийн холбоо (2004 оноос)
  • Хөрөнгийн үнэлгээний “ХҮМҮН” нийгэмлэг (2006-2010 он)
  • Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт (ММҮИ) 2010 оноос

Үнэлгээний байгууллага, үнэлгээчдийн тоо

  • Үнэлгээчний тусгай зөвшөөрлийн эрх авсан 265 иргэн
  • Үнэлгээний болон аудитын 136 компани

Холбогдох бусад байгууллага

  • ҮХХ-ийн арилжаа зуучлалын компаниуд
  • Брокер, диллер, андрайтерын пүүсүүд
  • Төв орон нутгийн төрийн захиргааны, банк, даатгалын байгууллага

Үнэлгээний мэргэжлийн байгууллагын бүрэн эрх

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага (ХҮМБ) болох ММҮИ нь үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг ТББ юм.

Хуулиар хүлээсэн бүрэн эрх нь:

  • Үнэлгээчдийг мэргэжлийн удирдлагаар хангах,
  • Үнэлгээчдийг бэлтгэх, давтан сургалтыг зохион байгуулах,
  • Үнэлгээчний үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж, ёс зүйн дүрмийн биелэлтэнд хяналт тавих,
  • Үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлж ашиглуулах
  • Сонгон шалгаруулалтыг хамтран зохион байгуулах явдал юм.

Мэргэжлийн байгууллагын удирдлага, зохион байгуулалт

  1. ММҮИ нь өөрийн дүрэм, удирдах зөвлөл, ажлын хороодтой
  • ММҮИ-ийн дэргэд Мэргэжлийн зөвлөл ёс зүйн зөвлөл ажилладаг
  • Гишүүдийн тасралтгүй боловсролын хөтөлбөр, Үнэлгээчдийн сонгон шалгаруулалт, мэргэжлийн зэрэг олгох журмыг боловсруулан мөрдөж байна.

2. Хуулийн хэрэгжилтийг СЯ, СЗХ-оос хянаж, ХҮМБ-тай хамтран ажилладаг

ММҮИ- ийн үндсэн үйл ажиллагаа

  • Үнэлгээний ёс зүйн дүрэм, үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх
  • ҮОУС-ыг орчуулах хэвлүүлэх
  • ҮОУС-ын хэрэглээний асуудлаарх сургалтууд, ном сурах материалаар хангах
  • Үнэлгээний хууль эрх зүйг төвлөрүүлэх санал, санаачлагууд, аргачлал журам боловсруулах
  • Гишүүдэд зориулсан сургалт(жил тутам 1-2 удаа)
  • Үнэлгээчдийн сонгон шалгаруулалтыг хамтраг зохион байгуулах

Үнэлгээчдийг бэлтгэх

  • Дэлхийн банкны сургалтаар (1995-1996 он)

ОХУ, ТУХН-ийн орнууд, Монголд

  • Дотоодын сургалтууд(1997-1998 он)

ММҮХ, УХИ, ҮХХБГ, бусад

  • Мэргэжлийн болон мэргэшсэн байгууллагын сургалт (1999-2012 он)
  • Дэлхийн банкны засаглалыг дэмжих төсөл (2007-2009 он)
  • Минимум хөтөлбөрийг удирдлага болгодог

Үнэлгээчинд тавигдах шаардлага, үүрэг хариуцлага

Үнэлгээ нь санхүүгийн болон эрх зүйн олон үр дагаварыг үүсгэдэг.

  • ҮОУС-аар: Үнэлгээчин нь нэр хүнд бүхий, үнэнч, шудрага, өндөр ёс суртахуунтай, үнэлгээний туршлага чадварыг эзэмшсэн, арга хандлагыг зөв хэрэглэж чаддаг, мэдлэг боловслороо байнга дээшлүүлдэг байхыг шаарддаг.
  • Үнэлгээний хуулиар: Эдгээрээс гадна үнэлгээчний бүрэн эрх, хүлээх үүрэг хариуцлага, мэргэжлийн хариуцлагын даатгал, учисан хохирлыг нөхөн төлүүлэх, зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох нөхцлүүдийг оруулсан.

Үнэлгээчинд тавьж буй тусгай шаардлага

  • Мэргэжил: Инженер, эдийн засаг, бизнесийн болон хууль зүйн дээд боловсролтой
  • Ажлын дадлага туршлага: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, үнэлгээчнээр 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Үнэлгээний сургалтанд хамрагдсан, гэрчилгээтэй байх
  • Үнэлгээчний ёс зүйн дүрмийг сахин мөрдөх

Үнэлгээнд нийтлэг мөрдөж буй үндсэн арга (хандлага)

  1. Өртгийн хандлаг. Худалдан авагч тухайн хөрөнгөнд түүнтэй ижил төрлийн ашиглалт бүхий хөрөнгийг худалдан авах, барьж босгохол гарах өртгөөс илүүг хэзээ ч төлөхгүй гэсэн эдийн засгийн зарчим үндэслэн үнэ цэнийг тогтоодог хандлага.
  2. Зах зээлийн жишиг үнийн хандлага. Тухайн хөрөнгийг үнийн мэдээл хангалттай олдох ижил төстэй болон орлуулагч хөрөнгөтэй харьцуулан үнэ цэнийг тогтоодог хандлага.
  3. Орлогын хандлага. Ирээдүйн мөнгөн урсгадыг өнөөгийн үнэ цэнэд хувиргах замаар үнэ цэнийг тогтоодог хандлага.
Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт холбоо барих:

Утас: 70110424

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 14193, Их сургуулийн гудамж-32/1 АВ Сenter-ийн байр, 6 давхар №605 тоот

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал