Эх хүүхдийн амралт сувилал

151597720_4084251051608282_6959762573121653244_n.jpg
Ар гурван сайхан
Байршил: Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн UB2 амралтын баруун талд.
Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай, 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол унд, хорхог боодог болон доорх үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1355
DSC_0753-1207x800
Ойн булаг амралтын газар
Манай амралтын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхөдөөрөө амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд хүн бүрийн сонирхолд нийцсэн орчныг бий болгохын төлөө цаг ямагт хичээн ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотын төвөөс 25 кмт  Санзайн 2-р хэсэгт  ой модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1343
Apache eco camp
Анги хамт олон найз нөхдийн уулзалт, төгсөлтийн баяр, найр хурим, төрсөн өдөр, хурал зохион байгуулах боломжтой цэвэр модон каркааз, вакуум цонх, паркет шал, террасстай караокетай, баярын гоёл чимэглэл бүхий их 8 ханат гэр түрээс.
Хаяг: Улаанбаатар хотоос 48км Горхи-Тэрэлжийн БЦГ, 100 ламын агуйн замын зүүн талд
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 9912-5068
“Эх булаг” амралт, сувилал
Эх Булаг амралтын газар нь амрагчдыг тав тухтай нөхцөлөөр ханган ажиллахыг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хотын их дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу, цэвэр агаарт, цэнхэр тэнгэрийн дор гэр бүл найз нөхөд, хамт олонтойгоо амарч тухлахыг урьж байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1358
“Terelj mountain lodge” амралтын газар
Terelj Mountain Lodge амралтын газар нь Горхи Тэрэлжийн Залаатын ам хэмээх өвөрмөц тогтоц бүхий сүрлэг уулын энгэрт амьд байгалийн үзэсгэлэн хийгээд алжаал тайлах тав тухыг хамтад нь мэдрэх онцгой завшааныг манай амралтын газар танд санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7722-0115
Чин Чандмань амралт
Чин Чандмань амралт нь УБ хотоос зүүн тийш 50км-т орших уул хад горхи эрүүл цэнгэг агаар, үзэсгэлэнт байгаль хосолсон Чингис уулын өвөрт байдаг. Та бүхэн манай баазыг сонгон ирснээр олон төрлийн багц меню-ээс сонгон соёлтой үйлчилгээ, мэргэжлийн солонгос тогоочийн амт чанартай хоолыг амтлангаа , амьд хөгжмийн хамтлагийн дуунд уярч тав тухтай байх сайхан хамт олон та бүхнийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 9999-7547, 9926-7879, 8988-7879
Ресорт Ворлд Тэрэлж Зочид буудал
Ресорт Ворлд Тэрэлж Зочид буудал нь Мэлхий хадны баруун талд байгалийн үзэсгэлэнт Дүнхэн уулын бэлд байрладаг. Ресорт Ворлд Тэрэлж зочид буудал нь Монголын хамгийн анхны тансаг зэрэглэлийн ресорт төв юм.
Ресортын нэг давхарт байрлах Дүнхэн ресторанд та төрөл бүрийн коктейл, ундаа, үдийн цай ууж ахлах тогоочийн гарын хоолыг амтлан, байгалийн үзэсгэлэнг харж, тав тухыг мэдрээрэй.
Дэлгэрэнгүй
Утас: 7730-5599
121673040_1533630410171544_7920438193337715769_n (1)
Арбат амралтын газар
Манай амралтын газрын монгол гэр,canada технологи-р барьсан гэр,өрөөний мэдээлэл болон зурагтай танилцаарай,үнийн мэдээллийг манай хуудасны чатботоос эсвэл доорх утсаар холбогдож асуугаарай баярлалаа.
Хаяг: Налайхаас Чойр явах зам
Дэлгэрэнгүй
Утас: 7740-1297
naranbulag1.jpg
Наранбулаг амралтын газар
Өвөл нь нэг ээлжиндээ 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай, зун нь 200-250 хүн хүлээн авна.
Хаяг: Амралт нь хотын төв цэгээс Дархан явах замд 49 дэх кмт байрладаг ба шороон замаараа 2,7 км явна.
Утас: 7740-0196
Дэлгэрэнгүй
“Хаан жимс” амралтын газар
Хаан Жимс амралтын газар нь Улаанбаатар хотоос зүүн зүгт 55 км-т, “Чингис хааны хөшөөт цогцолбор”-оос хойш 4 км зайд, Туул голын хөвөөнд байрладаг.
Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйн аялалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Утас: 9530-4070
Дэлгэрэнгүй
Red Rock Resort
Red rock resort амралтын газар нь Тэрэлжийн гүүрнээс цааш 7км-т байдаг. Горхи тэрэлжийн үзэсгэлэнт бүсэд Улаанбаатар хотоос 49 км зайд оршдог. Бид эрүүл агаарт тансаг, цэвэрхэн, тохилог орчин, халуун хоол бүхий өвлийн байр, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заалаар та бүхэнд үйлчилэхэд бэлэн байна.
Дэлгэрэнгүй
Утас: 7700-0111
Боорчийн Өргөө Жуулчны бааз
Боорчийн Өргөө амралтын газар нь байгууллага хамт олны захиалга авч байна. Гэр болон буудлын өрөөнөөс сонгон амрах боломжтой. Теннис, кароаке, гаднаа сагсны талбай, боловсон аруин цэврийн өрөө болон угаалгын өрөөтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 99825639, 94993355
“Khotula Lodge” амралт
Хотоос 50км зайд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг ба жилийн 4 улиралд үйл ажиллагаа явуулдаг.Зочид буудлын люкс болон стандарт өрөөнүүд, зуны байшин, сийлбэртэй монгол үндэстний гэр буудал, тав тухтай үйлчилгээг санал болгож байна.
Дэлгэрэнгүй
Утас: 9917-2739
Дампил амралтын газар
ГОВЬ Ресорт
Их хотын түгжрэл, дуу чимээнээс хол мөн цэвэр агаартай. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бүрэн хангахын тулд Спорт заал, Гадаа хөл бөмбөг, гар бөмбөгийн талбай, коток, теннис, караокэ гэх мэт чөлөөт цагаа өнгрүүлэх бүрэн боломжийг нээж өгсөн. Мөн саун, хүүхдийн тоглоомийн өрөө, Хурлын заал, лоунж гэх мэт таны хэрэглээнд юу хэрэгтэй түүнийг бид бүрэн шийдсэн.
Хаяг: Дархан, Эрдэнэт явах замд, Улаанбаатараас 42 км
Дэлгэрэнгүй
Утас: 9595-2567

Амралтын газруудыг байршлаар шүүж харах бол ЭНД дарна уу.

“Монголын нууц товчоо” амралтын газар
“Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь 2005 оны 11 сараас үйл ажиллагаагаа эхлэн жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг тав тухтай орчинд хүлээн авч, өөрийн үйлчлүүлэгчдэд өвөрмөц дүр төрх бүхий чанартай, цогц үйлчилгээг хүргэх зорилготой ажиллаж байна.
Хаяг: Улаанбаатар хотоос Дархан орох зам дагуу 114 км зайд байрладаг
Дэлгэрэнгүй
Утас: 9904-6841
Түмэн хаан ресорт
Манай ресорт нь гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн ажиллаж байна. 31 Монгол гэр, 120 зочин хүлээн авах орчин үеийн тохилог ресторан, халуун хүйтэн устай душ, ариун цэврийн өрөө, караоке, биллиард, сагс болон волейболын талбай зэрэг спорт тоглоомуудтай.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 9908-6928
“Тэнүүн” жуулчны бааз
👉 “Тэнүүн” жуулчны бааз нь гадаадын томоохон амралтын баазуудаас жишээ авч ая тухтай тохилог орчин бүрдүүлсэн.
✅Хүүхдийн тоглоомын талбай,спортын талбай, уулын морин аялал, утасны сүлжээ, халуун хүйтэн ус, караоке, саун массаж зэрэг төрлийн асуудлыг цогцоор нь шийдсэнээрээ давуу талтай юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 91915520

 

Оюу амралтын газар
Тав тухтай байр, амтат хоолтой, олны хөдөлгөөнөөс хол цэвэр агаарт алжаалаа тайлж,тухлан амраарай.
📌Албан байгууллагын тэмдэглэлт баяр, хурал цуглаан, спорт өдөрлөг, шинэ жилийн баярын захиалга өгөхөд тохиромжтой цэвэр агаартай тухлаг газраар үйлчлүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8678-5959 
  1. Эх булаг сувиллын газар

Улаанбаатар хоттой ойр, хус модоо хүрээлэгдсэн, булгийн дэргэд байрлах Эх булаг эх хүүхдийн сувилал. Иллэг хийж, физик, хүчил төрөгчийн коктейль, хөдөлгөөн засал зэрэг эмчилгээнүүд хийнэ. 

“ЭХ БУЛАГ” эх хүүхдийн сувилал зуны амралт эхлэж байгаатай холбогдуулан хувийн хямдрал зарласан байна. 

Холбоо барих утас: 8808-8273, 9901-8110

 

  1. “Хайрын билэг”-2 амралт сувиллын газар 

“Хайрын билэг-2” сувиллын газар нь уул усны цэнгэг агаар хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд мөн гэр бүлээрээ амарч сувилуулахад нэн тохиромжтой.    

ЭМЧИЛГЭЭ: Аарцаг нурууны бүтэн бариа, чилээ гаргах, бүтэн биений тосон бариа,  толгой, хүзүү, нурууны бариа, бумба, гулгуур бумба, хор тайлах аппарат, нүүрсэн, цахилгаан халуун жин дижитал татлагын аппарат, УВЧ-шарлага, Улаан гэрэл, Нүдний алжаал тайлах аппарат, Зөгийн балтай татлага, Эмчилгээний биеийн тамир,  

 Байрлал: Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4.5км зайд Хатан туулын хөвөөнд байрлана 

Энэхүү сувилал нь 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх нярайн амралт сувилал юм. Хэрэв та 0-2 насны хүүхэдтэй бол манай люкс өрөө (хоногийн 80000₮, 70000₮) болон энгийн өрөө (хоногийн 60000₮)-нүүдээс сонголтоо хийж захиалах боломжтой. Энэхүү нэг хоногийн үнэд дараах үйлчилгээнүүд орно. Өдрийн 6 хоол Нярайн асаргаа сувилгаа (нярайн массаж, наран шарлага, 0-6 сартай хүүхдийг өдөр бүр усанд оруулах, 0-3 сартай хүүхдийн даавуу угаах) Эмчийн үзлэг ээжүүдэд гоо сайхны массаж Биеийн цэгэн иллэг, ядаргаа тайлах массаж, бумба тавих Сургалт, зөвлөгөө. Мөн нэг өрөөнд НЭГ ЭЭЖ, НЭГ НЯРАЙ байрлах зориулалттай бөгөөд хэрэв хүүхдийн аав, ах, эгч нь хамт амрах бол нэмэлт үнэтэй байх юм. (Аав хоногийн 40.000₮ өдрийн 6 хоолтой, болон 25.000₮ хоолгүй, хүүхэд хоногийн 25.000₮ хоолтой.) 

Утас: 9511-3030

  1. Baby сувилал 

Тайлбар

Baby сувилал нь Монгол улсын “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага”-ын MNS 4946:2005 стандарт болон Эрүүл мэндийн яамны Хоол судлалын төвийн зөвлөмжийн дагуу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хоолны хэм хэмжээ, хооллох дэглэмийг өдөр тутамдаа мөрдлөг болгон ажилладаг. 

Хаяг:“Хотын төвөөс 23,8 км зайтай, Сонгины аманд буюу Сонгино амралтын зүүн талд байрладаг. 

Утас: 9449-2474

  1. Хусхан эх хүүхдийн амралт 

Тайлбар

Энхрий бяцхан vрсээ асарч есгеед амрах завгvй байгаа ээжvvд маань хамгийн цэвэр цэнгэг агаар, байгалийн сайханд хайртай дотны хvмvvстэйгээ хамтдаа амарч, алжаал ядаргаагаа тайлах тав тухтай амралт хайж байна уу. 

Эргэн тойрон хус, нарсан ойгоор хvрээлэгдсэн vзэсгэлэнт байгаль, нам гvм орчин, цэвэр агаарт, цомхон, чанартай vйлчилгээтэй, евлийн, дулаан тав тухтай байртай, ээж хvvхэд, гэр бvлvvдэд зориулж жилийн дервен улирал ажилдаг ХУСХАН эх хvvхэд, гэр бvлийн амралтыг сонирхоод vзээрэй. 

