Тендерийн урилга
Шинээр үйлчилгээний зориулалтай зочид буудлын барилга (Зоорьтой) 25 давхар барилгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтанд та бүхнийг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй







MONCABLE SYSTEMS
Монгол улсын шилэн кабелийн тархац
Манай мэргэжлийн хамт олон 1996 оноос хойш Монгол улсын хэмжээнд 18000 км шилэн кабель суурилуулсан.
Шилэн кабель суурилуулах түгээмэл аргууд нь:
- Газраар
- Агаараар
- Сувагчлалаар гэсэн аргууд байдаг
Шилэн кабелийг газраар суурилуулах
Орон нутгийн сүлжээ байгуулахад илүү тохиромжтой бөгөөд сувагчлал болон агаараар суурилуулах боломжгүй нөхцөлд шууд булах зориулалттай кабель суурилуулдаг. Ашиглалтын явцад гэмтэл үүсэх нь бусад шилэн кабелиудаас харьцангуй бага, газар ухах зориулалттай механизмаар 1м гүнтэй шуудуу ухах ба уг шуудуунд шууд булах зориулалттай давхар ган бүрээстэй кабелиудыг тараах замаар суурилуулна. Суурилуулах явцад MNS 6597:2016, MNS 5207:2016, MNS 5278:2003 гэсэн стандартуудыг мөрдөж ажилладаг.
Шилэн кабелийг агаараар суурилуулах
Агаарын кабелийг зориулалтын холбооны шон болон барилга хооронд агаарын тоноглол ашиглан кабелийн тросстой хэсгээр бэхэлж суурилуулдаг. Суурилуулах газраас шалтгаалж шонгын өндөр 9-12м хооронд байна. Шонгийн өндрөөс хамаарч шон хоорондын зай 60-100м байна. Зарим тохиолдолд өндөр хүчдэлийн шон, гэрэлтүүлгийн шонгоор татах үед зориулалтын кабелийг сонгон суурилуулалтын ажлыг гүйцэтгэдэг.
Шилэн кабелийг худаг сувагчлалаар суурилуулах
Холбооны худаг сувагчлал хийгдсэн хот суурин газруудад холбооны сувагчлалаар кабелийг сүмбэ түлхэж суурилуулдаг. Сувагчлалаар кабель татах үед 1 худгаас сүмбэ түлхэн кабель байгаа худагруу гаргаж сүмбэний үзүүрт кабелиа бэхлэх буцааж татах зарчмаар кабелиа сувагт сүвлэдэг. Кабель гарч ирсэн худагруу дараагийн худгаас мөн адил сүмбээ түлхэж гаргаж ирэн кабелиа сүмбэтэйгээ бэхлэх замаар сувагчлалд кабелийг суурилуулдаг.
Хаяг: Гандантэгчэнлин хийдийн зүүн талд
Утас:11-320727
11-XXХХХХ
Скайнэтворкс ХХК
Скайнэтворкс ХХК нь Монгол улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан өндөр хурдны өргөн зурвасын шилэн кабелийн сүлжээг амжилттай бүтээн байгуулж, Мэдээлэл харилцаа холбооны салбарт сүлжээний бизнесийн цогц үйлчилгээг үзүүлж байгаа ҮНДЭСНИЙ компани юм.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Нарны зам-18,
Жигүүр Гранд оффис, 2 давхар
Утас:7700-7733, 8904-8904
7700-ХХХХ