Цахилгаан бараа засвар дуудахдаа юун дээр анхаарах ёстой вэ?

 

Та бүхний гэрт байгаа цахилгаан бараа эвдэрчихээд хэрхэн засах, юун дээр анхаарах ёстойгоо мэдэхгүй сууна уу? Тэгвэл бид таньд цахилгаан бараа засвар дуудахдаа юун дээр анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.

  1. Та цахилгаан барааы засварчин дуудахын өмнө эхлээд тухайн цахилгаан барааны гарын авлагатай танилцах.

    Магадгүй та яагаад хэрэглэгчийн гарын авлагатай танилцах ёстойгоо гайхаж байх магадгүй байх гэвч энд танд хэрэгтэй маш олон мэдээлэл бий шүү. Хамгийн наад зах нь гэхэд таны угаалгын машины хогын шүүлтүүр дүүрч бөглөрхөд автомат угаалгын машин тухайн шүүлтүүрийг цэвэрлэхээс нааш бүрэн ажиллагаа хийхээ зогсоодог. Тухайн тохиолдолд магадгүй та гарын авлагатай танилцсан тохиолдолд хэрхэн шүүлтүүрийг хялбархан аргаар цэвэрлэх боломжтой байдгийг мэдэн заавал засварчин дуудах шаардлага гарахгүй байх юм.
  2. Зарим энгийн хялбар засварлах боломжтой зүйлсийг өөрсдөө засахыг илүүд үзэх.

    Заавал нарийн төвөгтэй платт, мотор зэрэгийн засварлах зүйл биш бол өөрсдөө засах нь чухал.
  3. Засах нь зүгээр үү? Эсвэл шинийг авчих уу?

    Та засварын зардалаа дахиад тухайн барааг шинээр авахтай нэг харьцуулаад үзээрэй. Ихэнхи тохиолдолд цахилгаан барааны гэмтэл үнэхээр хүнд байвал тухайн барааны шинээр авах үнийн бараг 50% -д нь ч хүрэх тохиолдолд байдаг тиймээс шинийг авах болох барааны засварын зардал 2 -ийг нэг харьцуулаад үзээрэй. Мэдээж үнийг харьцуулахдаа мөн барааг хэр их удаан хэрэглэснээ нэг бодоход илүүдэхгүй шүү. Та цахилгаан бараагаа магадгүй 10 жил ашиглaчихсан байх ч юм билүү.
  4. Найдвартай засварчинд хандах
    Зиа ингээд гарын авлага ч хараад, өөрөө ч нэг шалгаад үзтэл үнэхээр засварчинд хандахаас өөр аргагүй болжээ. Тэгвэл та засварчинд хандахдаа аль болох баталгаатай, үйлдвэрийн баталгаажсан засварчинд хандах нь хамгийн найдвартай шүү. Яагаад гэвэл тэд тухайн брендийн барааны сэлбэгийг үйлдвэрээс нь авчран яг өөрт нь таарсан сэлбэгийг санал болгодог ба засварчид нь брендийн бүтээгдэхүүний засварын сургалтанд хамрагдсан байдаг билээ.

ЦАХИЛГААН БАРАА ЗАСВАРЧДЫН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

/Гэр ахуйн бараа засвар, Цахилгаан бараа засвар, Tsahilgaan baraa zasvar, Ger ahuin baraa zasvar/

Ангилал