Өндөгтэй бифштекс хийх жорууд

Машиндсан махан бифштекс

ЖОР

Үхрийн 2-р зэргийн мах – 115 гр
Хонины сүүл- 17 гр
Ус – 12гр
Давс – 2 гр
Повоор – 2 гр
Хагас боловсруулсан жин – 100 гр
Өндөг – 1 ш
Өөхөн тос- 15 гр
Хачир -150 гр
Шарсан махны шүүс – 50 гр

Хийх арга:

1. Тарган үхрийн хаа, гуяны цул махнаас том нүхтэй дан шүүртэй машинаар нэг удаа машиндаж, хонины сүүлийг гараар жижиг дөрвөлжин хэрчиж холиод давс, повоороор амталж шүүслээд нэг тавганд 1 ширхэгээр тасалж, 2-2,5 см зузаан, хавтгай дугуй хэлбэртэй хэвлээд бага тостой хайруулд 2 талыг нь жигд хайрагдтал шарж болгоно.
2. Таваглаад дээр нь шарсан махны шүүс дусааж, нүдэлж шарсан өндөг тавиад шарсан төмс, цагаан будаа, ногоон вандуй, өргөст хэмх, улаан лооль зэргээр хачирлана.

Амтлаг өндөгтэй бифштекс

ЖОР

Үхрийн гол мах – 200 гр
Өөхөн тос- 10 гр
Давс – 2 гр
Повоор – 2 гр
Яншуй – 2 ш
Өндөг – 1 ш
Хачир -150 гр
Шарсан махны шүүс – 50 гр

Хийх  арга:

1. Үхрийн  гол  махны зузаан  талаас  ширхэгий  нь  хөндлөнгөөр, 3-5 см зузаан,  нэг  тавагт  1  ширхэг   байхаар  зүсч аваад,  шарсан  махны  технологиор  амталж болгоно.

2. Таваглаад  дээр  нь  шарсан  махны  шүүс  дусаагаад,  нүдэлж  шарсан  1 ш өндөг   тавьж  шарсан  төмс,  агшаасан  будаагаар  амтална.

3. Шинэ  улаан  лооль,  өргөст  хэмх,  ногоон  вандуй,  шинэ ногоог  нэмэгдэл  хачир  болгоно.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал