Цус бүлэгнэлтийн шинжилгээ

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7744-2686

 

Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг
УС БҮЛЭГНЭЛТИЙН ШИНЖИЛГЭЭ

Танд цус алдах эрсдэл байгаа эсэх, цус бүлэгнэлтийн ямар нэгэн эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг шинжилдэг шинжилгээ гэж ойлгож болно. Үүнд :
◾️ Цус бүлэгнэлтийн шинжилгээ
◾️ Д-димер тодорхойлох шинжилгээнүүдийг багтаан үзнэ.

Энэхүү шинжилгээг таны цуснаас авдаг ба PT, APTT, хугацааг илэрхийлсэн тоогоор гардаг бол фибриноген агуулагдах хэмжээг илэрхийлсэн, INR тоон үзүүлэлтүүдийг үнэлэж гаргадаг.

PT, INR = хугацаа уртассан бол ?
◾️ Та элэгний шалтгаант эмгэг, мөн эсвэл цус шингэлэг бүлэгнэлтийн эсрэг эм ууж байгаа эсэхийг лавлан шалгах шаардлагатай.
◾️ Хэрэв та цус шингэлэх эм уудаг бол зүрх судасны эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.
◾️ Хэрэв цус шингэлэх эм уудаггүй боловч PP, INR ихэссэн бол элэгний эмчид үзүүлж үзлэг оношилгоо хийлгэх.

APTT = хугацаа уртассан бол
◾️ Энэ нь цусан дотор байдаг цус бүлэгнэлтийн дотоод хүчин зүйлтэй холбоотой юм.
◾️ Хэрэв танд энэхүү үзүүлэлт уртассан өмнө нь давтан шинжилгээ дээр уртасч байсан бол таны удамд цус гоожих эмгэгтэй хүн байгаа эсэхийг тодруулан дотрын эмчид үзүүлэх
◾️ Хэрэв таны шинжилгээ өөрчлөлтэй мөн танд хамар буйлнаас цус гоожих, биеэр том том хэмжээтэй хөхрөлтүүд үүсдэг, үе хавдаж өвддөг зовиурууд байдаг бол та цусны нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

PT, APTT, INR = багассан бол
◾️ Цус бүлэгнэлт ихтэй судсан дотор бүлэн үүсэх эрсдэлтэй учир дотрын эмчид үзүүлэх шаардлагатай.

Та энэхүү шинжилгээ ямар үед хийлгэх вэ?
Том болон жижиг бүх хэлбэрийн мэс засалд орохын өмнө
Таны биеэр маш том том хөхрөлтүүд үүссэн үед
Таны хамар буйлнаас цус алддаг үед
Та цус шингэлэх зүрх судасны эмчийн хяналтан доор варфарин болон цус шингэлэх эм уудаг бол хянуулах зорилгоор
Таны гэр бүлийн удамд цус бүлэгнэлтийн эмгэг байгаа асуумжтай тохиолдолд цус бүлэгнэлтийн шинжилгээ өгөх шаардлагатай.

Д-димер тодорхойлох шинжилгээ

◾️ Энэхүү шинжилгээ нь цус бүлэгнэлтийн байдалыг илэрхийлэх шинжилгээ биш ба харин таны биеийн аль нэг хэсгийн судсанд бүлэн байгаа эсэхийг магадладаг шинжилгээ юм.
◾️ Гүний венийн тромбоз, уушигны артерийн тромбоэмболи өвчний эмнэлзүйн өөрчлөлт илэрсэн үед судас бүлэнгээр бөглөрсөн байх магадлалтай үед үзэж баталгаажуулах шинжилгээ юм.
◾️ Гэхдээ хэдийгээр судсанд бүлэн үүсээгүй боловч том хэмжээний мэс засал, гэмтэлийн үед цус их алдасны дараа Д-димер ихэссэн байж болдог байна.

Та ямар үед Д-димер шинжилгээ хийлгэж болох вэ?
Хэрэв таны хөлийн судсаар дагаж өвддөг, судасны эмгэг илэрсэн тохиолдолд
Та гэмтэл авсны улмаас доод мөчдийн хөдөлгөөнийг хязгаарлан удаан хугацаагаар явсан тохиолдолд
Хөл гарны судасны эхогоор судас бөглөрсөн болох нь илэрсэн тохиолдолд та энэхүү шинжилгээг хийлгэж болно.
Ажлын өдөр цаг авна уу!
09:00-17:00
утас: 7708-0303

Ангилал