Эрхэмсэг нандин хайр, хүндлэлийн илэрхийлэл бол мэдээж гоёмсог цэцгийн баглаа. Энэ удаад бид хайртай хүндээ гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байгаа та бүхэндээ зориулаад дараах цэцгийн дэлгүүрүүдийн мэдээллийг хүргэж байна.

1. Астра цэцэгт илгээмж
Гоёмсог цэцгийн баглаатай хамт,амттан,ном,бялуутайгаар гэнэтийн бэлэг барих маш гоё багцууд хүргүүлэх боломжтой.
Мартын 8ны гоёмсог багцуудыг энд дарж харна уу.
Утас: 7711-0291
Хүргэлт үнэгүй

2. Сарнайх цэцгийн дэлгүүр
Ямар нэг цаас чимэглэлгүй жинхэнэ натурал баглааг эрхэмлэдэг бол эднийхийг зоривол тун тохиромжтой. Хаяг: Чин Ван Ханддоржийн гудамж, Орос элчингийн баруун талд

3. Edelweiss цэцгийн дэлгүүр Энэ цэцгийн дэлгүүрийг Солонгос цэцгийн “хүлэмж” гэж нэрлэж болно. Барын чих (Hydrangea), Алтанзул (Tulip), Гоо даль (Сalla), Холтсон цэцэг (Ranunculus), Сараана (Lily), Хонин нүдэн (Daisy), Балжингарам (Camomile) гэх мэт цэцгүүд болон өнгө өнгийн сарнайнууд худалдаалагддаг. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тэнгис кино театрын баруун хойд талд 2А байр

4. Flora цэцгийн дэлгүүр
Манай дэлгүүр 1999 оноос хойш Улаанбаатар хотод 6, Эрдэнэт Дархан хотуудад тус бүр нэг, нийт 8 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хаяг: Төв салбар: Засгийн газрын ордны чанх хойно

5. Flower Fairy цэцгийн дэлгүүр Манай байгууллага нь Монголд цэцгийн бизнесийг цоо шинэ түвшинд хүргэхээр анх компаниа байгуулан өөрийн нэрийн дэлгүүрээ нээсэн. Хаяг: Улаанбаатар зочид буудлын зүүн хойно 100метр, Спортын төв ордны замын эсрэг тал

6. Jarden цэцгийн дэлгүүр
Хэрэглэгч та бүхэн маш олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгон худалдан авах боломжтой. Хаяг: УИД-ийн зүүн урд замынхаа эсрэг талд, Round Table пиззагийн зүүн талд.