Шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулах 5 санаа

Шинэ жилийн захиалга авах утас: 7711-7799

Хамт олноороо шинэ жил тэмдэглэх  5 санаа

Өнгө өнгөөр анивчих гэрлэн чимэглэлүүд, гялалзан асах гацуур модод их хотын үзэмжинд өнгө нэмж хүн бүрийн сэтгэл зүрхийг догдлуулдаг шинэ жилийн баяр айсуй. Энэ л өдрүүдэд хотын гудамжаар хүн бүр хамгийн их баяр хөөр, догдлол дүүрнээр аз жаргал цацруулан алхдаг билээ. Улиран одох жилийнхээ амжилт бүтээлийг дүгнэж, угтан ирж буй оноо баяр хөөртэйгээр хүлээж буй энэ өдрүүдэд  хамт олноороо шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэх талаар бодож байгаа хэн бүхэнд зориулан энэхүү нийтлэлийг бэлдлээ. Ялангуяа байгууллагынхаа шинэ жилийн баяр зохион байгуулах багт нэгдсэн хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна.

1. Цасан хотхон дахь шинэ жил

Шинэ жилийн баярыг яагаад үргэлж нэгэн хэвийн уламжлалт байдлаар тэмдэглэх ёстой гэж. Тэгээд ч энэ баярыг цасгүйгээр төсөөлөх аргагүй. Хэрэв та уламжлалт шинэ жилээс арай өөрөөр шинэлэг баяр зохион байгуулахыг хүсэж байвал энэ санаа танд яг тохирно. Энэ бол цасан хотхон буюу цанын баазад шинэ жилийн баяраа тэмдэглэх санаа. Хамт олноороо эрүүл цэвэр агаарт цана, чарга, тэшүүрээр гулгангаа тэмцээн зохиож тэр ч бүү хэл шинэ жилийн баярын хамгийн сэтгэл догдлуулам мөч болох өвлийн өвгөн, цасан охидын чарга хөлөглөн ирэх санаанд оромгүй сайхан мөчийг хамт олондоо бэлэглэж болно. Түүний дараа үргэлжлүүлэн баярын хүлээн авалтаа зохион байгуулах ч боломжтой. Хэрэв танд энэ санаа таалагдаж байгаа бол “Скай ресорт” цогцолбор хамгийн зөв сонголт болох болно. 150-450 хүний багтаамжтай хүлээн авалтын танхим та бүхнийг халуун дарсаар угтан мартагдашгүй үдшийг өнгөрөөхөд тань тусална.

————————————————————————————————

“Хүрээ үдэш-2020” Нэгдсэн шинэ жилийн цэнгүүн
Байгууллага хамт олон, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хүрэлцэн ирж шинэ жилийн баяраа тэмдэглээрэй.

Хэзээ, хаана: 2019.12 сарын 15, 25-ны өдрүүдэд “Nomin Empire Event Hall”-д
Меню: 85,000₮ (1 хүн)
Лавлах утас: 95921155, 86066361
Дэлгэрэнгүйг  https://huree.mn/listings/huree-udesh-2020/ -ээс авна уу.

————————————————————————————————

“Polaris-2020” Нэгдсэн шинэ жилийн цэнгүүн
Байгууллага хамт олон, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хүрэлцэн ирж шинэ жилийн баяраа тэмдэглээрэй.

Хэзээ, хаана: 2019.12 сарын 14, 17-ны өдрүүдэд “Polaris restaurant”-д
Меню: 105,000₮ (1 хүн)
Лавлах утас: 99850622, 94221188
Дэлгэрэнгүйг  https://huree.mn/listings/polaris-2020-ээс авна уу.

————————————————————————————————

2. Гэтсби стайл

Хамт олныхоо баярын уур амьсгалыг илүү тансаг, элегант байдлаар хийхийг хүсэж байвал энэ санааг хэрэгжүүлээрэй. Өдөн толгойн гоёл, сувдан чимэглэлтэй бүсгүйчүүд, жинхэнэ жентлмэн маягаар хувцасласан эрчүүд баярын цэнгүүний чимэг байх болно. Гэтсби стайлын энэхүү шинэ жилийн үдэш шинэлэг хийгээд сонгодог байж танай хамт олонд мартагдашгүй дурсамж үлдээх болно. Гэтсби стайлын ёслол зохион байгуулахад мэдээж орчин хамгийн чухал. Тиймээс энэхүү үдшийн уур амьсгалд тохирох сонгодог интерьертэй дараах ресторануудаас та сонголтоо хийгээрэй. /рестораны жагсаалт/

3. Босоо хүлээн авалтшинэ жилийн захиалга

Үдшийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй,  дур булаам залуу байхыг хүсдэггүй хүн байхгүй болов уу. Тиймдээ ч шинэ жилийн баярт хүн бүр чухал ач холбогдол өгч бэлтгэдэг. Үдшийн гоёлдоо олон цагаар бэлдсэн хэрнээ ширээний ард суугаад байвал харамсалтай шүү дээ. Тиймээс хамт олныхоо баярын үдшийг босоо хүлээн авалт маягаар зохион байгуулах нь шинэлэг бөгөөд танай хамт олны баярын уур амьсгалыг илүү халуун дулаан болгох болно. Босоо хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой дараах ресторануудаас та сонголтоо хийгээрэй.

4. Багт наадам

Шинэ жилийн баяраар яагаад заавал гоёлын даашинз эсвэл албаны хувцас өмсөх ёстой гэж. Хэрэв та хамт олныхоо шинэ жилийн баярыг хөгжилтэй байдлаар зохион байгуулахыг хүсч байвал энэ санааг хэрэгжүүлээрэй. Хүн бүр ямар нэг үлгэрийн баатар, киноны гол дүр гэх мэт хүссэнээрээ хувирч болох бүтээлч даалгаврыг хамт олондоо өгөөрэй. Мэдээж сонгосон дүртэйгээ хамгийн адилхан болсон хүнийг урамшуулах хэрэгтэй. Багт наадмын хөгжилтэй үдэш танай хамт олонд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

5. Дүнзэн байшин дахь шинэ жил

шинэ жилийн захиалга

Танай хамт олон тийм ч олуулаа биш. Гэхдээ шинэ жилийн баяраа мартагдашгүй сайхан тэмдэглэн өнгөрүүлэхийг хүсэж байвал энэ санааг хэрэгжүүлээрэй. Ойн зах дахь дүнзэн байшинд он солигдох мөчийг хүлээж ил галын дэргэд гацуур модоо чимэглэн, оргилуун дарс тулгана.  Шинэ жилийн баярын сэтгэл догдлуулам энэ төсөөлөл хэн бүхэнд байдаг биз. Тэгвэл дүнзэн байшин дахь мартагдашгүй шинэ жилийн үдшийг та Монголын Нууц Товчоо амралтын газарт зохион байгуулаарай.

Ангилал