Үсчин гоо сайхны салон нээхэд тавигдах шаардлага

1.1. Эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад заасны дагуу үсчин, гоо сайхны газрын /цаашид үйлчилгээний газар гэх/ үйл ажиллагаанд мөрдлөг болгоно.

Үйлчилгээний газарт дараах үйлчилгээг явуулна.

  • Үс засах, хэв оруулах, /буржийлгах/ будах, хими хийлгэх ба бусад үс арчилгааны үйлчилгээ үзүүлэх
  • Нүүр, хүзүүний иллэг
  • Тос, бигнүүрийн тусламжтай сэвх хуулах
  • Маникюр, педикюр; /хэлбэр оруулан засах, будах, шилэн хумс наах, чимэглэх, хумсан дээр зураг зурах, бөгжлөх/
  • Хиймэл үс, сахал хийх,  үс уртасгах

Мэргэжлийн үсчин, гоо сайханч  үс засах, гоо сайхны үйлчилгээг эрхлэн явуулах ёстой. Үйлчилгээний газар нь өөрийн үйл ажиллагааны онцлогтой уялдуулан холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрэмд нийцүүлэн дотоод хяналтын журмыг боловсруулан, баталж мөрдөнө.

Үйлчилгээний газрын ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага

  • Үйлчилгээний газар нь барилга байгууламжийн төлөвлөлтийн норм дүрэмд заасан шаардлага хангасан үйлчилгээний барилга /ахуйн үйлчилгээний газар, худалдааны төвүүд, зочид буудал гэх мэт/, нийтийн болон орон сууцны байр, амралт, сувиллын газар, оюутны болон сурагчдын дотуур байр, өндөр настны асрамжийн газруудын байранд үйл ажиллагаа явуулж  болно.
  • Барилгын зоорийн давхарт үйлчилгээний газрын агуулах, угаалга, хувцас солих  өрөөг төлөвлөж болно.
  • Байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээтэй, өрөөний өндөр 2.7 метрээс багагүй тохиолдолд орон сууцны барилгын хаяавчийн давхарт үйлчилгээний газрыг ажиллуулж болно. 

Үсчин, гоо сайхны газрын өрөө тасалгааны талбайн хэмжээ

  • Гоо сайхан, маникюр, педикюр нэг өрөөтэй байгаа тохиолдолд тусгаарлалт хийж үйл ажиллагаа явуулж болно.
  • Үсчний газар 3 хүртэл суудалтай бол 6 м²-аас багагүй талбайг нэмэлтээр төлөвлөж маникюр ажиллуулж болно.
  • Үсчний газрын үйлчлэх танхимд сандлуудыг нэг эгнээгээр байрлуулсан тохиолдолд сандлуудын хоорондох зайг 1.8 метрээс, өрөөний хананаас үйлчлэх сандал хүртэлх зай 0.7 метрээс багагүй байна. Хоёр эгнээгээр байрлуулсан тохиолдолд эгнээ хоорондын зай 5 метрээс багагүй байна.
  • Үсчний ажлын байр зориулалтын сандал, үс угаах угаалтуураар тоноглогдсон байна. Үсчний газар 3 хүртэл суудалтай тохиолдолд үс угаах нэг угаалтуур байж болно.
  • Үсчний газар нь үйлчилгээний өрөөнөөс гадна амралтын, ажилчдын  хувцас солих, угаалгын, ариун цэврийн өрөөнүүдтэй байна.

Үйлчилгээний газрын өрөөнүүдийн дотоод засал

  • Үйлчилгээний газрын хана, тааз, шал болон тавилга нь тэгш гадаргуутай, бөх бат, ус нэвтрүүлдэггүй, цэвэрлэхэд хялбар, угаалгын болон халдваргүйтгэлийн бодист тэсвэртэй зориулалтын материалаар хийгдсэн байна.
  • Дотоод заслын барилгын материал нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, шинжилгээнд хамрагдсан байна.

Ус хангамж, бохир ус зайлуулахад  тавигдах шаардлага

  • Үйлчилгээний газар нь цэвэр, бохир усны төвлөрсөн ба төвлөрсөн бус системд холбогдсон, халуун, хүйтэн устай байна.
  • Үйлчилгээний газрын усны чанар, аюулгүй байдал ундны усны стандартын шаардлага хангасан байх ба төвлөрсөн бус ус хангамжийн системийн усыг хэрэглэдэг бол жилд 1 удаа,  шугам хоолойд засвар үйлчилгээ хийсний дараа шинжилгээнд хамруулна.

Халаалт, агааржуулалтын системд тавигдах шаардлага

  • Үйлчилгээний газрын ердийн агаар сэлгэлт хангалтгүй байгаа нөхцөлд механик агааржуулалтын төхөөрөмжийг суурилуулах ба бичил цаг уурын үзүүлэлтүүд доор дурдсан шаардлагыг хангасан байна.

