Эрдмийн хонхны баярын 4 мөрт шүлэг

Хонхоны баяр нь тохиож байгаа хэн бүхэнд тохиромжтой шүлгийг та бүхэнд хүргэж байна.

  1. Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй
    Асар энэхэн хорвоод мөрөө үлдээх жамтай
    Алдаж оноохоос айдаг хүмүүн гэсэн нэртэй
    Амьдрал хэмээх орон зайд жигүүр дэвэн дүүл. ШАВЬ НАР МИНЬ
  2. Мөнгөн хонхныхоо сүүлчийн жингэнээнээр
    Мөрөөдөлөө дэлгэн алсад одох андууд аа
    Аз жаргалын ерөөл талбиад үнс, багш нартаа үнсүүл
    Ахархан энэ л өдрийг дуулж, инээж, уйлж дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
  3. Чилийсэн урт оюутаны жилүүд чинь дурсгалын цомог болоод л
    Чиг нийлсэн найзууд тань чимээгүйхэн дотроо мэгшээд л
    Дасаж ээнэгшсэн ордон чинь баярын тууузаар инээгээд л
    Далай уужим багш нар тань бахдалын өнгөөр мишээгээд л

4.Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгс

Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээс

Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашрал

Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуун цангинаан

5.Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж
Хүүхэд насаа орхин одож
Хүмүүний нэгэн адил
Орчилонд хөл тавихаар нислээ.
6.Мөнгөн хонх энгэртээ гялалзуулсан
Мөрөөдөл дүүрэн залуус гэрэлтэнэ
Мянган өдөр давтсан эрдмээ
Монгол түмэндээ харуулахаар хөөрнө

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал