Шинэ жилийн хөтлөгчийн үг

Хөнгөн аялгуу сэтгэл гижигдэж

Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөсөн

Амжилт бүтээл алдаа оноогоо дүгнэж

Цаг хугацааны түүх болон үлдээсэн

Он солигдох үдэш

Шивнэн шивнэн нүдээ аниад

Шившсэн бүхнээ ирэх ондоо захиалж

Хүссэн бүхнээ зүтгээд аваарай

Зөрж өнгөрөх хоёр оны заагаар

Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

Халуун үнсэлт мэт оргилуун дарсаа

Хайртай дотнын хүмүүстэйгээ тулгаж

Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бvтээлээр дvvрэн угтаарай.

***************** Шинэ жил 2024 *****************

Цаашлан одсон бүхнийг хуучин онтойгоо үдээд

Наашлан байгаа ирээдүйг шинэ ондоо бүтээгээд

Баяр баярын оргил шинэ жилээр

Бахархам амжилтаа дуудуулж

Гэгээн гэрлээр гэр тань гийж

Гэрэлт оюунаар ухаан тань тэлж

Угтах ондоо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай

***************** Шинэ жил 2024 *****************

Амсаад л бялхам жаргал бэлэглэе

Атганд багтахгүй эрдэнэс бэлэглэе

Данс дүүрэн доллар бэлэглэе

Дэвтэр дүүрэн найраг бэлэглэе

Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж 

Урамтай золбоотой угтаарай шинэ он оо

***************** Шинэ жил 2024 *****************

Хайртай бүхнээ мөнх тэврээд

Хайр тань бүтэн байг

Сэтгэлийн гүн дэх нандин хүндээ

Сэтгэл дэх үгээ илчлэн хэлээд

Будрах цастай гудамжинд болзъё

Бэлэг минь болооч энэ шинэ жилээр

***************** Шинэ жил 2024 *****************

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж

Өдөр бүр хүний сайнтай учирч

Зүрх сэтгэлд чинь баяр гийж

Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж

Зөрж өнгөрөх хоёр оны заагаар

Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

***************** Шинэ жил 2024 *****************

Данс нь мөнгөөр дүүрэн

Дугаар нь ажлын саналаар дүүрэн

Өргөө гэр нь цангинасан инээдээр дүүрэн

Өөрийн бие оюун нь ид хаваар дүүрэн байг

Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе

***************** Шинэ жил 2024 *****************

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж

Өдөр бүр хүний сайнтай учирч

Данс нь мөнгөөр дүүрэн

Дугаар нь ажлын саналаар дүүрэн

Өргөө гэр нь цангинасан инээдээр дүүрэн

Өөрийн бие оюун нь ид хаваар дүүрэн байг

Шинэ он, шинэ жилийн мэнд хүргэе

***************** Шинэ жил 2024 *****************

Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж

Гэрэлт ногоон гацуур гэрийг таньж чимж

Гэрэл цацруулсан инээмсэглэл өөрийг тань чимж

Он солигдох онцгой өдөр

Хайртай бүхэндээ хайраа илчилж

Хажууд байгаа цасан охинтойгоо

Халуун үнсэлт мэт дансаа тулгаж

Он цаг хуудсаа эргүүлж

Орчлонгийн сайхан бүхнийг бэлгэдэн угтацгаая

***************** Шинэ жил 2024 *****************

Ангилал