Цэвэр зөгийн бал мөн эсэхийг мэдэхийн тулд:
1. Хайрцаг чүдэнзтэй яв.
Чүдэнзний толгойтой талыг зөгийн баландаа дүрээд чүдэнзээ зураарай. Дүрс хийж асвал цэвэр зөгийн бал байна гэсэн үг. Хуурамч бол зөгийн бал зууралдах бөгөөд гал ч дүрэлзэж асахгүй.
2. Аяганд ус хий.
Зөгийн балаа усандаа хийгээд сайтар ажиглаарай. Цэвэр зөгийн бал устай аяганы ёроол руу шууд л “живнэ”, харин хуурамч нь усандаа уусаж хайлж эхэлнэ …
3. Дэлгүүрт санал болгож буй зөгийн балыг халбагадаад уксус дусаагаад холиод сайтар ажигла.
Цэвэр зөгийн бал ямар нэгэн урвалд шууд орохгүй. Харин хольцтой зөгийн бал хөөсөрч эхэлнэ.
4. Эцсийн тест буюу танд ямар нэгэн туслах хэрэгсэл байхгүй бол эрхий хуруугаараа шалга. Хурууныхаа өндөг дээр дусал зөгийн бал дусаагаад “урсамтгай” байдлыг нь анзаар. Хурууны өндөгнөөс шууд л хуруу дагаад урсаад эхэлбэл ямар нэгэн хольцтой гэсэн үг. Харин жинхэнэ зөгийн бал урсахгүй, таны хурууны өндөг дээр аажим тархсаар л байна.
Хуурамч зөгийн балын хэрхэн ялгах вэ
1. Зөгийн балны савалгааг ажиглах
Та зөгийн балаа худалдаж авахаас өмнө, савлагааг нь сайтар ажиглаж, хараарай. Ингэхдээ орц, найрлага, нэмэлт бодисуудыг унших хэрэгтэй. Мөн ямар нэгэн амт оруулагч, чихэр нэмэлтээр оруулсан эсэхийг ч ажиглаарай. Хэрэв та тухайн зөгийн балыг цэвэр, сайн чанартай гэж бодохгүй байвал, зөгий үржүүлгийн газраас хамгийн чанартайг нь авч болох юм.
2. Гартаа дусааж үзэх
Та бага зэрэг зөгийн балыг эрхий хурууныхаа өндөг дээр дусааж үзээрэй. Хэрэв зөгийн бал ямар ч хөдөлгөөнгүй, ийш тийш урсахгүй өтгөн байвал энэ нь сайн чанартай болохыг илтгэнэ.
3. Усанд хийх
Та стакантай усанд нэг халбага зөгийн балыг хийгээрэй. Дараа нь сайтар ажиглах хэрэгтэй. Цэвэр зөгийн бал усны ёроол руу шууд унаж, живэх бол, хуурамч нь усандаа уусч, хайлах болно.
Хуурамч зөгийн бал биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Хуурамч зөгийн бал нь:
- Декстроз
- Глюкоз
- Их хэмжээний элсэн чихэр
- Чихрийн сироп
- Эрдэнэ шишийн сироп
- Гурил
- Цардуул зэргийг агуулдаг.
Энэ нь биед хэт их хэмжээний чихрийг хуримтлуулж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх бөгөөд цаашлаад төрөл бүрийн зүрх судасны өвчтэй болгохыг үгүйсгэхгүй. Мөн даралт нэмэгдүүлж, чихрийн шижин өвчний үндэс суурийг тавьдаг байна.
Харин цэвэр зөгийн бал нь 16 төрлийн эрдэс бодис, 21 төрлийн витамин, 18 амино хүчил, төрөл бүрийн антиоксидант агуулдаг билээ. Хэрэв та эдгээр биед тустай, дотроос тань эмчилж, сэргээх амин дэмүүдийг биедээ хуримтлуулахыг хүсч байвал, зөгийн бал авахдаа илүү анхаарал болгоомжтой байгаарай.