өндөгтэй хуурга
ОРЦ
- Үхрийн мах-350-380 гр
- Өндөг -5-6 ширхэг
- Чинжүү -2-3 ширхэг
- Ногоон сонгино-15-25 гр
- Сармис-2-3 хумс
- Будаа-500-600 гр
- Яншуй-5-7 гр
- Хар перец-1/4 цайны халбага
- Давс-1/2 цайны халбага
- Ургамлын тос-2-3 хоолны халбага
Хийх арга
Будааг хүйтэн усанд угааж давс, ургамлын тосоор амтлаад будаа агшаагчинд агшаана. Өндгийг хагалж бага зэргийн давс, хар перецээр амтлаад өндөгний шар задарч холилдтол хутгана. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Ингээд хайруулын тавганд нэг хоолны халбага ургамлын тос хийж халаагаад өндгөө хийж зөөлөн гал дээр 15-20 секунд шарна. Дараа нь хутгуураар хутгаж задална. Өндгийг түлэгдэж болтол нь хуурах хэрэггүй, өнгөцхөн хуураад гаргаж хөргөнө. Өндөг шарж байсан хайруулын тавганд 1/4 цайны аяга ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн ногоон сонгино (бөөрөнхий сонгино байж болно), сармисыг хийж нэг минут орчим хуураарай. Хүсвэл хэрчсэн өргөст хэмх хийж болно. Дараа нь татсан үхрийн махыг (хонь, тахиа, гахайн мах байж болно) хайруулын тавганд хийж давс, хар перецээр амталж хуурна. Татсан мах байхгүй бол махыг зүгээр л урт нарийн, нимгэн хэрчихэд хангалттай. Жижиглэн хэрчсэн чинжүүг мах руугаа хийж үргэлжлүүлэн хуурна. Хэрвээ та хүсвэл эрдэнэ шиш, вандуй зэрэг нэмэлт хүсний ногоо хийсэн ч болно. Ингээд шарсан өндгийг хуурсан мах руугаа хийж зөөлөн гал дээр сайтар хутгана. Мах бараг болсон байх тул жижиглэн хэрчсэн яншуйг хийж амтлаад галаас гаргана. Ингээд агшаасан будаа болон нэмэлт хачраар хачирлан амтархан зооглоорой.
шарсан өндөгтэй хуурга
- Ургамлын тос- 1 халбага
- Сонгино- тал
- Ногоон халуун чинжүү- тал
- Сармис- 1 хумс
- Вандуй- аяганы дөрөвний гурав
- Гахайн мах- 200 гр
- Чеддар бяслаг- аяганы дөрөвний нэг
- Өндөг- 2 ширхэг
- Клинтро- 1 халбага
Хийх арга: Хайруулын тавганд тосоо хийж, халаагаад хэрчсэн сонгино, ногоон халуун чинжүү, сармис зэргээ хийж, хуурах бөгөөд үүндээ хэрчсэн гахайн махаа ч мөн нэмж өгөх юм. Үүнийгээ давс, перецээр амтлаад болмогц нь гаргах юм. Харин одоо өндгөө шарж авах бөгөөд таваглаж бэлтгэсэн хуурмаг дээрээ тавьж чимэглэнэ. Үүнийхээ дээрээс чеддар бяслаг болон клинтрагаа цацаж, өнгө үзэмж амт нэмнэ. Тус жор нь хоёр хүнд зориулагдсан юм шүү.
гэрийн нөхцөлд хялбархан өндөгтэй хуурга хийх арга
ОРЦ:
- Чанасан өндөг- 3 ширхэг
- Цагаан сүмс- 1 аяга
- Талх- 6 зүсэм
- Яншуй- 1 халбага
- Гахайн мах- 4 зүсэм
Хийх арга: Чанасан өндгөө шар, цагаанаар нь салгаж авна. Үүнийгээ жижиглэн хэрчиж, өндөгний цагаанаа цагаан сүмстэй хольж бэлтгэх юм. Харин шарыг нь яншуйтай хольж тусад нь тавьна. Дараа нь талх болон гахайн махаа шарж авах бөгөөд үүнийгээ үзэмжтэй таваглаж, өглөөний цайндаа уух боломжтой юм. Асар богинохон хугацаанд амттай хоол бэлтгэх боломж зөвхөн энд байна.