Үс уналтыг хэрхэн зогсоох вэ?

Өдөр бүр таны толгойноос хэдэн арван үс унаж байх ёстой ч үс унах нь улам бүр нэмэгдээд байгаа бол үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй. Үсний тань уналт эрүүл мэндийн шалтгаануудтай холбоотой бол эмчид хандаж, шалтгааныг үнэн зөв тодорхойлуулж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэж зөвлөгөө авах нь зүйтэй. Үүнээс гадна хооллолтдоо өөрчлөлт оруулж, эрүүл амьдралын хэв маягтай болсноор үсний уналтаа багасгаж болно. Хэрэв үс уналт эрүүл мэндийн шалтгаан, амьдралын хэв маягтай холбоогүй бол өөрт тохирсон, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь үсний асуудлуудаас аварч чадна. Үс ба хуйхны оношилгоо хийлгэснээр мэргэжлийн эмч зөвхөн таны үсэнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг зөвлөх болно.

1. Өндөгний маск
Өндөгний маск бол үс ургуулахад ашиглагддаг хамгийн түгээмэл аргуудын нэг юм. Ингэснээр бидний хуйхнаас түрэн ургаж байгаа шинэ үсэнд шаардлагатай шим тэжээл, уургуудыг өгч, гэрэлтсэн өнгөлөг болгохоос гадна, үсний ургалтыг дэмжиж, уналтыг багасгах онцгой үйлчилгээг үзүүлдэг. Өндөгний найрлагад хүхэр, төмөр, цайр, селен, төмөр, фосфор зэрэг маш хэрэгтэй амин дэмүүд агуулагддаг юм. 2 ширхэг өндгийг хагалан, сайтар зуураад үс, хуйхандаа сайтар шингээн түрхэж өгөөд, 30-40 минутын дараа бүлээн усаар үсээ угаагаарай.

Хамгийн гол нь унаад байгаа үс өдрөөс өдөрт нэмэгдээд байвал, та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. Үс нь хэд хэдэн шалтгаанаас болж унадаг. Ген, удамшил, дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах, арьсны элдэв халдварт өвчин, чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин, мөн химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх, үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлсээс болж унах нь элбэг. Зарим тохиолдолд, экологийн хүчин зүйлс, буруу хооллох, стрессээс болж унадаг байна.

Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна.

Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

2. Өндөг болон зөгийн бал, оливийн тосны маск
Өндөг болон зөгийн бал, оливийн тосны маск
Дээр дурдсанчлан өндөг нь үсийг шим тэжээлээр хангаж, харин зөгийн бал нь үсийг чийгшүүлэх, гэмтсэн үсийг эмчлэх онцгой үйлчилгээтэй. Мөн оливийн тос нь үсийг гялалзсан, эрүүл зөөлөн болгохоос гадна үс уналтанд сайнаар нөлөөлдөг. Үүнийг бэлтгэхдээ, 1 ширхэг өндгөн дээр цайны халбага оливийн тос, цайны халбага цэвэр зөгийн балыг сайтар холиод үсэндээ түрхэж 30 мин байлгаад хүйтэн бүлээн усаар үсээ зайлаарай.

3. Каррины
Каррины
Энэхүү навч нь энэтхэг улсад ургадаг бөгөөд бидний сайн мэдэх карри амтлагчийн гол орц юм. Тус навч нь буурал үсийг харлуулах, үс уналтыг эмчлэх онцгой үйлчилгээтэй аж. Харин Кокосын тос нь үсний ургалтад сайнаар нөлөөлдөг. Үүнийг бэлтгэхдээ жижиг хэмжээтэй аяганы талаар кокосын тос, 7 эсвэл 8 ширхэг карри навчаа хийж халаагаад, үс халцарч байгаа хэсгүүддээ түрхэж өгнө. 7 хоногт 2-3 удаагийн давтамжтай хэрэглэвэл үс уналт багасч, буурал үс харлах болно.

4. Зуун настын шүүс
Зуун настын шүүс
Зуун наст нь хуйхыг чийгшүүлэх, хаг болон элдэв асуудлыг эмнэх, гайхалтай үйлчилгээтэй. Мөн хуйхны рН-ийн түвшинг тэнцвэржүүлж, хуурайшиж хагтахаас сэргийлдэг. Үүний тулд гелен хэлбэрийн цэвэр зуун настын шүүс, эсвэл шахсан шүүсээ халцарсан хэсэгтээ түрхэж, 10 минут орчимтой массажлана. Үүний дараа 30 орчим минут байлгаад бүлээн усаар үсээ зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал илүү сайн нөлөөтэй.

5. Сармис
Сармис
Сармис айл бүрт л байдаг шүү дээ. Хэдийгээр бид үүнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг ч, үс болоод сормуус хөмсөг ургуулах гайхалтай үйлчилгээтэй болохыг нь сайн мэддэггүй. Үүнийг бэлтгэхийн тулд, 7-8 хумс сармисыг сайтар бяцлан, 2 цайны халбага оливын тостой хольж, халцарч байгаа, болон хуйхандаа түрхэж өгнө. Ийнхүү 20-30 минут байлгасны дараа усаар зайлаарай. 7 хоногт 2-3 удаа давтвал үр дүнгээ өгнө.

6. Витамин Е
Витамин Е
Үсний халзралт явагдаж байгаа хэсэг дээрээ өдөр бүр витамин Е түрхээд үзээрэй. Энэхүү аргыг жирэмсэн эхчүүд илүүтэй ашигладаг бөгөөд ямар нэгэн хор нөлөөгүй юм. Унтахынхаа өмнө бага зэрэг витамин Е-г хуйхандаа жигд түрхээд унтаарай. Маргааш нь гаатай шампуниар угаавал илүү үр дүнтэй.

7. Розмарин цэцгийн тос
Розмарин цэцгийн тос
Розмарин цэцгийн шүүс нь үсний уналтыг зогсоох, шим тэжээлээр хангаж, үс өтгөрүүлэх өндөр үйлчилгээтэй, шалгарсан аргуудын нэг юм. Үүнийг бэлтгэхдээ, 2 цайны халбага шампунь дээр ижил хэмжээтэй розмарин цэцгийн тосыг хольж, үсэндээ сайтар массажлан угаана… Үсээ угаах бүрийдээ энэхүү аргыг хэрэгжүүлвэл өндөр үр дүнг үзүүлэх болно.

8. Төмс
Төмс
Төмс нь Витамин А,В,С, кальци, төмрөөр баялаг юм. Тиймээс ч хуурайшиж өнгөө алдсан үсийг чийгшүүлж, үс унах, халцрах шинж тэмдгийг багасгах болно. Үүний тулд ½ аяга төмсний шүүсэн дээр цайны халбага зөгийн бал, бага зэрэг ус, 1 өндөгний шарыг хийж сайтар хутгана. Ийнхүү бэлтгэсэн зуурмагаа үс хуухиндаа түрхэж, массажлаад 30 минутын дараа угаагаарай.

9. Кастор тос
Кастор тос
Кастор тос нь үсний уян хатан байдлыг сайжруулж, ус уналтыг зогсоох болно. Мөн тогтмол хэрэглэснээр үсний ургалтанд сайнаар нөлөөлж, гайхалтай үр дүнг өгдөг. Үүний тулд та касторын тосыг үс, хуйхандаа жигд сайн массажлан түрхэж өгөөд, цаг орчмын дараа сайтар угааж өгнө. 7 хоногт 2-3 удаа давтсанаар үр дүнгээ өгөх болно.

10. Лимоны шүүс
Лимоны шүүс
Лимоны шүүс нь үс хуйханд маш сайн тэжээл өгч, хагийг арилгадаг онцгой үйлчилгээтэй. Мөн Витамин С, В, В1, В2, В3, В5, В6, В12 витаминаар баялаг юм. Мөн үсний ургалтад сайнаар нөлөөлж, уналтыг багасгана. Үүнийг бэлтгэхдээ, 1 цайны халбага лимоны шүүсэн дээр 2 цайны халбага кокос эсвэл оливийн тосыг хольж, хаг болон үс унаж байгаа хэсгүүдээрээ түрхэж, массажлана. Ингээд ойролцоогоор 1 цаг болсны дараа үсээ сайтар зайлж угаагаарай.

11. Грек чирэг
Грек чирэг
Мөн л үсийг чийгшүүлж, ургалтад сайнаар нөлөөлөх өндөр үйлчилгээтэй. Чиргийг усаар зайлж угаан, халуун усанд дэвтээгээд маргааш нь усаа шүүж авна. Дээр нь оливын тос, кокосны тосыг хольж, үс хуйхандаа жигд түрхэж өгнө. Дараа нь 15-20 минутын дараа үсээ цэвэр усаар зайлж угаана. Энэхүү аргыг 7 хоногт 3-4 удаа хэрэгжүүлбэл үр дүнтэй.

12. Сонгинын шүүс
Сонгинын шүүс
Сонгинын шүүс нь хүхрийн агууламж ихтэй тул үсэнд коллаген, уураг ихээр өгдөг. Бөөрөнхий сонгиныг авч, жижиг хэсэг болгон хэрчээд шүүсийг шахаж хуйх дээр массаж хийж хэрэглэнэ. 15 минут байлгаад, үсээ шампуниар угаагаарай.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал