Үхрийн махтай хоолны жор

/Үхрийн махтай хоолны жор/

  1. Үхрийн махан булгоги

Орц:

  1. Үхрийн мах – 350 гр
  2. Лууван – 1ш
  3. Бөөрөнхий сонгино – 1ш
  4. Ногоон сонгино – 1ш
  5. Халуун ногоон чинжүү – 1ш
  6. Үхрийн мах амтлагч / Энэ зах болон хоолны амтлагч зардаг бараг бүх газарт байгаа/

Хийх арга:

Лууван, сонгино, чинжүүгээ ижил хэмжээтэй хавтгай нимгэн хэрчиж бэлтгэнэ. Махаа нимгэн хавтгай хэрчиж бага зэрэг давс, хар перецеер амтлаад хэсэг хугацаанд амраана. Хэсэг амраагаад бяцалсан сармис, гүнжидийн үр бага зэрэг хийж амтлагч соусаасаа 100мл орчимыг хийнэ. Соусаараа сайтар хольж базаад 1-2 цаг сэрүүн газар битүү саванд хийж амт оруулна. Бага зэрэг тос хийж халаасан хайруулын тавганд махаа хийж шарна. Махаа борлоод ирэхээр нь лууван, сонгино чинжүү ногоогоо хийж шарна. Шарах явцдаа ус бага зэрэг хийгээрэй.

 

  1. Үхрийн махан ороомог

Орц: /4хүний порц/

  1. Мах – 700 гр
  2. Улаан дарс – 150 грамм
  3. Бекон – 4 ширхэг
  4. Горчиц – 1 х/ халбага
  5. Давс, хар перец, дарсан өргөст хэмх

Хийх арга:

Махаа дөрвөн хэсэг болгож давтана. Сонгино болон давсалсан өргөст хэмхээ урт нарийхан хэрчиж бэлдээрэй. Үүний дараа махандаа давс, перецээр амтлаад горчиц түрхэж хэрчсэн өргөст хэмх, сонгино болон беконоо тавьж хуйлна. Ингээд модон савхаар тэвхдэнэ. Халаасан ургамлын тосонд ороомгоо шарна. Шарах явцдаа дээрээс нь бага зэрэг шөл эсвэл ус нэмж жигнэнэ. Танайд улаан вино байвал 150 граммаас хэтрүүлэхгүйгээр хийж болно. Гоймон болон дуртай ногоогоороо хачирлаарай.

/Үхрийн махтай хоолны жор/

  1. “TAMALE PIE”

Орц:

Жигнэмэг:

  1. Эрдэнэшишийн гурил- тал аяга
  2. Гурил- аяганы гуравны хоёр
  3. Элсэн чихэр- 3 халбага
  4. Хүнсний сод- 1 халбага
  5. Давс- халбаганы дөрөвний нэг
  6. Оливын тос- 3-4 халбага
  7. Өндөг- 1 ширхэг
  8. Сүү- аяганы гуравны нэг
  9. Ногоон чили- 1 ширхэг
  10. Эрдэнэшиш- 1 лааз

Мах:

  1. Үхрийн татсан мах- 450 гр
  2. Гоньд- 1 халбага
  3. Нунтаг чили- 1 халбага
  4. Давс- халбаганы дөрөвний нэг
  5. Перец- халбаганы дөрөвний нэг
  6. Бяслаг- 2 аяга

Хийх арга:

Урьдчилаад шарах шүүгээгээ 400 хэмд халаагаарай. Дараа нь жигнэмэгээ бэлтгэх хэрэгтэй бөгөөд эрдэнэшишийн гурил, гурил, хүнсний сод, элсэн чихэр, давс зэргээ нийлүүлэн хутгаад дээрээс нь сүү, өндөг, тос зэргээ хийж, зуурна. Үүндээ эрдэнэшиш болон жижиглэн хэрчсэн ногоон чилигээ ч мөн хийн юм шүү. Үүнийгээ тортны хэвэнд хийж, 20-25 минут шарах аж. Энэ хооронд махаа, амтлагчид болох гоньд, нунтаг чили, давс, перец зэргээ хийж, 10 минут хуурч, болгох юм.

