Шуудан үйлчилгээний байгууллагуудын жагсаалт

Та бүхэндээ Монгол улсад шуудан түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудыг танилцуулж байна.

Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062

1. МОНГОЛ ШУУДАН ХК

Монгол улсын шуудангийн үндсэн сүлжээг эзэмшигч “Монгол Шуудан” ХК нь Монгол Улсын 21 аймаг, дүүргийн 22 Шуудангийн үйлчилгээний газар, 330 сум болон Улаанбаатар хотын 38 Шуудангийн үйлчилгээний салбараар дамжуулан нийт 900 гаруй ажилтантайгаар шуудангийн 30 гаруй нэр төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэн явуулж байна. Өнөөдрийн байдлаар улс, хот хоорондын шууданг 7 хоногт 3-6 удаа, аймгийн төв сум хооронд 7 хоногт 2-4 удаа,  сумаас 1200 гаруй багт 7 хоногт 1 удаа хүргэхээс гадна дэлхийн 200 гаруй улс оронтой, түүний дотор шуудангийн хамгийн шуурхай хэлбэр буюу буухиа шууданг 38 оронтой солилцож байна. Бид 30 гаруй мянган шуудангийн хайрцаг эзэмшигч, 200 мянга гаруй хэвлэл захиалагч, 10000-иад албан байгууллагад шуудангийн үйлчилгээг үзүүлж, жилдээ 10 сая гаруй ширхэг бичиг захидал, илгээлт, хэвлэлийг хаягт эзэнд нь хүргэж гардуулдаг.

Утас: 1800-1613

Цагийн хуваарь: Даваа-Ням 8.00-21.00

ТӨВ салбар: ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Сүхбаатарын талбай -9, “МОНГОЛ ШУУДАН” ХК

 

2. УЛААНБААТАР ШУУДАН

Манай компани нь одоогоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 10 салбар, 50 гаруй ажилтнуудаараа дамжуулан 40 000 гаруй хэрэглэгчдэд хэвлэл захиалга болон илгээмж түгээлтэд суурилсан шуудангийн 10 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлж байна.Бид хэвлэл захиалгыг хаягаар хүлээн  авч хүргэх, сурталчилгааны материалыг хэвлэлтэй хамт түгээх, үйлчлүүлэгчийн хүссэн байрлалд шуудангийн хайрцаг суурилуулах, олон улсын ложистик зэрэг шинэлэг үйлчилгээнүүдийг бий болгосон нь Монгол улсын шуудангийн хөгжилд түлхэц болж үйлчлүүлэгчдийн таашаалд ихэд нийцэж байгаа билээ.

Төв салбар (Г.Бумцэндийн гудамж-40, Багатойруу, /5-р сургуулийн ард/) – 70127027

Чингэлтэй дүүрэг – 99051421

Сүхбаатар дүүрэг – 99051421

Хан-Уул дүүрэг – 99051403

Баянзүрх дүүрэг – 99051403, 94051404

Баянгол дүүрэг – 99051407

Сонгинохайрхан дүүрэг – 99051407

 

3. ТҮГЭЭМЭЛ ШУУРХАЙ ШУУДАН

Түгээмэл шуурхай шуудан ХХК 2005 онд Харилцаа Холбоо Зохицуулах Хорооноос шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр байгуулагдсан компани юм.

Бид байгуулагдсан цагаасаа хойш дотоод, гадаад хэвлэлийн захиалга, албан болон хувийн бичиг захидал, боодол, илгээмж хүргэлт, шуудангийн хайрцаг суурилуулалт, дугтуйны бөөний худалдаа, логистик үйлчилгээ, шуудангийн шууд сурталчилгаа зэрэг үйлчилгээг үзүүлсээр ирсэн бөгөөд одоогоор Улаанбаатар, Эрдэнэт хотуудад өөрийн салбаруудаараа дамжуулан эдгээр үйлчилгээг үзүүлдэг.

2016 оны байдлаар манай компани 400 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 7000 орчим хэрэглэгчдэд дотоод гадаад хэвлэлийг өдөр бүр түргэн шуурхай хүргэж, сар тутам 1500 байгууллага, аж ахуйн нэгж болон 4000 орчим хувь хүнд албан бичиг захидлыг, 1500 орчим хүнд бараа илгээмжийг “БИД ХААНА Ч ХҮРГЭНЭ” уриатайгаар гараас гарт хүргэн ажиллахын зэрэгцээ бүх төрлийн захиалга, хүргэлтийн цогц үйлчилгээг үзүүлж байна.

Хаяг: СБД, 7-р хороо, EVERGOOD building 101, 503 тоот

Утас: 7011-5015

]Хүргэлтийн үйлчилгээ: 7677-7777

 

4. МОНЛОЖИСТИКС Олон улсын шуудан илгээмж

Манай компани нь Улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд Өмнөд Солонгос улсаас Улаанбаатар луу агаарын болон газрын шуудан илгээмжийн үйлчилгээг хямд зардлаар, түргэн шуурхай, найдвартай үзүүлж байна.

Утас: 7011-5454

Хаяг: ХУД, 11-р хороо, Дүнжингарав Зайсан Скүэр Төв 404

 

5. DHL Олон Улсын Буухиа шуудан

DHL Буухиа шуудангаар үйлчлүүлж олон улсын мэргэжилтнүүдээр илгээмжийн тээвэрлэлт, хүргэлтийг гүйцэтгүүлнэ үү. Төрөл бүрийн буухиа илгээмж болон баглаа боодлын үйлчилгээ, шууданг хянах хэрэгслүүд нь таны хэрэгцээнд бүрэн нийцнэ.

Утас: 11-310919

Цагийн хуваарь:Даваа – Баасан 08.30 – 17.30

 

6. ТУУШИН

Туушин компани нь АНУ-ын Federal Express – олон улсын буухиа шуудангийн албан ёсны төлөөлөгчөөр 1995 оноос хойш ажиллаж байна. FedEx нь 2016 онд TNT express-ийг нэгтгэснээр манай үйл ажиллагаа улам өргөжиж байна. Таны шуудан илгээмжийг дэлхийн 220 гаруй улс оронд хүргэж, танд хаяглагдан ирсэн ачаа илгээмжийг “ГАРААС ГАРТ” хүлээлгэж өгнө.

Утас: 11-320591, 11-311569

Хаяг: СБД, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж–15, Туушин ХХК-ийн төв байр

 

7. ВИП Улс хоорондын шуудан

БЗД,13-р хороолол, ХААЯ-ын замын урд талд Жүли төвийн 1 давхарт 01 тоот – 11452850, 99196212, 91918380, 91114767

БГД, 3-р хороолол, Нарлаг төвийн доод давхарт – 11361216, 91916840

СХД, 1-р хороолол, Драгон автобус терминалын 4 давхарт зүүн хойд талд – 70286363

ХУД, БУЯНТ УХАА 45, Ди Эйч Эл ХХК дахь шуудангийн гаалийн 2 давхарт – 99177249

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал