Зөвлөмж – 1

Шинэ төрлийн коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаарх Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэрийн дагуу олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон тул Монгол улсын Үндэсний номын сан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс түр хугацаагаар нийтэд үйлчлэхгүй байгаа билээ.

Иймд цахим хэлбэрээр ном унших, татах, үзэж болох нийтлэг ашигладаг сайт, подкастуудын холбоосыг санал болгож байна.

Монгол дахь номтой холбоотой сайтууд

Ном зарах болон үнэгүй татах номтой сайтууд

  1. Киндл Блог– Киндл яаж хэрэглэх талаар мэдээлэлтэй
  2. Хичээл (Гурван эрдэнэ сервер) – Татахгүйгээр онлайнаар уншиж болно.
  3. Weatherman– Электрон номын сандаа 100 гаруй үнэгүй татаж болох номтой
  4. Огоогийн Блог
  5. Mонгол Ном
  6. GoGo Ном
  7. Монгол хэлээр ном сэтгүүл татах
  8. Ном хөтөлбөр
  9. Таны ном
  10. iNom цахим номын дэлгүүр
  11. Номун Далай — Монгол номын цахим дэлгүүр

Facebook группууд

  1. Monbookclub
  2. Ширээний ном
  3. Номонд шимтэгчдийн холбоо
  4. НОМ УНШИГЧ face group
  5. Би НОМ УНШИХ дуртай
  6. Цахим ном
  7. Ном авна, зарна, солино, түрээслэнэ, хайж байна…
  8. Ном солилцож уншдаг груп
  9. Ном солилцооны групп
  10. НОМ
  11. Mongol Nom
  12. Durtai nom /Favourite book/
  13. Уншсан ном

 

Зөвлөмж – 2

Ном унших дуртай, номын хорхойтон уншигчдадаа өнөөдрийн зөвлөмжөө хүргэж байна. Эдгээр апп-ууд таны оюуны цангааг тайлж, хамгийн сонирхолтой бөгөөд хялбар байдлаар ном унших, номоо сонгох, номоо хуваалцах боломжийг олгох болно. Сонгодог зохиолуудаас эхлээд орчин үеийн онцлох ном бүхий сантай эдгээр апп-ууд дунд сонсдог болон зурагт номуудыг ч санал болгодог нь бий шүү.

Goodreads

Номтой холбоотой ямар ч нийтлэлд Goodreads-ийг дурьдахгүй бол алдас болох байх. Та эндээс өөрийн сонирхлыг татаж магадгүй дараагийн унших номоо хайж, хүмүүсийн сэтгэгдлийг уншин, үнэлгээ үзэж, өөрийнхөө номын жагсаалтыг бүрдүүлж болно. Групп үүсгэж ном солилцох, ном унших челленж хийх зэрэг нь их алдартай. Ном сонирхогчдын коммьюинитид элсэж, сонирхлоороо номууд “нээх” хамгийн тохиромжтой талбар энэ шүү. 

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/

 Wattpad

Энэ жагсаалт дундаас хамгийн сонирхлыг татаж буй апп. Хэдэн мянган классик зохиолуудыг та эндээс үнэгүй татаж унших боломжтойгоос гадна сонирхогчдын бичсэн асар олон “шинэ” зохиолуудыг унших боломжтой. Хэн нэгний “анхны уншигч” байх боломжийг энэ апп танд олгохоос гадна өөрийнхөө бүтээлийг ч бусдадтай хуваалцах боломжийг олгоно. Та өөрөө зохиол, бүтээлээ оруулж болно гэсэн үг. Тэрнээс гадна татаж авсан номоо уншиж байхдаа тухайлсан хэсгүүдэд хүмүүсийн сэтгэгдэл ямар байсныг уншиж болно. Нэг ёсондоо та хүмүүстэй хамт нэг ном хувааж уншингаа сэтгэгдлээ үлдээж байна гэсэн үг. Сонирхолтой байгаа биз?

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/ 

Audiobooks 

Хэрвээ та уншихаас илүү сонсохыг илүүд үздэг бол Audible-ийн Audiobooks-ийг санал болгож байна. 180 мянга гаруй ном, подкастыг сонсдог хэлбэрээр нь та эндээс татаж болно. Алхаж явахдаа, машин барьж байхдаа эсвэл хүн хүлээнгээ сонсоод явах боломжтой гэсэн үг. Ганц сул тал нь та гишүүнчлэлийн төлбөр төлж байж энэ апп-ийг бүрэн ашиглана. Гэхдээ эхний 30 хоног нь үнэгүй шүү.

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/

Comixology 

Аниме, комик, манга, зурагт зохиолд дуртай уншигчдад заавал байх ёстой апп. Нийт 100 мянга гаруй бүтээл энд байх бөгөөд ихэнх нь үнэгүй. Та эдний өөрсдийнх нь гол давуу талаа гэж үздэг унших технологит нь “дурлана” гэдэгт эргэлзэхгүй байна. Зургийг татаж нарийн деталийг нь харах эсвэл утсан дээрээ яг тэр хэсгийг нь татаж хадгалж авах гэх мэт боломжуудыг энд олгодог. Туршиж үзэхэд гэмгүй апп.

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/ 

Poetry 

Яруу найрагт дуртай юу? Poetry-г заавал татаж авч үзээрэй. Дэлхийн хамгийн алдартай сонгодог шүлгүүдээс эхлээд орчин цагийн яруу найргийн салбарын өнгийг тодорхойлогчдын бүтээл энд бий. Та зохиолчоор нь шүүж болохоос гадна хайр дурлал, баяр ёслол гэх мэтээр сэдвээр нь, мөн ганцаардсан, дурласан, эморсон гэх мэтээр өөрийн сэтгэл санааны байдлаараа ч хайлт хийж болно. Хэл сурч байгаа залууст бас их хэрэг болно шүү.

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/

Free Books 

Хэрвээ та бүтэн ном үнэгүй татаж аваад уншихыг хүсч байгаа бол /хэн ч хүсэхгүй байх билээ дээ?/ энэ апп-ийг заавал туршиж үзээрэй. Энэ апп-ийн санд байх яг 23469 ширхэг ном бүгд үнэгүй. Ж.Аустин, Ф.Достоевски, Сир А.Дойлоос эхлээд дэлхийн сонгодог зохиолууд бол бараг бүгд энэ санд байгаа. Хэрэглэхэд хялбархан, ойлгомжтой, энгийн. Таны утсанд заавал байх апп-уудын нэг.

ТАТАХ /iOS/

ТАТАХ /Android/ 

 Зөвлөмж – 3

Цахим ном үнэгүй татах сайтууд

Орчин үед ном уншигчид цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болжээ. Ингэх болсон нь хэд хэдэн томоохон шалтгаантай. Нэгт бол мэдээж овор хэмжээ, та хүссэнгазар луугаа өөрийн хайртай хэдэн зуун номоо авч явснаас зүгээр л ном уншигч эсвэл гар утас, лаптопдоо хадгалчихаж болно. Мөн та номоо алга болгочих вий гэж санаа зовох ямар ч шаардлага байхгүй, санаандгүй устчихлаа гэж бодоход буцаагаад л сэргээчих боломжтой. Эдгээрээс гадна бас нэг том шалтгаан нь таны хэтэвчинд хэмнэлттэй байдал юм. Цаасан номонд хэдэн зуун мянган төгрөгөөр цаасан ном авснаас та дараах сайтуудаас хүссэн хэмжээгээрээ үнэгүй цахим ном татах боломжтойгэдгийг дуулгахад таатай байна.

1. BookZZ

BookZZнь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас,киндлэ,лаптопдоосуулгах боломжтой.

2. Project Gutenberg

Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм.

3. Feedbooks

Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаадEPUB, MOBI, PDF гээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой.

4. ManyBooks

Дэлхийн шилдэг 33000 гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авч унших боломжтой.

Мөн нэмэлтээр танд цахим ном уншигч программуудын талаар товч мэдээ хүргэе. Хамгийн гол нь эдгээр нь жирийн уншигчдыг бодвол илүү олон үйлдэлтэй байдаг. Хүссэн хэсгээ томруулах, тодруулах, автоматаар гүйлгэх, өдөр/шөнийн горим гэх зэрэг давуу талтай. Aldiko Book Reader,FBReader,Moon+ Reader

цахим хэлбэрээр ном унших зөвлөгөө

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал