Шинэ жилээр өгөх 10 бэлэгний санаа

  • Шинэ жилийн бэлэг бэлэглэхдээ сэтгэл хөдлөл үүсгэх нь төдийлэн чухал үүрэгтэй
    Бэлэг бэлэглэх үйл явц нь онцгой, мартагдашгүй байвал таны өгсөн бэлэг үнэ, чанараас үл хамааран хамгийн сайхан дурсамжийг үлдээдэг. Тийм учраас зөвхөн сайхан бэлэг байгаад хангалтгүй. Бэлэгээ зөв өгөх зарим аргууд:

    • Инээмсэглэлээр: Бэлгийг том инээмсэглэлээр, баярын мэнд хүргэе гээд өгөөрэй
    • Нум эсвэл туузаар: Бэлгийг сайхан боодлын цаасаар боож, дээр нь нум эсвэл тууз уяаарай.
    • Бэлгийн уутанд: Бэлгээ боохыг хүсэхгүй байгаа бол салфеткатай бэлгийн уутанд хийж болно
    • Дуу, бүжигтэй: Хэрэв та бүтээлч сэтгэлгээтэй байгаа бол дуулж, бүжиглэж байхдаа бэлгийг гардуулж болно
    • Шинэ жилээр өгөх бэлэгний санаанууд 
    • Харах төдийд өөрийг тань сануулах нандин бэлэг бэлэглэхийг илүүд үзээрэй
    • Ном-Бэлэг бэлгийн дээд ном гэдэг үгийг мэдэхгүй хүн үгүй биз. Тиймээс бэлэг сонгохдоо түүний талаар үгүйлсэн уран зохиолын захидал бүхий бэлэг сонгох нь романтик бэлэг гэдэгт итгэлтэй байна.
    • Цэцэг-Цэцэг нь өнгө тоо төрлөөс шалтгаалан олон төрлийн бэлэгдэлтэй байдаг учир цар хүрээ томтой бэлэг болно.Түүнчлэн нандин тансаг бэлэгний сонголт юм.
    • Цаг-Хүнийг гартаа зүүсэн цагаар нь шинжиж болдог төдийгүй зүүж буй эзнийхээ зэрэг, зиндааны илэрхийлэл ч болж байдаг. Тиймээс хэрэв та дотны хүндээ эсвэл ажлын газрын хамтрагчдаа ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол өвөрмөц дэгжин аль эсвэл сонгодог, минималист загвар бүхий бугуйн цаг бэлэглэж болох юм.
    • Кофе чанагч-Кофе нь бидний ажил, амьдралд бас нэгэн шинэ мэдрэмж өгдөг гайхалтай зүйл юм. Тиймдээ ч шинэхэн өглөөгөө сайхан кофегоор эхлүүлдэг хүмүүс олон болсон. Тиймээс чамин хийц загвартай кофе чанагч нь олон кофенд дурлагсдад төгс тохирсон бэлэг болж чадна. Магадгүй хариуд нь таныг амтат кофегоор дайлж ч магадгүй юм.
    • Зөөврийн цэнэглэгч-Бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болсон гар утас нь бидэнд ажил, амьдралдаа олон зүйлсийг амжуулах боломж олгодог. Тиймээс гадуур ажлаар явах үед эсвэл чухал дуудлагын үеэр утас цэнэггүй болж унтарна гэдэг хамгийн муухай зүйл. Харин энэ асуудлыг зөөврийн цэнэглэгч ашигласнаар бүрэн шийдэж болох бөгөөд ажил хэрэгч хүнд өгч болох хамгийн зөв бэлэгт тооцогдож байна.
    • Цүнх-Ажил хэрэгч хүмүүсийн хамгийн чухал эд хэрэглэлүүдийн нэг бол өөрийг нь илтгэх сайн чанарын цүнх юм. Зөөврийн компьютер, тэмдэглэлийн дэвтэр, бичиг баримт гээд маш олон зүйл нэг дор авч явдаг учраас тэдэнд сайн чанарын цүнх бэлэглэх нь хамгийн мэдрэмжтэй бэлэг байх болно.
    • Тэмдэглэлийн дэвтэр-Ямар ч электрон төхөөрөмж бидний бодол сэтгэлээ буулган бичдэг тэмдэглэлийн дэвтрийн үнэ цэнийг гүйцэхгүй. Мөн хурал, ажлын тэмдэглэл, шинэ санаа, сарын төлөвлөгөө зэргээ цаг алдалгүй тэмдэглэж авахад ч хэрэгтэй. Тиймээс сайн чанартай, сайхан хийцтэй тэмдэглэлийн дэвтэр аль ч үед сайхан бэлэг байсаар ирсэн.
    • Үнэртэн-Магадагүй чи өөрөөсөө би яагаад өөр юм авч болох байтал заавал үнэртэн бэлэглэх ёстой юм гэж бодох асуух байх.Нэгдүгээрт, үнэртэн бол маш өргөн хүрээний хэрэглээтэй бэлэг юм. Түүнийг чи арьсан дээрээ, хувцсандаа түрхэж болно, мөн орны цагаан хэрэглэлээ эсвэл гэрээ анхилуун үнэртэй болгоход ч хэрэглэж болно.
      Хоёрдугаарт, үнэртэн – энэ бол үргэлж сэтгэл, мэдрэмжийг илэрхийлдэг.Гуравдугаарт, үнэртэн сонгохдоо чи тухайн хүнд хайр халамжаа илэрхийлж, таны хувьд хичнээн чухал болохыг нь харуулдаг. Учир нь үнэртэн өдөржин түүнд үнэртэж таныг санагдуулах болно.

      Эцэст нь хэлэхэд үнэртэн бол онцгой бэлэг юм. Бид өдөр бүр үнэртэн авдаггүй биз дээ? Гоёмсог савлагаатай, тансаг шилтэй, хамгийн гол нь тухайн хүний онцлогт төгс тохирсон үнэртэн тэр таны хувьд хичнээн онцгой болохыг мэдрүүлдэг.

    • Гэрийн хувцас-Хаалга тогших үед таны гэргий, ээж, хайртай эмэгтэй тань хаалга онгойлгохынхоо өмнө заавал ямар нэг зүйл нөмөрч байна уу. Тэгвэл энд нэг зүйл буруу байгаа бололтой. Зөөлөн материалтай хувцас, тавчик нь гэрт тав тухыг мэдрүүлдэг бөгөөд бүсгүйчүүд энэ мэдрэмжинд мэдээж дуртай. Тиймээс хайртай дотны хүмүүстээ гэрийн хувцас бэлэглэхээр сонголт хийж болох юм.
    • Хүзүүний зүүлт-Хамгийн тансаг хэзээ ч загвар нь хуучрахгүй хүзүүний зүүлт бол яах аргагүй жижигхэн мөртлөө чамин зүүлт юм. Бусад гоёл чимэглэлээс илүү .чамин бөгөөд ямар ч насны хүнд тохирдог тул танд санаа зоволтгүй сонголтоо хийгээрэй гэж зөвлөе.

Ангилал