ЦАГААН САРЫН ЗОЛГОЛТОО ХААНА ХИЙВЭЛ ТОХИРОМЖТОЙ БОЛ…

        Сүүлийн жилүүдэд цагаан сарын баяраар ахмад настануудынхаа амар мэндийг эрэн золгох золголтыг гэртээ хийхэд ачаалалтай, олон хүнийг зэрэг хүлээн авах боломжгүй, багтаамж, зай, талбай муу байдаг зэргээс ах дүү, хамаатан саднуудаараа ресторанд хүлээн авалт маягаар нэгдсэн байдлаар хийдэг болж байна.

      Ресторан, зоогийн газруудын зүгээс ч  цагаан сарын золголтын үйл ажиллагааг зохион байгуулах багц үйлчилгээг санал болгож байна. Ресторанд золголтын үйл ажиллагааг зохион байгуулснаар ахмад настангуудынхаа золгох хүмүүсийн жагсаалтыг гарган тухайн өдөртөө олон хүнийг нэг дор, нийтэд нь хүлээн авах боломжтой болно.

Ресторанд тэмдэглэснээр:

  • хөгжим, микрофон, тайз
  • дуу хуур, мэндчилгээ дэвшүүлэх
  • хүлээн авалтын тусгай меню
  • зай талбайн хувьд том
  • зориулалтын гал тогоо, засал чимэглэлтэй учраас зохион байгуулж байгаа хүмүүст илүү амар, тав тухтай, хурдан шуурхай байдгаараа давуу талуудтай.

Түүнчлэн цагаан сарын золголтыг насны ой, одонгийн найр болон ямарваа нэг бусад тэмдэглэлт баяртай тохиолдуулан хамтад нь хийж болдгоороо онцлогтой.

Цагаан сарын золголтын хүлээн авалтын цэсийг 25000-35000, 45000/нэг хүн/ төгрөгний хооронд бага төсөвтэйгээр хийх боломжтой ба багцад дотор засал чимэглэл, сет меню, гаднаас юм оруулах /ууц/, урлаг соёлын арга хэмжээг мөн багтаах боломжтой.

Мөн зөвхөн тухайн өдрийн заалны түрүүсийг төлөн хүлээн авалт хийх боломжтой ресторанууд ч байдаг.

Хүлээн авалт хийхэд тохиромжтой шилдэг ресторанууд

Ангилал