Өндөгний маск
Өндөгний маск бол үс ургуулахад ашиглагддаг хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Ингэснээр бидний хуйхнаас түрэн ургаж байгаа шинэ үсэнд шаардлагатай шим тэжээл, уургуудыг өгч, гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна, үсний ургалтыг дэмжиж, уналтыг багасгах онцгой үйлчилгээг үзүүлдэг. Өндөгний найрлагад хүхэр, төмөр, цайр, селен, төмөр, фосфор зэрэг маш хэрэгтэй амин дэмүүд агуулагддаг юм. 2 ширхэг өндгийг хагалан, сайтар зуураад үс, хуйхандаа сайтар шингээн түрхэж өгөөд, 30-40 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай.
Өндөг болон зөгийн бал, оливийн тосны маск
Дээр дурдсанчлан өндөг нь үсийг шим тэжээлээр хангаж, харин зөгийн бал нь үсийг чийгшүүлэх, гэмтсэн үсийг эмчлэх онцгой үйлчилгээтэй. Мөн оливийн тос нь үсийг гялалзсан, эрүүл зөөлөн болгохоос гадна үс уналтанд сайнаар нөлөөлдөг. Үүнийг бэлтгэхдээ, 1 ширхэг өндгөн дээр цайны халбага оливийн тос, цайны халбага цэвэр зөгийн балыг сайтар холиод үсэндээ түрхэж 30 мин байлгаад хүйтэн бүлээн усаар үсээ зайлаарай.
Каррины
Энэхүү навч нь энэтхэг улсад ургадаг бөгөөд бидний сайн мэдэх карри амтлагчийн гол орц юм. Тус навч нь буурал үсийг харлуулах, үс уналтыг эмчлэх онцгой үйлчилгээтэй аж. Харин Кокосын тос нь үсний ургалтад сайнаар нөлөөлдөг. Үүнийг бэлтгэхдээ жижиг хэмжээтэй аяганы талаар кокосын тос, 7 эсвэл 8 ширхэг карри навчаа хийж халаагаад, үс халцарч байгаа хэсгүүддээ түрхэж өгнө. 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэвэл үс уналт багасч, буурал үс харлах болно.
Зуун настын шүүс
Зуун наст нь хуйхыг чийгшүүлэх, хаг болон элдэв асуудлыг эмнэх, гайхалтай үйлчилгээтэй. Мөн хуйхны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшиж хагтахаас сэргийлдэг. Үүний тулд гелен хэлбэрийн цэвэр зуун настын шүүс, эсвэл шахсан шүүсээ халцарсан хэсэгтээ түрхэж, 10 минут орчимтой массажлана. Үүний дараа 30 орчим минут байлгаад бүлээн усаар үсээ зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал илүү сайн нөлөөтэй..
Сармис
Сармис айл бүрт л байдаг шүү дээ. Хэдийгээр бид үүнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг ч, үс болоод сормуус хөмсөг ургуулах гайхалтай үйлчилгээтэй болохыг нь сайн мэддэггүй. Үүнийг бэлтгэхийн тулд, 7-8 хумс сармисыг сайтар бяцлан, 2 цайны халбага оливын тостой хольж, халцарч байгаа, болон хуйхандаа түрхэж өгнө. Ийнхүү 20-30 минут байлгасны дараа усаар зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал үр дүнгээ өгнө.
Төмс
Төмс нь Витамин А,В,С, кальци, төмрөөр баялаг юм. Тиймээс ч хуурайшиж өнгөө алдсан үсийг чийгшүүлж, үс унах, халцрах шинж тэмдгийг багасгах болно. Үүний тулд ½ аяга төмсний шүүсэн дээр цайны халбага зөгийн бал, бага зэрэг ус, 1 өндөгний шарыг хийж сайтар хутгана. Ийнхүү бэлтгэсэн зуурмагаа үс хуухиндаа түрхэж, массажлаад 30 минутын дараа угаагаарай.
Кастор тос
Кастор тос нь үсний уян хатан байдлыг сайжруулж, ус уналтыг зогсоох болно. Мөн тогтмол хэрэглэснээр үсний ургалтанд сайнаар нөлөөлж, гайхалтай үр дүнг өгдөг. Үүний тулд та касторын тосыг үс, хуйхандаа жигд сайн массажлан түрхэж өгөөд, цаг орчмын дараа сайтар угааж өгнө. 7 хоногт 2-3 удаа давтсанаар үр дүнгээ өгөх болно.
Сонгинын шүүс
Сонгинын шүүс нь хүхрийн агууламж ихтэй тул үсэнд коллаген, уураг ихээр өгдөг. Бөөрөнхий сонгиныг авч, жижиг хэсэг болгон хэрчээд шүүсийг шахаж хуйх дээр массаж хийж хэрэглэнэ. 15 минут байлгаад, үсээ шампуниар угаагаарай.
Грек чирэг
Мөн л үсийг чийгшүүлж, ургалтад сайнаар нөлөөлөх өндөр үйлчилгээтэй. Чиргийг усаар зайлж угаан, халуун усанд дэвтээгээд маргааш нь усаа шүүж авна. Дээр нь оливын тос, кокосны тосыг хольж, үс хуйхандаа жигд түрхэж өгнө. Дараа нь 15-20 минутын дараа үсээ цэвэр усаар зайлж угаана. Энэхүү аргыг 7 хоногт 3-4 удаа хэрэгжүүлбэл үр дүнтэй.