Үсчин, гоо сайхны газрын бичил цаг уурын үзүүлэлтүүд

  • Хэвтээ /өрөөний хананаас доторх дурын цэг хүртэл/ ба босоо /шалнаас дээш 1.5 м/ байдалд температурыг хэмжихэд ялгаа нь 2 градусаас ихгүй байна.
  • Ажлын байрны агаарт химийн хорт бодисын хэмжээ эрүүл ахуйн нормын шаардлага хангасан байна.
  • Орон сууц болон нийтийн байранд байрласан үйлчилгээний газрын агааржуулалтын хоолойг ерөнхий агааржуулалтын хоолойноос тусад нь төлөвлөж барилгын дээврийн хэсэгт шууд гаргана.

Байгалийн болон зохиомол гэрэлтүүлэгт тавигдах эрүүл ахуйн шаардлага

  • Байгалийн гэрэлтүүлгийн коэффициент гоо сайхан, маникюр, педикюрын ажлын байранд 1.5%-иас багагүй, үс засах өрөөнд 1%-иас багагүй хэмжээтэй байна.
  • Байгалийн гэрэлтүүлэг хангалтгүй байгаа эсвэл 40-өөс дээш насны ажилчид ажиллаж байгаа ажлын байрны зохиомол гэрэлтүүлгийн хэмжээг нэмэгдүүлж болно.
  • Ажлын байран дахь гэрэлтүүлгийн эрүүл ахуйн хэмжээг доорх хүснэгтэд заасны дагуу тооцно.

Үсчин, гоо сайхны газрын ажлын байрны зохиомол гэрэлтүүлгийн хэмжээ

  • Өрөө тасалгаа, багаж хэрэгслийн угаалга, халдваргүйтгэл
  • Үйлчилгээний газрын өрөө тасалгаануудад өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, ажлын дараа халдваргүйтгэлийн бодисын уусмалаар цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
  • Долоо хоногт 1-ээс доошгүй удаа бүх өрөө, тасалгаануудад их цэвэрлэгээ хийнэ. Их цэвэрлэгээний үеэр хана, шал, хаалга, тавилга хэрэгслийг халдваргүйтгэлийн бодисын уусмалаар угааж цэвэрлэнэ.
  • Үйлчлүүлэгч бүрт цэвэр зөөлөн эдлэл /алчуур, нөмрөг/ хэрэглэнэ. Мөн нэг удаагийн малгай, нөмрөг, салфетик хэрэглэж болно.
  • Үс засах, гоо сайхан, маникюр, педикюрын үйлчилгээ хийх багаж хэрэгслийн цуглуулга нэг үсчин, гоо сайханчид 3-аас багагүй тоогоор байна.
  • Шавж, мэрэгчдийн устгалыг мэргэжлийн байгууллагаар жилд 2 удаа хийлгэнэ.
  • Үйлчилгээний газрын багаж хэрэгслийг зааврын дагуу угааж, халдваргүйжүүлж ариутгана.
  • Зажим, бигуди, малгай зэргийг угаалгын бодистой урсгал халуун усаар угаана.
  • Сам, сойз, хайчийг урсгал усаар сайтар угаасны дараа бактерцидный туяагаар шарж  халдваргүйжүүлнэ.
  • Сахлын машины сольдог хутгыг /бритв/ 70 хувийн этилийн спиртээр норгосон хөвөнгөөр 15 минутын давтамжтай 2 удаа арчиж цэвэрлэнэ.
  • Гоо заслын багаж хэрэгслийг хэрэглэсний дараа халдваргүйжүүлэх уусмалд 15 минутаас доошгүй хугацаагаар байлгасны  дараа угааж цэвэрлэнэ.
  • Арьс салст гэмтээж болох гоо сайхан, маникюр, педикюрын багаж хэрэгслийг угааж, халдваргүйжүүлэлт хийсний дараа ариутгах шаардлагатай. Ариутгалын багажгүй нөхцөлд нэг удаагийн багаж хэрэгслийг хэрэглэнэ.

Ажилчдын эрүүл мэнд, хувийн ариун цэвэр

  • Үйлчилгээний ажилчид доорх хүснэгтэд заасан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдана.   

Үсчин, гоо сайхны газарт ажиллагсадын хамрагдах эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээ           

  • Ажилтан бүр эрүүл мэндийн дэвтэртэй байх ба үзлэг шинжилгээнд орсон талаар тэмдэглэсэн байна.
  • Үйлчилгээний ажилчид ажлын хувцас хувийн хамгаалах хэрэгслээр хангагдсан байна.
  • Үсчний ажлын байран дахь доргион, дуу чимээний түвшин эрүүл ахуйн норм, дүрмийн шаардлагыг хангасан байна.
  • Жирэмсэн, хөхүүл, 18-аас доош насны ажилчид халдваргүйжүүлэлтийн болон бусад химийн хорт бодистой харьцаж ажиллахыг хориглоно.

 

Ангилал