Шинэ жилийн гоёлын даашинзны загварууд

Шинэ жилээр ямар Гоёлын даашинз өмсөхөө сонгож чадахгүй байна уу? Тэгвэл дараах загваруудаас санаа аваарай. Шинэ жилийн баярын үдэш торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Ийм даашинзыг голдуу нимгэн зөөлөн тор болон даавуугаар хийдэг. Өнгөний хувьд хар, улаан зэрэг тод өнгөөр хийх нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз сонгохоор шийдсэн бол […]

Шинэ жилээр ямар Гоёлын даашинз өмсөхөө сонгож чадахгүй байна уу? Тэгвэл дараах загваруудаас санаа аваарай.

20(9)
b99fc1c84161f28aea2f55c044c4c560

Шинэ жилийн баярын үдэш торон эмжээртэй даашинз үнэхээр гайхалтай сонголт болно. Ийм даашинзыг голдуу нимгэн зөөлөн тор болон даавуугаар хийдэг. Өнгөний хувьд хар, улаан зэрэг тод өнгөөр хийх нь элбэг. Тиймээс баярын үдэш та торон эмжээртэй даашинз сонгохоор шийдсэн бол улаан эсвэл цагаан өнгийг авахыг зөвлөж байна.

166
824
Шинэ жил Гоёлын даашинз
1447999803_2015-new-arrival-party-cocktail-dresses-women

Хэрвээ та жижигхэн биетэй бол урт эсвэл цацагтай даашинз таныг яг л хувцсандаа живсэн мэт харагдуулах болно. Та гоолиг биеэ  тодотгохын тулд та богино эсвэл өвдөг хүртэлх урттай даашинз сонгох нь зүйтэй юм.

9-4

Цэцэг: Өвлийн билэгдэл юу билээ. Арай цэцэг биш байх тийм үү. Тэгээд ч цэцгийг санагдуулам, цэцгэн гоёлтой даашинз шинэ жилийн загвар руу тэр бүр орж ирдэггүй байх. Гэхдээ энэ жил цэцэгнээс битгий болгоомжил. Шинэ жилийн хамгийн сайхан бүсгүй байна хэмээн төсөөлж байгаа бол цасан цагаан билэгдэлтэй өвлийн үдэшлэгт гоёмсог гялалзсан саагаар гоёсон цэцэгтэй, тансаг даашинзыг сонгоорой. Цэцэг нь хатгамал, гоёлоор дүүрэн харагдаж байвал илүү тансаг байх болно.

Уусмал өнгө: Даашинзны өнгө сонгохдоо дараагийн жилийн бэлгэ тэмдгийг оролцуулаарай гэж зурхайчид зөвлөсөн байна. Мэдээж хэрэг энэ өнгө нь таны гадаад төрхтэй зохицох ёстой. Шинэ 2019 онд бүсгүйчүүдийн загварын ертөнцөд бор, шар, ногоон түүний уусмал өнгө давамгайлна. “Зөгийн бал”-ыг санагдуулам шаргал, “шоколад”-ыг бодогдуулам хүрэн, эсвэл “карамель” улаан өнгөний уусмал ч зохистой сайхан харагдана. Таны сонгосон даашинзны стиль, өнгө хоёр таныг төгс харагдуулах нь чухал.

novogodnie-platya-2019-21-1
3-13

Хар: Энэ бол хамгийн сонгодог өнгө. Бүсгүйчүүдийг үргэлж загварлаг, дэгжин бас туранхай, дур булаам харагдуулдаг нууц энэ өнгөнд л оршдог.
Хар өнгө бол ямар ч эрсдэлгүй бас гоо сайхан харагдуулна. Шинэ жилийн гоёмсог даашинзны өнгө дунд хар өнгө хамгийн загварлаг нь байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Гялгар, нунтаг өнгө: Шинэ жилийн үдэштэй хосолсон зөөлөн нунтаг, гялгар өнгө залуу охид, бүсгүйчүүдэд төдийгүй, эрчүүдийн цамц, зангианд ч тохиромжтой. Өсвөр насныхны хувьд гялалзсан сүүдэртэй хувцас илүү тохиромжтой. Харин ахимаг насны эмэгтэйчүүдийг энэ өнгөний арай сэрүүн буюу царцсан юм шиг, биетэй даавуугаар хийсэн даашинз илүү сайн сайхан харагдуулна.

40f3370afe4316b794aa02dbc3ac1780
5-10

Номин ногоон: Шинэ жилийн бэлэгдэл, мөнх ногоон өнгөний ийм хувилбар 2019 оны шинэ жилийн үдэшлэгийн онцлох гоёлд тооцогдож байна. Энэ өнгө нь хар, хүрэн болон шаргал үсэнд аль алинд нь төгс сайхан зохицоно.

47191761_380964659113216_4660022662708330496_n
novogodnie-platya-2019-4-1

Улаан: Тод улаан өнгө түшсэн энэ загвар нь хамгийн тансаг, сонгогдсон эмэгтэйлэг загвар. Цээж, мөр нь нээлттэй энэ загварыг дан ганц даашинз хэлбэрээр сонгох биш сэвгэр эсвэл нарийн юбкатай ч хослуулж болно. Гэхдээ юбка сонгохдоо анхааралтай хандаарай. Юбка сонгохоор бол сул талаа сайн нуух хэрэгтэй. Гэхдээ энэ загварыг зуслан, амралтын газар тэмдэглэгдэж буй шинэ жилийн үдэшлэгт сонгоход тохиромжтой.

novogodnie-platya-2019-8-1

Тэгш биш загвар: Тэгш бус хөндлөн зүсэлттэй загвар бүсгүй таныг хамгийн дур булаам харагдуулна.

photo-1612336307429-8a898d10e223
1aaa510e65adb49d9b06b83ca2a90ac2

Үс тодруулсан загвар: Шинэ жилийн гоёл чимэглэлийг түшсэн, гоёл чимэглэл оролцуулсан материалаар хийсэн энгийн загварууд нь оройн үдэшлэгт тохиромжтой. Ийм заварыг тансаг бугуйн гоёл, зөөлөн захан оруулгаар нэмэн чимвэл бүр ч гоёмсог. Хэрвээ ийм даашинз сонгож байгаа бол үсээ задгай тавьж, дэгжин хэв маягаар янзлах хэрэгтэй. Даашинзандаа тохируулаад энгийн үсний засалт ч хийж болно.

Атлас, силки: Торго, торгон материалыг санагдуулам гэрэл гэгээтэй атлас, силкээр хийсэн даашинзнууд шинэ жилийн трэнд болж байна. Биед зөөлөн, наалдацтай эдгээр даашинзууд дэрэвгэр хормойтой эсвэл банзал нь нарийхан байсан ч болсон. Ийм урт загварууд биеийн согогийг нууцлах давуу талтай.

d4e81e4e5570e2063c05fada97092b0f
73178725_632864777249570_4888354733460291584_n

Ангилал