Шинээр нээгдсэн хувийн дунд сургуулиудын жагсаалт

1. ОРЧЛОН СУРГУУЛЬ
Сургуулийн онцлог:
Кэмбрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулсан сургалт явуулдгаараа онцлогтой. Нэгдүгээр ангиасаа математик, англи хэл, ICT зэрэг хичээлүүдийг үндэсний хөтөлбөрийн хичээлүүдтэй хамт үзнэ.
Төлбөр: 18 сая төгрөг, бэлтгэл анги 1.5 сая төгрөг

2. ХОББИ СУРГУУЛЬ
Сургуулийн онцлог:
Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ. Мөн олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрүүдээр хичээллэдэг.
Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.

3. УЛААНБААТАР ЭЛИТ СУРГУУЛЬ
Сургуулийн онцлог:
Нэгдүгээр ангиас нь Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр заана. Мөн Монголын үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүдийг орно.
Төлбөр: Жилийн төлбөр 9 сая 950 мянган төгрөг

4.ОЮУНЛАГ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
Сургуулийн онцлог:
Математик, гадаад хэл, мэдээлэл зүйн гүнзгийрүүлсэн сургалттай ОЮУНЛАГ бүрэн дунд сургууль 2000 оноос хойш боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг сургуулийн нэг. Төгсөгчид ЭЕШ-д тогтмол дээгүүр байрт ордог бөгөөд дотоодын болон гадаадын их, дээд сургуульд 100 хувь элсэн суралцаж, тэтгэлэг авч чаддаг. Сургалтдаа оюуны сошиал сайт болох Амжилт 2.0 сургуулийн системийг нэвтрүүлснээр зайны сургалтад дэвшил хийж чадсан.
Төлбөр: Бэлтгэл ангийн тѳлбѳр 800,000 тѳгрѳг. 1-р ангийн суудлын барьцаа 1,000,000 тѳгрѳг /1-р ангийн сургалтын тѳлбѳр болох 4,980,0000 тѳгрѳгнѳѳс хасагдана/

5. АМЖИЛТ КИБЕР СУРГУУЛЬ
Сургуулийн онцлог:
Технологийн эрин зуунд дэлхийн жишиг сургалтыг Монголд нэвтрүүлсэн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай Амжит кибер сургуулийг танилцуулж байна. Сурагчдад компьютер, программ хангамж, тэр дундаа код бичих, вэбсайт хийх, 2d, 3d анимэйшн, график дизайны цогц сургалтыг дадлага ажилтай хослуулан явуулдаг. Мөн цагаан хакерын чанартай, цэгцтэй, гүн мэдлэгийг англи хэлний сургалтын хамтаар олгодгоороо онцлог. Эцэг эх хүүхдийнхээ сургалтын явцыг хянах тусгай платформтой. Монголын чадварлаг багш нараас гадна Энэтхэг тэргүүтэй гадаад багш нар хичээл заана.
Төлбөр: 4 сая 500 мянга

шинээр нээгдсэн хувийн дунд сургуулиудын жагсаалт

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал