Шуудангийн үйлчилгээ

1. Улаанбаатар шуудан
Дотоодын шуудангийн үйлчилгээ үзүүлэгч компани
Бид хэвлэл захиалгыг хаягаар хүлээн авч хүргэж өгөх, зар сурталчилгааны материалыг үйлчлүүлэгчдэд хэвлэлтэй хамт түгээх, үйлчлүүлэгчийн хүссэн байрлалд шуудангийн хайрцаг суурьлуулах, олон улсын ложистик зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг бий болгосон нь Монгол улсын шуудангийн хөгжилд түлхэц болж үйлчлүүлэгчдийн таашаалд ихэд нийцэж байгаа билээ. Манай хамт олон нь 2003 онд “Зах зээлийг тэлэгч байгууллага”, 2004 онд Шилдэг есөн аж ахуйн нэгжээр тус тус шалгарч байсан.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийн үсрэнгүй явцтай хөгжлийн өнөө үед шуудангийн уламжлалт үйлчилгээнд шинжлэх ухаан, техникийн дэвшил нэвтрүүлэн хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн шинэ хэрэгцээг эрэлхийлж, тэдний хүсэл сонирхол сэтгэл ханамжийг хүлээж ажиллахын төлөө чанартай үйлчилгээг чадварлаг менежмент өндөр хариуцлагатай хослуулан ажиллах зорилт тавин ажиллаж байна.
2006 оноос тус компанийн шуудангийн үйл ажиллагааг “Билгүүнзасаг” ХХК эрхлэн явуулж байгаа юм.
Утас: 70127027
Website: www.ubpost.mn

2. Түгээмэл шуудан
Бид хаана ч хүргэнэ
Түгээмэл шуурхай шуудан ХХК 2005 онд Харилцаа Холбоо Зохицуулах Хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр байгуулагдсан компани юм.
Бид байгуулагдсан цагаашаа хойш дотоод, гадаад хэвлэлийн захиалга, албан болон хувийн бичиг захидал, боодол, илгээмж хүргэлт, шуудангийн хайрцаг суурилуулалт, дугтуйны бөөний худалдаа, логистик үйлчилгээ, шуудангийн шууд сурталчилгаа зэрэг үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотуудад өөрийн салбаруудаараа дамжуулан эдгээр үйлчилгээг үзүүлдэг.
2016 оны байдлаар манай компани 400 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 7000 орчим хэрэглэгчдэд дотоод гадаад хэвлэлийг өдөр бүр түргэн шуурхай хүргэж, сар тутам 1500 байгууллага, аж ахуйн нэгж болон 4000 орчим хувь хүнд албан бичиг захидлыг, 1500 орчим хүнд бараа илгээмжийг “БИД ХААНА Ч ХҮРГЭНЭ” уриатайгаар гараас гарт хүргэн ажиллахын зэрэгцээ бүх төрлийн захиалга, хүргэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Утас: 70115015
Website: www.tugeemelpost.mn

3. Монгол шуудан /Mongol shuudan/
Өдөр бүр уулзах үндэсний шилдэг компани
Монголын морин өртөө шуудан нь үүсэл хөгжлөөрөө дэлхийн шуудан холбооны түүхэнд анхдагч тэргүүн зэргийн харилцаа холбооны нэгэн төрөлд тооцогддог юм. Монгол Улс дэлхийн асар өргөн уудам нутгийг эзлэн оршиж байсан үед буюу 1228-1241 онд Монголын эзэнт гүрний хаан ширээнд сууж байсан Чингис хааны гуравдугаар хөвгүүн Өгөдэй мэдээлэгч, захирагч нарыг бий болгон, морин өртөө байгуулсан нь шуудан харилцааны хувьд уургын улааг халж, мэдээлэл харилцаа дамжуулах сүлжээг үүсгэн байгуулсан томоохон дэвшил болжээ. Өртөө нь улам боловсронгуй болон хөгжсөөр ирсэн бөгөөд Ардын хувьсгал мандсан 1921 оны 7 дугаар сарын 19-нд Ардын засгийн газрын тэргүүлэгчдийн 6-р хурлын тогтоолоор Монгол улсын шуудан бичиг, Цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулсан нь одоогийн “Монгол Шуудан” ХК юм.
Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажиллагсадтайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна.
Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-4 удаа, сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг 38 оронтой солилцож байна. Бид 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-иад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг.
Утас: 18001613, 70078916
Website: www.mongolpost.mn

4. DHL Express Mongolia
Бид хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж шуудан илгээмжээ УОК-оос баталж буй нислэг бүрээр илгээж, татан авч байгаа. Шуудан илгээмж нь Монголд буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт, гаалийн болон мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанууд нэмэлт 2-3 хоногт хийгддэг. Иймээс ердийн үеийнхээс таны шууданг танд хүргэхэд илүү цаг хугацаа шаардагдаж байгааг ойлгож, хүлээцтэй хандаж хамтран ажиллаж байгаад бид бүхэн маш их талархаж байна.
Цаашдын хамтын ажиллагааг илүү хурдан бас хялбар байлгах үүднээс: та бүхэн манай uln.import@dhl.com мэйл хаяг руу – Өөрийн шуудангийн 10н оронтой дугаарыг, ажлын цагаар хүнтэй байх хаягийн хамт дэлгэрэнгүй бичин илгээнэ; – Хэрвээ та илгээмжээ манай үйлчилгээний төвөөс ирж авах хүсэлтэй байвал мөн адил 10н оронтой шуудангийн дугаарыг, үйлчилгээний төвөөс авахаа мэдэгдэж, хүлээн авах хүний нэртэй илгээнэ. Бид уг хүсэлтүүдийг хүлээн авч танд хариу мэдэгдэж, хүргэлтийг зохион байгуулах болно.
Утас: 011 31 0919
Website: www.dhl.mn/mn/express.html

шуудангийн үйлчилгээ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал