Шинэ жилийн мэндчилгээний үгс

Хайртай дотны хүмүүстээ илгээх шинэ жилийн мэндчилгээ Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая, Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалийн мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ Цалгилан долгилон он […]

Хайртай дотны хүмүүстээ илгээх шинэ жилийн мэндчилгээ
Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт үйлсээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтацгаая,

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалийн мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он айлчлан ирлээ

Цалгилан долгилон он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2021 он түглээ

Ирж байгаа шинэ он маань
Ирэх зууны эхлэл болж
Инээд хөөр цэнгэл баясал дүүрэн
Ирмүүн ажлын он байг

Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ

Мөрөөдөл биелэх мөч ойртож
Мөнгөн шөнөөр шинэ он айсуй
Будар будар цаснаар буурал дэлхий хучигдаж
Болор шилэн жүнзэнд оргилуун дарс нь оргилсон
Баяр баярын дээр шинэ жил ирлээ
Бүлээрээ бүжин бүжин баярлаарай
Хотлоороо хонон өнжин баярлаарай
Ирж буй жилд юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай
Та шинэ онд өмнөө ямар зорилго тавьж байна вэ?
Та хүрч чадна. өөртөө итгээрэй
Танд амжилт хүсьe!

Сэвсгэр цагаан цасан дээр
Сэргэлэн цовоо алхалж
Шинэ жилээ сайхан өнгөрүүлээрэй

Нандин хүсэл мөрөөдлийн
Биелэл нь таньтай хамт байг
Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

Жилд ганцхан тохиох
Шинэ жилийн vдэш
Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье

Ганцхан чамтай л би бүжиглэмээр
Гайхамшигт шинэ жилийн үдэш
Шинэ оны баярын мэндийг хүргэе

Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Цасан охин шиг чамдаа
Шинэ жилийн баярын мэндийг хүргэе

Халуун үнсэлт мэт
Дарсаа тулгаж
Шинэ оноо угтая

Хэзээ ч мартагдашгүй
Шинэ жилийн үдэш
Хайрт чамдаа
Шинэ жилийн баярын мэнд хүргэе

Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ
Бид бүхэнд амжилт бататгаж, алдаагаа засах ухаан, хүч өгөх болно
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе

Шинэ бухний эхлэл
шинэ жилээ
шинэ хүн болж угтаарай

Уулзсан бүхэндээ
Инээд бэлэглэж
Ирж буй шинэ жилээ
Урамтай золбоотой угтаарай

Сэтгэл доторх зовлонгоо умартаж
Шинэ амьдрал эхэлж байна гэж
Сэтгэл дүүрэн инээдээр
Шинэ оноо угтая

Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай

Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм
Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

Хууранд хөг
Хайранд итгэл
Хурмастад нар
Хүмүүнд амжилт хэрэгтэй
Шинэ жилийн мэнд хүргэе

Мөнх ногоон гацуураа засаад
Мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая
Шинэ оны баярын мэндийг хүргэе

Жаргах нарны туяаг
Жаахан гараараа тоолон
Шинэ оноо хүлээх
Энхрий бяцхан дүүдээ
Шинэ оны мэнд хүргэе

Толгой ухаан 2-оор мөнгө хийж
Тоолгүй өнгөрсөн нэгнийг
Эргэн хартал амьдарцгаая
Шинэ оны баярын мэнд хүргэе

Орчлон дэлхийд
12-р сар онцгой
12-р сараас
31-ний өдөр oнцгой
31-ний өдрөөс
00:00 цаг онцгой
Шинэ оны мэнд хүргэе!

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Сайхан баярлаарай

Шинэ ондоо
Тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг март
Зүггүйтэж алдсан бүхнээ март
Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд
Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ
Шинэ жилийг амжилт бүтээлтэйгээр угтан авч
Бүтэн жилийн турш тэр бүхнийг хадгалаарай.
Амжилт бүтээл, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Ангилал