Энэтхэг хоолны ресторан

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294

 

1. ХАЗАРА энэтхэг ресторан
Монголд байгуулагдсан хамгийн анхны Энэтхэгийн үнэт өв уламжлалыг хадгалсан ресторан!Гадаад, дотоодын хэрэглэгчдийнхээ дунд хэдийнэ танигдсан, шилдэгийн шилдэг рестораны өргөмжлөлийг удаа дараалан хүртэж байсан Монголын анхны Энэтхэг үндэстний “Хазара” ресторанд морилон ирж: Тав тухтай, тохилог дулаан, өвөрмөц Энэтхэг орчинд Энэтхэгийн чанартай бүтээгдэхүүнээр, өндөр мэргэжлийн Энэтхэг тогооч нарын гараа гарган бэлтгэсэн, гайхалтай сайхан амттай Каари, Кибаб, Басмати будаа, Наан, Ласси болон олон төрлийн шорлогийг зооглохыг урьж байна.
Хаяг: Энхтайваны өргөн чөлөө-16, БЗД, Бөхийн өргөөний баруун талд
Утас: 11-480214, 99195007

2. НАМАСТЕ ресторан
Намасте ресторан нь гэр бүлийн бизнес бөгөөд 2010 онд Намасте рестораныг нээн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар тус ресторан нь хоёр салбартай бөгөөд 100%-ийн Энэтхэг үндэсний хоолоор үйлчилж байгаа билээ. Мэргэжлийн Энэтхэг хоолны 5 тогооч ноён Кумараар удирдуулан ажиллаж байна. Ноён Кумар 13 жилийн турш энэтхэг хоолны тогоочоор Энэтхэг болон Монголд ажиллаж байсан туршлагатай билээ. Манай ресторан нь бүтээгдэхүүний амт чанар болон үйлчилгээгээрээ тэргүүлдэг цөөн хэдэн Энэтхэг ресторануудын 1 билээ.
Хаяг: БЗД, Сансар микро хороолол, Цэцэг зочид буудлын 1 давхар
Утас: 9927-0957

3. INDIAN SMILE ресторан
2014 оны 11 сард Хан-Уул дүүрэгт нээгдсэн анхны Энэтхэг ресторан юм. Мөн Монголд анх удаа Энэтхэг хоолны хүргэлт үзүүлж эхэлсэн газар.
Хаяг: ХУД, 1-р хороо, Наран хотхон, Үйлчилгээний Б корпус 23-3
Утас: 8811-3844; 7711-0048

4. СУТРА лаунж
Монголд цөөн тооны Энэтхэг хоолны газрын нэг Sutra lounge. Тус лаунжид найз нөхөдтэйгөө хүйтэн шар айраг ууж, 2 давхарт байрлах Delhi Darbar-аас хоол захиалан идэх боломжтой. Мөн
25 хүний багтаамжтай төрсөн өдөр, найз нөхдийн уулзалт, 25 хүртлэх хүний дунд зэргийн хүлээн авалт хийхэд тохиромжтой. Маш тохилог цэвэрхэн орчинтой.
Хаяг: СБД, 4-р хороо, Цэрэндорж гудамж, Delhi Darbar рестораны 3 давхарт
Утас: 11-326543

5. DELHI DARBAR ресторан
Энэтхэг хоолны жинхэнэ амтыг та зөвхөн эндээс амтлаарай. Дэлигийн ордон гэсэн утгатай тус ресторан нь Монголд цөөхөн хэдэн Энэтхэг ресторануудын нэг нь яахын аргагүй мөн билээ. Мэдээж дотоод засал нь ч гэсэн энэтхэг улсад хооллож байгаа мэт чамин ганган зураг, тусгаарласан өрөө, тав тухтай орчин гээд бүхий л зүйл нь мэргэжлийн өндөр түвшинд хийж чадсан. 60-70 хүний баяр ёслолын хүлээн авалтын захиалга авч байна.
Хаяг: СБД, 4-р хороо, Цэрэндорж гудамж, Delhi Darbar рестораны барилгын 2 давхарт
Утас: 7011-0097

6.МАХАРАЖА РОЯАЛ ресторан
Махаража энэтхэг рояал ресторан нь Улаанбаатар хотын төвд Залуучуудын Өргөн Чөлөө, Хөгжим Бүжгийн Дунд Сургуулийн эсрэг талд байрладаг бөгөөд Хойд Энэтхэгийн жинхэнэ энэтхэг хоолоор үйлчилж байна. Энэтхэг зураг чимэглэлээр чимэглэгдсэн энэтхэг уур амьсгал бүрдсэн үйлчилгээний 1 том заал, 1 вип өрөөтэй ба энэтхэг мэргэжлийн тогоочийн гараа гаргаж хийсэн жинхэнэ энэтхэг хоолыг та эндээс л хүртэх боломжтой. Хүргэлтийн үйлчилгээ мөн үзүүлж байгаа бөгөөд төрөл бүрийн хүлээн авалтын захиалга байнга авч байна.
Хаяг: СБД, 8-р хороо, Залуучуудын Өргөн Чөлөө 13-2, 64-р супермаркетын байр, 2 давхар
Утас: 11-314417

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал