Өв залгамжлал түүнтэй холбогдох хууль, эрх зүйн асуудал

Өв залгамжлал түүнтэй холбогдох хууль, эрх зүйн асуудал

Өв залгамжлал гэдэг нь иргэн нас барсны дараа, түүний өв хөрөнгийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид зохих журмын дагуу хүлээн авч буйг хэлдэг.  Хүн нас барах нь гэнэтийн буюу зуурдын үйл явдал байдаг учраас эд хөрөнгөө гэрээслэнэ гэсэн бодол байсан боловч уг бодлоо илэрхийлэх буюу хууль зүйн хэлбэрт оруулж амжаагүй тохиолдол элбэг байдаг. Энэ үед Иргэний хуулиар тухайн асуудлыг шийдвэрлэдэг.

Нас барагчийн хууль ёсны эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг, эх, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн эхний ээлжинд өвийг авна. Дээрх өвлөгч байхгүй, тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нь өвлөн авна.

Амьдрал дээр иргэд ихэвчлэн өв залгамжлах эрхийг хэрэгжүүлэх хугацааг хэтрүүлсэнээс өвлөх эрхээ алдаж энэ талаар маргаан үүсдэг. Тиймээс танд Өв залгамжлалын эрх зүйгээр мэргэшсэн хуульчдын мэдээлэл хэрэгтэй.

  1. Өв залгамжлалаар хуулийн зөвлөгөө өгнө

Өв залгамжлалтай холбоотой асуудлаар дагнан ажилладаг хуульч хуулийн иж бүрэн зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлнэ.
Утас: 94999409

2. MBS Partners

Өв залгамжлалын асуудлаар эрх зүйн зөвлөгөө өгнө, өмгөөлнө.

Утас: 70114022, 70114027

3. Ашид Адвокатс ХХН

Өв залгамжлах эрх зүйн асуудлаар зөвлөгөө өгнө, өмгөөлнө.

Утас: 99102076, 70147878

 

 

 

 

Ангилал