Шинэ жил тэмдэглэх ресторанаа хэрхэн сонгох вэ?

Шинэ жилийн баяр ойртож байгууллага, хамт олноороо нэгэн үдшийг хамтдаа тэмдэглэн өнгөрөөхөөр шийдсэн ч ямар ресторан сонгохоо мэдэхгүй эргэлзэх тохиолдол олон гардаг.

Шинэ жилийн захиалга авах шилдэг ресторанууд

Тиймээс та бүхний ажлыг хөнгөвчлөх үүднээс шинэ жилийн хүлээн авалтын ресторанаа сонгоход зайлшгүй мэдэж байх ёстой дараах зүйлсийг товчлон хүргэе.

шинэ жилийн захиалга

           Хамгийн түрүүнд байгууллагынхаа шинэ жилийг ямар байдлаар тэмдэглэхээ тодорхойлох хэрэгтэй. Харин дараагаар нь баяр тэмдэглэх өдрөө тодорхой болгоно. Учир нь шинэ жилийн өдрүүдэд ихэнх ресторан, хүлээн авалтын танхимууд захиалга ихтэй, орлого олох хамгийн оргил үе нь байдаг учраас аль болох эрт шинэ жилийн захиалга өгөх нь хамгийн чухал. Ресторанууд хүний тооноос хамаарч олон хүн бол хямдавтар меню, цөөхөн хүнтэй бол өндөр үнэтэй меню санал болгодог. Эрт захиалга өгсөнөөр та зэрэглэл өндөртэй рестораныг боломжийн хямд үнээр тохирч чадах боломжтой болно. Ялангуяа танай байгууллага 150-аас дээш хүнтэй бол 11-р сардаа багтаагаад захиалгаа өгөхгүй бол товлосон өдөр нь өөр байгууллага давхцах зэрэг эсрдэл үүсч болзошгүй.

Ресторануудын багтаамжийг 150-аас их ба багаар ангилж харах бол ЭНД дарна уу

           Ихэвчлэн хотын төвийн ресторануудын захиалга түрүүлж дүүрдэг нь хүмүүс хотын төв хэсгээр байрлалтай, гадна өнгө үзэмж сайтай газар илүү сонирхдогийнх юм. Учир нь хүмүүс шинэ жилийн баярт бусад тэмдэглэлт өдрүүдээс илүүтэйгээр ач холбогдол өгдөг тул үдэшлэгрүүгээ орохоос нь эхлээд сэтгэгдэл төрүүлэх нь чухал.

          Харин дотоод тохижилт, зохион байгуулалтыг аль болох зай талбай том байхаар бодолцож үзэх шаардлагатай төдийгүй ширээний зохион байгуулалт ямар байхыг нарийн төлөвлөх хэрэгтэй байдаг. Зарим газартай сайн ойлголцоогүйгээс зарим ширээг том баганы хойно тайз харагдахгүй байхаар байрлуулсан байх зэрэг асуудлууд үүсч болзошгүй. Мөн шинэ жил тэмдэглэж байгаа хүмүүс бусад тэмдэглэлт баяруудаас ялгаатай нь бүжиглэх зай талбайг том байлгахыг хүсдэг.

шинэ жилийн захиалга

Ингээд жижиг боловч зайлшгүй ач холбогдол өгөх хэрэгтэй хэд хэдэн зүйлс байдаг. Үүнд :

  • Рестораны байршил, гадаад байдал, шинэлэг орчин
  • Менюны сонголтыг анхаарч, хоолны орц, хэмжээ болон амтыг нарийвчлан шалгах (гахай, үхэр гэх мэт царцдаггүй төрлийн махтай хоол сонговол зүгээр)
  • Бүжиглэх зай талбайн хүрэлцээ
  • Угталтын үйлчилгээг анхаарах
  • Автомашины зогсоолын хүртээмж (Ирсэн зочид машинаа байршуулах зогсоолгүй болох асуудал үүсч болзошгүй)
  • Хувцасны өлгүүр ( Өвлийн улиралд болдог учир ирсэн зочид гадуур хувцасаа өлгүүлэх шаардлагатай)
  • Хувцас солих өрөөтэй эсэх (Шинэ жилийн хүлээн авалт учраас ялангуяа бүсгүйчүүдэд хувцас солих өрөө зайлшгүй шаардлагатай)
  • Ариун цэврийн өрөө, тамхи татах өрөө зэргийг анхаарах

Шинэ жилийн менюны үнээр эрэмбэлж харах

шинэ жилийн захиалга

           Мөн хөгжмийн дугаралт, DJ-н чадвар зэргийг анхаарахгүй орхиж болохгүй. Тухайн газартай гэрээ байгуулж тохиролцохоос өмнө хөгжим, микрафоны дугаралтыг шалгаж үзэх хэрэгтэй төдийгүй хамгийн захын ширээнд ч тод сонсогдож байгаа эсэхийг шалгах шаардлагатай.  Хөгжмийн дугаралт тааруухан байвал тэр үдшийн уур амьсгал бүхэлдээ таагүй болж ирсэн хүмүүсийн урам хугарах магадлалтай. Мөн санамсаргүйгээр байгууллагын ажилтан үйлчилгээний газрын эд зүйлсийг эвдэх, өндөр үнэтэй торгууль төлөхөөс сэргийлж даатгалын компанид даатгуулсан байхад илүүдэхгүй болов уу.

           Дээрх шаардлагуудыг сайтар анхаарч, төлөвлөсний үндсэн дээр шинэ жилийн баяр тэмдэглэх газраа сонгоно. Ингэхдээ зарим газар үйлчилгээнээсээ давсан хэт өндөр үнэ санал болгодог бол зарим газар төлбөрийн уян хатан нөхцөлтэй байдаг учир олон газраас сонголтоо хийх нь зүйтэй.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал