“Цагаан идээ”

Шар тос:

Хурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяндаа 

ялгарна. Үүнийг бог малын гүзээ олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэ

д ялгахын тул буцалж буй тосныхоо гуравны нэгээс ихгүй ээзгий хийж хутгана. Ингэ гүүний сүүг айраглаж исгээд 1000-2000 орчим бүлэхэд мөндөр мэт үрлэн тос унана. Үүнийг өглөөний сэрүүнд хаман авч хүйтэн усанд базан ялгана. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

 

Тараг бүрэх:
Хонь ямаа үхрийн сүүгээр тараг бүрнэ. Хавар анхны таргийг таргийн аарц, ааруулын нунтаг зэргээр хөрөнгөлөн бүрж болох боловч хатааж хадгалсан урд жилийн хур таргаар хөрөнгөлөх нь илүүтэй. Тараг бүрэхдээ тогоотой сүүгээ бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 гр орчим хөрөнгө хийнэ.
Хөрөнгө хийхдээ эхлээд бага хэмжээний сүүнд сайн хутгаж нийцүүлсний дараа тогоон дахь сүүндээ хийнэ. Дараа нь хөрөнгөө самарч дүйцүүлээд сүүгээ халуун бүлээн болмогц тогооноос модон буюу паалантай хувинд юүлж хучна. Тарганы хөрөнгийг багадуулж хучилтыг муутган сэрүүдүүлбэл муу бүрэлдэж улцайх, ихдүүлж халуудуулбал сагаж шар устана.
Тараг хучсанаас хойш 2-4 цагийн дотор бүрэлдэнэ. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн газар тавьж хөргөвөл сайн. Ингэ, гүүний сүүгээр тараг бүрж болдоггүй учир ингэний ундаа буюу хоормог, гүүний сүүгээр айраг хийнэ. Тэрчлэн үхрийн сүүгээр айраг ундаа исгэн ашиглаж болно.

Ууц чанах
Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэршээлтэй байдаг иймд чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад усны лаазанд хийж 1,5-2 квт-ын цахилгаан тулганд чанах арга өргөн дэлгэрчээ. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.
Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж, урд хэсгийн дор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд хэсгийн дор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан, мөчийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулна. Ингээд дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойг тавьдаг.
Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм. Зочин толгой талаас нь барьж, хажуулдан огтолж идэх ёстой.
Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж, галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө.
Ууцыг зайхдаа зүүн гараа сүвэрдгэн талаас нь барьж, баруун гараараа уг талын талын намилхайг зүсэх ба баруун талд нь буулгаж тавина.
Ууцыг зөвхөн гэрийн эзэн буюу хүндэт зочин болох эрэгтэй хүн зайдаг уламжлалтай.
УУЦ ТАВИХ ЁС, ДАРААЛАЛ
Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч үед хүндэт зочныг дайлдаг хүндэтгэлийн зоог болно.
Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг.
Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсч, өөд өөдөөс нь харуулан, намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал, хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг. Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ.
Харин үүн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулдаг. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг.хшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий. 

Ааруул хийх арга 

Шүүсэн буюу шахаж өтгөрсөн аарцаа модон хавтсан дээр дэлгэж хялгас буюу хутга,
хусуураар элдэв хэв дүр оруулан зүсэж хатаасан, эсвэл гараараа бөмбөлцгөж
хатаасан идээг ааруул гэнэ. Ааруул бол боровтор шаргал өнгөтэй бөгөөд исгэлэн
хүчиллэг амттай байдаг. Аарцаа янз бүрийн аргаар хатааж ааруул болгоно. Аарцаа
гараараа базаж, гарын салаагаараа гоожуулж хатаадаг ч буй. Үүнийг базмал буюу
шүүрмэг гэж нэрлэнэ. Мөн хэвэнд хэвлэх, бөсөнд бяслаг шиг баглаж хатаах, зоосон
хэлбэртэй гэх мэтээр янз бүрийн аргаар хийснээ үндэслэн янз бүрээр хэвийн буюу
зүсмэл ааруул гэж тус тус орон нутгийн зан заншлаараа нэрлэдэг. Ааруул нь
хүмүүсийн ходоодны шингээлтэд тустай түүнийг хэдэн жилээр хадгалдаг юм.
Ааруулыг цай, хонины мах хөшиглөсөн шингэн будаанд хийж идвэл шөлөрхөг бөгөөд
тааламжтай байдаг аж. Ааруул бол толгой өвдөж, цус хөөрөхөд идвэл тус болно.
Мөн удаан жил хатаасан ааруулыг шүдлэн хонины мах бүхий шөлөнд хийж уувал
дагшуур ханиадыг хоггүй арилгана. Ялангуяа аян тоосонд явах, нутаг ус нүүснээс
болж ус шороо өөрчлөгдөн гэдэс дотор өвдөхөд ааруулын шөл уувал дороо тус
болдог байна. Хол замд ааруулыг биеэсээ салгадаггүйн учир энэ болой. Монголчууд
таван тансаг идээгээ зөөлөн тахилгатай уул ус, тэнгэртээ өргөл болгон өргөж
бөөгийн зан үйлийг үйлддэг уламжлалтай. Үүнийг таван тансаг идээ гэж нэрлэдэг.
Бяслаг, өрөм, ааруул, тос, ээзгий энэ тавыг таван тансаг цагаан идээ гэж нэрлэнэ. 

Өрөм хийх арга 

Өрмийг үнээ, хонь, ямаа, ингэний сүүгээр хийнэ. Түүхий сүүгээ ширмэн тогоонд хийж зөөлөн гал дээр хөөрүүлж олонтаа самран хөөсрүүлж самарсан хөөс нь хоёр ямх хэртэй зузаан болох үед, галын хүчийг намдуулж хөөсийг нь аажмаар замхруулан хөрслүүлнэ.Ингэхдээ сүүгээ зөөлөн цог дээр хоёр цаг хэртэй төөнөрүүлж дахин галын хүчийг аажмаар нэмж хөрс нь буцлан хагарахгүй хэмжээний халуунд хөргөж (хэрэв галын хүч ихдэж өрмийн хөрс нь дундаа товойж ярагдах байдалтай болбол голд нь нүх цоолж, сүү нэмэх хэрэгтэй. Үгүй бол өрөм нь хагарах аюултай билээ.). Хөрслүүлээд царцаан хөөсийг нь бүрэн дарсны дараа гал дээрээс авч 2-3 цагийн дараа дахин гал дээр тавин хусуураар захлаж дахин зөөлөн халаасны дараа гал дээрээс авна. Тогоон дахь өрөмнийхөө хөвөөг хусуураар буулгаж, шинэ сүүг хөвөөг нь дагуулан нэмэн өгч болно. Ингэвэл өрөм нь зузаан сууна. Дараагийн өдрийн өглөө өрмөө хусуураар захлан авна.

Зарим газар түүхий сүүн дотроо нэг аяга цагаан будаа хийх ч буй.

Хонины өрөм нь нимгэн, цөцгий багатай мөртлөө амттай байдаг бол үхрийн өрөм нь зузаан цөцгий ихтэй байх ба сарлагийн өрөм нь их тослогтой, зузаан их амттай байдаг.

 

 

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал