8 * 8 харьцаатай байшин барих төсөв / Хямд зардлаар байшин барих

67 ам.метр талбайтай евроблокон амины орон сууц барих төсөв зардлыг тооцох нь:

Объектын товч тодорхойлолт

Энэхүү барилга нь 67 ам метр талбайтай нэг давхар шувуу нуруун дээвэртэй амины орон сууц юм. Залуу гэр бүлд зориулан жижиг талбайтайгаар төлөвлөсөн ч зочны өрөө, гал тогоо, үүдний өрөө, унтлагын өрөө, хүүхдийн өрөө болон ариун цэврийн өрөөнүүдийг бүгдийг нь багтаасан байна.
b8d1b1_proiecte-de-case-de-60-70-mp-60-70-square-meter-house-plans-4_x974

Барилгын хэмжээ нь тэнхлэгээрээ 8,5х7,9м харьцаатай ба шугаман суурьтай, шувуун нуруун дээвэртэй бетон шалтай, евроблокон хана дүүргэлттэй. Нягтрал сайтай 10 см дулаалгатай, дээврийн дулаалгыг мөн сайн нягтралтай 10 см зузаан эрдэст хөвөн хавтангаар тооцож, барилгын төсөвт өртгийг зах зээлийн бодит үнэ ханшаар тооцож гаргалаа.

БАРИЛГЫН ТӨСВИЙН ЗАДАРГАА:

Суурийн ажил:
Суурийн уланд хайрган дэвсгэр  үе хийх – 112690₮
Шугаман суурь цутгах – 3.081.960₮
Суурийн босоо гадаргууд ус тусгаарлагч хийх 148.260₮
Нийт – 3.342.910₮

Хана, хамар хананы ажил:

Гадна блокон хана өрөх – 4.553.300₮
Төмөр бетон багана бүс бетон зутгах – 1.803.100₮
Дотор тоосгон хана өрөх – 759.200₮
Гадна  дулаалга – 773.900₮
Гадна фасад – 653.200₮
Нийт – 8.542.600₮

Шалны ажил:

Бетонон шал зутгах – 1.332.600₮
Паркетан шал угсрах – 1.204.000₮
Шалны плита наах – 517.900₮
Нийт – 3.054.500₮ Дээврийн ажил:

Банзан шувуу нуруу – 1.936.000₮
ОСП хавтан хучилт – 371.100₮
Дээврийн дулаалга – 1.374.900₮
Долгионт төмөр дээвэр угсрах – 1.897.600₮
Нийт – 5.579.600₮

Хаалга цонхны ажил:

Цонх угсрах – 3.165.500₮
Цонхны тавцан угсрах – 108.900₮
Гадна бүргэд хаалга – 395.000₮
Нийт – 3.669.400₮ Дотор заслын ажил:
Хаалга цонхны амалгаа хийх – 503.400₮
таазанд гипсэн хавтан хийх – 612.000₮
Плита наах – 533.700₮
Замаска хийх – 223.000₮
Эмульс хийх – 484.400₮
Обой наах – 1.246.500₮
Нийт – 3.602.600₮ Бохир ус, агааржуулалтын хоолой угсралт:

Нийт – 503.300

Халаалтын ажил:
Радиотар угсрах – 1.008.800₮
Цахилгаан халаалтын зуух угсрах – 2.630.000₮
Нийт – 3.638.800₮ Дотор цахилгааны ажил:

Нийт – 1.333.200₮

8 * 8 харьцаатай байшин барих төсөв / Хямд зардлаар байшин барих/
Нийтдээ – 40сая ₮ болж байна.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал