Цэцэгний өнгөний бэлгэдэл / Tsetsegnii ungunii belgedel

Цэцэгсийн өнгө бүхэн утга учиртай
Олон төрлийн гоёомсог амьд цэцгүүд өөрийн тод өнгөөрөө цэвэр сэтгэлээ илэрхийлээс гадна билэгдэл дэвшүүлдэг байна.

Жишээ нь: Омог бардам улаан сарнай, гоёмсог цагаан гоодаль, агуу алтанзул цэцгүүдийн янз бүрийн өнгөөр, хүчирхэг сэтгэлийн үгээ голдуу илэрхийлдэг байна. Олон зууны турш цэцэг судлаачид цэцгийн утга учрыг тайлан өөр өөрийн туршлагаа бичиж иржээ. Амьд цэцгийн баглаа нь танд ямар нэгэн утга учир бүхий билэгдэлийн чанарыг дэвшүүлдэг байна.

Улаан цэцэг
Үнэнч хайр сэтгэлийн билэгдэл. Улаан өнгө нь зүрхийг төлөөлдөг учир хүчирхэг, үнэнч, гал хайр сэтгэлийг илэрхийлэхээс гадна бат бөх холбоог бий болгодог байна.

Улбар шар
Баяр баясгалан сайн сайхны билэгдэл. Улбар шар өнгө нь мандах нарыг төлөөлдөг учир халуун дотно элэгсэг найрсаг харьцааг илэрхийлхээс гадна тэр өдрийн урам эрч хүчийг ивээдэг байна.

Ягаан цэцэг
Гайхамшгийн билэгдэл. Ягаан өнгө нь залуу зурхийг төлөөлсөн учир залуу хосуудын анхны болзоонд тохиромжтойгоос гадна, сэтгэлийнхээ шинж чанарын хандлагаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл чи надад таалагдаж байна гэсэн үерхэлийн эхлэлийг илэрхийлдэг байна.

Цэцэгт мэндчилгээ цэцэг хүргэлтийн газруудын жагсаалт харах

Шар цэцэг
Итгэл, хүндлэл, эв найрамдлын билэгдэл. Шар өнгө нь нарны өнгийг төлөөлдөг учир эвтэй найртай байх, найз нөхдийн нөхөрлөл, бие биенээ хүндлэх, баярлаж талархасан, ажлын амжилт, хүнд хэцүү үед сэтгэлийг нь дэмжих, итгэл найдварыг илэрхийлдэг байна.

Ногоон цэцэг
Эрүүл мэнд, энхийн билэгдэл. Ногоон өнгө нь байгалийн амьд өнгийг төлөөлдөг учир эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхныг бүхнийг илэрхийлдэг учир ямарч өнгийн цэцгийн баглаанд өргөн хэрэглэдэг байна.

Хөх цэцэг
Хийморьлог, аз жаргалын билэгдэл. Хөх өнгө нь гүн цэнхэр тэнгэр, далайн өнгийг төлөөлдөг учир, амар амгалан, хийморьлог, гүн төгс хүчирхэг, мөнхийн хайр сэтгэл, үүрдийн амьдралыг илэрхийлдэг байна.

Улбар ягаан
Шидэт гайхамшигийг зөгнөх билэгдэл. Улбар ягаан өнгө нь дэлхийн шидэт өнгийг төлөөлдөг учир ач ивээлээ өгөх, сүй тавих, бат бөх холбоо, нигүүлсэн сэтгэлийг илэрхийлдэг байна.

Цагаан цэцэг
Цэвэр ариун, нандин, сайн сайхны билэгдэл. Цагаан өнгөн нь эхийн цагаан сүү, цэвэр нандин өнгийг төлөөлдөг учир сайн сайхан, тунгалаг, ариун үнэнч сэтгэлийг илэрхийлдэг байна.

Холимог цэцэг
Улаан цагаан цэцгийн холимог нь хосуудад эв нэгдэл, үнэнч сэтгэлийн амлалтыг илэрхийлдэг байна.

Ямар цэцэг ямар бэлгэдэлтэй байдгийг эндээс харна уу

цэцэгний өнгөний бэлгэдэл, цэцэг бэлгэдэл, цэцэгний бэлгэдэл

Ангилал