БАЙРЛАЛ:  Улаанбаатар хотоос баруун зvгт 53 км-н зайд, Дархан хот явах зам дагуу 52-н даваа, ерген булагын аманд байрладаг.

ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ: Өдрийн vндсэн 3 хоолтой, еглеений цайнд хенген хоол, едрийн хоолонд 1 ба 2-р хоол, оройн хоолонд 2-р хоол. Мен хоолны хооронд зундаа сvv тараг, vзэмний шvvс, евелдее аарц, уулын зэрлэг жимс ань, нэрс, чацарганы хандалсан халуун шvvс, ногоон цай, сvvтэй цайгаар vйлчилнэ.

-Амрах хоногоос vл хамааран едер бvр алжаал ядаргаа тайлах хэсэгчилсэн болон бvтэн биеийн массажийг мэргэжлийн ур чадвартай бариач хийж vйлчилнэ.

– Цэвэр тохилог саунаар vйлчилнэ.

– 0-6 сартай нялхастай ээжvvддээ туслаж даавуу, хувцасыг нь зориулалтын угаалгын нунтаг, савангаар угааж егдег,

– Ээжийг саун, массажинд орох болон хоол идэх vед хvvхдийг авч еген, агаарлуулж ээжийг амраах, хvvхэд харах vйлчилгээ.

Хvvхдэд:

– Хvvхдийн насны онцлогт тохирсон амт чанар сайтай, аюулгvй хоол, едрийн 3-4 удаа

– 0-3 насны хvvхдийг едер бvр хар цай, ясны шел, усанд оруулдаг,

– Мен едер бvр наран шарлагатай нярайн массаж,

– Зундаа хордлого тайлж, чийрэгжvvлэх vйлчилгээтэй шар сvv, айраг, сvvн массажтай,

– 13 хvртэлх бvх насны хvvхдvvдэд едер бvр ядаргаа тайлах массаж,

– Хvvхдийн зориулалтын ор, манеж, саатуулагч бvvвэйлэгч, хетевч, хvvхдийн хоолны зориулалтын ширээ, хvvхэд хелд оруулагч, тохилог тоглоомын ереетэй.

Захиалгын утас: 8010-9090

 

  1. Хүүхдийн төв сувилал  

Хүүхдийн Төв Сувилал Эмя Хүүхдийн төв сувиллын өдрийн ангид 1-3 насны суурь өвчтэй / тураал, сульдаа, цус багадалттай / хүүхдүүдийг ажлын 10 хоногоор хүлээн авч сувилж байна.

Хүүхдийг сувилуулахаар хүлээн авахад бүрдүүлэх зүйлүүд: Цусны өрөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, цагаан хорхойн шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, хүүхдийн гэрчилгээ 

Жич: Үнэ төлбөргүй 

Утас: 8667-4674, 9705-1313

 

  1. Долоон одой эх хүүхэд, эмэгтэйчүүдийн эмнэлэг, сувилал 

Тайлбар

Амбулаторийн үйлчилгээ:

– Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөө

– Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг зөвлөгөө, 

жирэмсний хяналт

– Ургийн гажиг оношлох үзлэг 

– Харшлын эмчийн үзлэг, зөвлөгөө

– Өдрийн эмчилгээ

– Урьдчилан сэргийлэх үзлэг

Сэргээн засах, физик эмчилгээ:

– Усан эмчилгээ

– Бариа засал, массаж

– Уламжлалт анагаах ухааны бусад уламжлалт 

эмчилгээнүүд 

Хаяг: ХУД, 8-р хороо “Шинэ яармаг” цогцолбор хорооллын А1 блок “Долоон одой” эх хүүхдийн эмнэлэг. 

Утас: 9666-2656, 9908-0225 

 

  1. Ивээлэн Эх Хүүхдийн Сувилал

ИВЭЭЛЭН эх хүүхдийн сувилал нь 60-80 хүн хүлээж авах хүчин чадалтай, цэвэр агаарт туршлагатай эмч нарын хяналтанд чанартай үйлчилгээ үзүүлнэ.

Ор хоногт багтсан ӨДӨР БҮР хийгдэх том хүний эмчилгээ

  1. Толгой хүзүүн бариа
  2. Нуруун бариа
  3. Хөлний бариа
  4. Бумба тавих
  5. Хэсэгчилсэн шарлага

Утас: 8030-5151

Ангилал