Харин жигнэмэгээ болмогц нь махаа дээгүүр нь тарааж, хамгийн дээгүүр нь бяслагаа цацаж өгөх аж. Үүнийгээ 20 минут шарах шүүгээнд байлгаж, бяслагаа бор шаргал болгох байна. Та хоолоо болмогц 10-15 минут хөргөсний дараа хэрэглэх боломжтой байна.

 

  1. Үхрийн махан кабижим

Орц:

  1. Үхрийн ястай мах 500 гр
  2. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ
  3. Солонгос цуу 5 халбага
  4. Элсэн чихэр /шингэн/ 3 халбага
  5. Нухсан сармис 2 халбага
  6. Чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага
  7. Гучүгару тал халбага

Хийх арга: Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд үхрийн махан калбижим бэлэн болно

 

  1. Үхрийн махан стейк

Орц:

  1. Үхэр гол мах – 150 гр
  2. Cтейк амтлагч – 10 гр
  3. Үрлэн перец – 2гр
  4. Нимбэг- 1 ширхэг
  5. Давc – 2гр
  6. Олив тос – 30гр
  7. Цөцгий-20 гр
  8. Цагаан дарс – 50гр
  9. Сармис – 5гр
  10. Улаан чинжүү – 100гр
  11. Сонгино – 30гр
  12. Үхрийн махны шөл /хуурай/ – 5гр
  13. Улаан лоолийн нухаш – 20гр
  14. Салатны навч – 40гр
  15. Бууцайн навч – 30гр
  16. Улаан лооль – 30гр
  17. Эрдэнэ шиш – 20гр
  18. Өргөст хэмх – 30гр
  19. Яншуй – 10гр
  20. Чихэрлэг исгэлэн салатны соус – 30

Хийх арга:

Хачир  бэлтгэх: Салатны навч, бууцайн навч, яншуйн ургамлыг хэсэг болгон тасдаад, эрдэнэ шиш, өргөст хэмх, улаан лооль, cонгино зэргийг салад соусаар амтлан шилэн аяганд хийнэ.

Улаан чинжүүний сүмс бэлтгэх: Улаан чинжүүг зуун наян хэмд халсан шарах шүүгээнд хийж хорь орчим минут шарна. Шарсны дараа хэсэг битүү саванд байлгаж хальсыг нь хуулж авна.  Сонгино сармисыг жижиглэн хэрчиж олив тостой хайруулын тавганд хийж хуурна. Үхрийн махны шөлийг усанд найруулж буцалгаад хуурсан сонгино сармис дээрээ нэмж буцалгана. Хальсыг нь хуулсан чинжүүгээ жижиглэн хэрчээд өмнөх буцалж байгаа хольц дээрээ нэмээд бутлагч машинаар бутлан бэлэн болгоно.

Үхрийн гол махаа стейк амтлагч, давс, перецээр амтлан халаасан хайруулын тавганд шарж, шарах явцад цагаан дарсаа бага багаар үе үе хийж ууршуулан шарна.

Шарсан махаа хувилж зүсэн улаан чинжүүний сүмс, шинэ ногооны салатны хачиртай хамт таваглана.

Хийхэд анхаарах зүйлс:

Энэ удаагийн стейкийг барбекю соусоор амталсан. Энэ соус нь маханд утсан амт оруулдгаар бусад төрлийн соуснуудаас онцлогтой юм. Мөн та зөөлөн стейкэнд дуртай бол шарах явцдаа   цагаан дарсны оронд нимбэгний шүүс цацаж, цөцгий түрхээрэй. Энэ таны хийж буй стейк илүү зөөлөн бас амттай болгох юм

  1. Томатны соус, бяслагтай бөөрөнхий мах

Орц:

  1. Нойл машиндсан үхрийн мах
  2. өндөг
  3. бяслаг
  4. сонгино
  5. сармис
  6. перц
  7. яншуй
  8. давс /өөрийн  дуртай амтлагчаа сонгож болно/
  9. бэлэн томатны соус

Хийх арга:

Махаа амтлахдаа эхлээд өндгөө сайтар хутгана . Сонгино, сармис, яншуй зэрэг ногоогоо хийгээд сайтар хутгана Махаа дээрээс хийж хутгасаны дараа давс,сонгиноо нэмээд сайтар базаж амтална  Хэсэг амрааж махаа амт орсны дараа бөөрнхийлөн дунд нь дөрвөлжин хэрчсэн бяслагаа хийнэ. Бяслагаа сонгохдоо зөөлөн амттай, хайламтгайг сонгоорой /хэрвээ та бяслаганд дургүй бол хийхгүй байсан ч болно/ Ингээд 190C халаасан шарах шүүгээнд 15-20 минут бор шаргал болтол нь шарна.Одоо сармис, сонгиноо халуун тосонд зөөлөртөл хуурч, бага зэрэг лууван хэрчээд мөн зөөлөртөл хуураад лаазалсан томатны соусаа хийгээд хутгаж буцалгана. Бэлэн болсон соус дээрээ бөөрөнхий махаа хийгээд зөөлөн галаар 2-3 минут буцалгаад хоол бэлэн болно.

  1. Бөөрөнхий мах

Орц:

  1. Оливын тос- 2 халбага
  2. Сонгино- 1 ширхэг
  3. Үхрийн татсан мах- 450 гр
  4. Гахайн татсан мах- 450 гр
  5. Өндөгний шар- 2 ширхэг
  6. “allspice” амтлагч- халбаганы дөрөвний нэг
  7. Задын нунтаг- халбаганы дөрөвний нэг
  8. Давс- амталгаагаар

Амтлах соус:

  1. Цөцгийн тос- аяганы дөвөрний нэг
  2. Гурил- аяганы гуравны нэг
  3. Үхрийн тунгалаг шөл- 4 аяга
  4. Сүүн крем- аяганы дөрөвний нэг
  5. Давс, хар перец- амталгаагаар
  6. Яншуй- 2 халбага

Хийх арга:

Томхон аяганд үхрийн мах, гахайн мах, өндөгний шар, амтлагч, давс, перец, сонгино зэргээ хийж, базна. Үүнийгээ жижиглэн 4-5 см хэмжээтэй болгон, гараараа дугуйлж бөөрөнхийлэх аж. Одоо харин хайруулын тавгандаа тосоо хийж, халаан үүндээ махаа хийж шарна. Ингэхдээ хоёр талаар нь 4-5 минут шарах бөгөөд бор шаргал болсон тохиолдолд гаргах юм. Амтат соусаа хийхдээ эхлээд цөцгийн тосоо хайлуулж, дээрээс нь гурилаа хийж өгөх юм. 1 минут орчим гал дээр байлгасны дараа үхрийн тунгалаг шөлөө дээрээс нь хийж өгөөрэй. Үүнийгээ өтгөртөл нь 2-3 минут буцалгаж, дээрээс нь сүүн крем, амтлагчуудаа хийж, сайтар хутгаад шарж болгосон махаа хийх аж. Та махаа 8-10 минут чанаад гаргаж аваарай. Мөн үүнийхээ дээрээс яншуйгаа цацаж, амт, үзэмж нэмэх боломжтой юм. 

 

  1. Өндөгний хуймаг

Орц: 

  1. Үхрийн татсан мах- 450 гр
  2. Сонгино- тал
  3. Ургамлын тос- 1 халбага
  4. Давс, хар перец
  5. Америк бяслаг- 5 зүсэм
  6. Даршилсан өргөст хэмх- тал аяга
  7. Өндөгөн ороогч- 13-14
  8. Өндөгний цагаан- 1 ширхэг

Соус: 

  1. Маойнез- аяганы дөрөвний нэг
  2. Улаан лоолийн соус- 1 халбага
  3. Сармис- 1 хумс
  4. Халуун чинжүү- 1 халбага
  5. Давс, хар перец 

Хийх арга: 

Хайруулын тавгандаа тосоо хийн халаагаад сонгиноо хийж хуурна. Үүндээ үхрийн махаа хийж, давс, перецээр амтлан, бор болтол нь хуурах аж. Мөн өргөс хэмхээ жижиглэн хэрчиж, бяслагаа буталж, нийлүүлээд махан дээрээ нэмэх бөгөөд сайтар хутгаж аваарай. Өндгөн ороогчоо дэлгэн, дотор талд нь махаа байршуулаад сайтар чанга ороох юм. Харин төгсгөл хэсэгт нь өндөгний цагаанаа түрхэн наалдуулах аж. Үүнийгээ тосонд шаргал болтол нь шарах ёстой билээ. Соусны орцоо нийлүүлэн хутгаад л болох төдийгүй үүндээ ороомогоо дүрж идэх нь илүүтэй сайхан амттай болгох аж. 

/Үхрийн махтай хоолны жор/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал