Өвлийн улиралд гэр бүлээрээ амрахад тохиромжтой амралтын газрууд

Хүйтний эрч чангарч байгаа хэдий ч гэр бүлээрээ хотын утаанаас холдож, цана чаргаар гулган, цэвэр агаарт амрахаар төлөвлөж байна уу?

Танд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ амрахад тохиромжтой амралтын газруудын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

ТЭРЭЛЖ МАУТАЙН ЛОДЖ

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 51 км-т, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрладаг.
Байрлах байгууламж: Буудлын өрөө, байшин болон гэр
Онцлог: Олон төрлийн өрөөний сонголттой.

Гэр бүлээрээ хийх зүйл:

  • Явган аялал
  • Цасны чарга

Утас:7611-3786
Дугаар харах

НАРАНБУЛАГ

Байрлал: Улаанбаатар хотын төвөөс 49 км-т, Дархан явах замд Хус нарсан ойн дунд байрладаг
Багтаамж: 150-200
Байрлах сууц: Буудлын өрөө, гэр, байшиг
Сууцны үнэ: 45,000-250,000₮
Онцлог:  Хотоос зайдуу амрахаар төлөвлөж буй хүмүүст тохиромжтой. Ойн захад, цана, чаргаар гулгахад тохиромжтой газар байрладаг.

Гэр бүлээрээ хийх зүйл:

  • Явган аялал
  • Цана, чарга
  • Караоке
  • Теннис
  • Сагс болон гар бөмбөгийн талбай

Утас:77401343
Дугаар харах

АР ГУРВАН САЙХАН

Байрлал: Хотоос 65км. Хуучин Тэрэлжийн амралт буюу одоогийн UB2 амралтын баруун талд.
Хүчин чадал: 100-150
Байрлах сууц: Гэр
Сууцны үнэ: 10,000-80,000₮
Онцлог: Хотод ойр байрлалтай. Ар Гурван Сайхан амралтын газар нь амрах хоног, хүний тооноос хамааран үнийн хувьд уян хатан нөхцөлтэй.

Гэр бүлээрээ хийх зүйл:

  • Морин аялал
  • Караоке
  • Спорт тоглоом үнэгүй

Утас:7740-1355
Дугаар харах

ЦАГААН ӨРГӨӨ

Байрлал: Хотоос 24 км-т Аргүнтэд байрладаг.
Байрлах сууц: Байшин
Сууцны үнэ: 70,000-130,000₮
Онцлог: Хотод ойр байрлалтай. Цагаан Өргөө амралтын газар нь уулын цэнгэг агаарт байрлалтай.

Гэр бүлээрээ хийх зүйл:

  • Морин унах
  • Сагс болон гар бөмбөг талбай
  • Теннис
  • Караоке
  • Саун, дүш /15,000/

Утас:7611-8721
Дугаар харах

АГАР ЭХ ҮРСИЙН СУВИЛАЛ

Агар сувилал

Байрлал: Улаанбаатар хотоос 12 км-т. Нүхтийн зам дагуу байрладаг.
Байрлах сууц: Байшин
Сууцны үнэ: 70,000-130,000₮
Онцлог: Манайх цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг эх нялхсын амралт юм.

Утас:7611-7656
Дугаар харах

НАРНЫ ОРОН

Байрлал: Төв аймаг, Эрдэнэ сум, Цонжин болдог (Чингисийн морьт хөшөө)-с засмал замаар ертөнцийн зүгээр 2 км (замын хажуугийн км-ийн заалтын яг 55 км-т)                                                  Хүчин чадал: 70 хүн, 15 ханатай ресторан гэр 60-150                                                                            Байрлах сууц: Байшин, гэр
Сууцны үнэ: 78,000-100,000₮
Онцлог: Битүү граж, галын наадам, байгалийн хүрхрээн хиймэл голтой.

Гэр бүлээрээ хийх зүйл:

  • Сонирхогчдын гольф
  • Сагс болон гар бөмбөг талбай
  • Теннис
  • Караоке
  • Хүүхдийн тоглоомын талбай
  • Усан оргилуур

Утас:7740-1353
Дугаар харах

 

Ангилал