Ажилд орохын тулд эзэмшсэн байх ёстой 10 чадвар

Та бүхэндээ ямар ч ажилд орох бай ажил олгогчид ямар чадварыг чухалчилж байгааг танилцуулая.

  1. Харилцааны ур чадвар
    Яриа эхлүүлэх, ярилцагчаа өөртөө татах, яриаг дэмжих, анхааралтай сонсох зэрэг бол XXI зууны иргэдийн эзэмших ёстой маш чухал чадварын нэг юм. Үүнээс гадна яриаг задлан шинжилж зайлшгүй чухал мэдээллийг бичмэлээр дамжуулдаг байх хэрэгтэй. Харилцааны чадвартай болохын тулд Роджер Фишер, Уильям Юри, Брюс Паттон нарын “Ялагдалгүй хэлэлцээр, Харвардын арга” (2018 он) номыг эхлээд уншаарай. Мөн Марк Роузын “Хэн нэгэнтэй яаж аятайхан ярилцах вэ. Ямар ч нөхцөлд итгэлтэй ярь” (2015 он) номыг ч бас унших хэрэгтэй.
  2. Өөртөө итгэлтэй байдал
    Олон хүн өөртөө итгэлтэй байх нь багаасаа эзэмшсэн чадвар гэж боддог ч өөрийгөө ийм болгож бас болно. Өөртөө итгэлтэй байх нь нөхцөл байдлыг задлан шинжилж, үнэлж, зорилгодоо хүрэх боломж олгодог. Карьераа амжилттай ахиулахад юун түрүүн өөртөө итгэлтэй байх нь чухал. Үүний тулд Элис Мьюирийн “Өөртөө итгэлтэй байх. Ажилд ороход хэрэгтэй ном” (2015 он)-ыг уншаарай. Эсвэл энгийн заавруудыг мөрдөх нь цаашид амжилт гаргах таны урам зоригийг сэргээж өгнө.
  3. Санаачлагатай, бүтээлч байдал
    XXI  зууны ажил олгогчид санал санаачилга гаргадаг, асуудлыг шийдэхэд уламжлалт бус арга хайдаг тийм бүтээлч хүмүүсийг сонирхдог болж байна. Ийм болохоор ажил хайж байгаа бол та бүтээлч шийдвэр гаргахад бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ бүтээлч байдлыг өвөрмөц байдалтай андуурч болохгүй. Бүтээлч сэтгэлгээ нь шинэ санаа байдаг. Харин өвөрмөц байдал бол өөр хэрэг.
    Майкл Микалкогийн “Цагаан будааны довтолгоо ба огт өөрөөр сэтгэх 21 арга” (2015 он) ном, Остин Клеоны “Зураач шиг хуул. Өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх 10 хичээл”-ийг бас уншаарай.
  4. Бусдыгаа манлайлах ур чадвар
    Хэдийгээр та компанийн удирдлага болохыг хүсэхгүй байлаа ч ядаж хоёр ажилтнаа удирдаж чаддаг байх нь манай энэ эриний хамгийн гол чадварын нэг. Манлайлах гэдэг нь өөртөө хариуцлага хүлээх, шийдвэр гаргах, найдвартай байх, анхаарлаа  төвлөрүүлэх чадвар гэсэн үг. Харамсалтай нь энэ чанар хүн бүрт байдаггүй. Эдгээрийг эзэмшсэн хүн үнэтэй ховор ажилтан байдаг. Хэрхэн манлайлагч болохыг сэтгүүлч, улстөрч, нийтлэлч, зохиолч, радиогийн хөтлөгч Ирина Хакамадагийн жишээнээс харж болно. Бас Валентин Бадракийн “Яаж манлайлагч  болж, амжилтад хүрэх вэ” номыг уншаад үзээрэй.
  5. Уян хатан, дасан зохицох чадвар
    Сайн мэргэжилтэн бол шинэ мэдээлэл, өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд шуурхай хариу өгөх чадвартай байх ёстой. Нэг ажлаас нөгөөд яаж шилжихэд суралц. Гэхдээ энэ нь түүнийг нэгэн зэрэг олон зүйлээр оролдож чанаргүй хийнэ гэсэн үг бас биш. Ингэхээр дасан зохицох нь зөвхөн хувьсах төдий биш, харин амжилттай карьерийн төлөөх чадвар юм.
    Шинэ нөхцөлд дасан зохицох чадварын тухайд Шэрон Мельникийн “Бухимдлаа дарах нь. Ямарч нөхцөлд тайван үр ашигтай байх вэ” (2015 он) номыг уншиж болно. Эсвэл Жаспер Рейдийн амжилтад хүрэхийн тулд ямар дадал эзэмших ёстой тухай лекцийг сонсоорой.
  6. Асуудал шийдвэрлэх чадвар
    Ажлын явцад элдэв асуудал минут тутамд  л гардаг болохоор ийм нөхцөл байдлыг амархан зохицуулах чадвар өнөө цагт бас л чухал. Энэ бол сэтгэл хөөрлийг намдаах түлхүүрийг эзэмшинэ гэсэн үг. Ингэснээр ажил хэрэгт юу чухал болохыг ойлгох, үйл ажиллагааныхаа үр дагаврыг тооцож зайлсхийх чадвар юм. Стюарт Левиний “Зөрчилдөөнийг зохицуулах нь. Зөрчилдөөнөөс нөхөрлөлд” (2008 он) номыг уншаарай. Мөн “Жин Грэхем Скотт-ын “Ухааны хүч, Зөрчилдөөнийг зохицуулах арга” (1994 он) номыг танд санал болгож байна.
  7. Шинжилгээ судалгаа хийх чадвар
    XXI зууны мэргэжилтнүүд нөхцөл байдлыг үнэлж, асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн арга эзэмшсэн байх шаардлагатай. Аливааг богино хугацаанд задлан шинжилж, мэдээллийн багцааг тодорхойлоод хамгийн хурдан зохицуулах гаргалгаа гаргадаг байх ёстой гэсэн үг. Ийм чадвартай бол та бусдаас илүү зохион байгуулалттай, түргэн шийдэл гаргаж чадна.
    Асуудлыг задлан шинжлэх чадварын талаар Адам Уилсоны 2013 онд бичсэн “Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ. Ухаантны сэтгэл зүй” ном, эсвэл “Эдвард деБоногийн “Өөрийгөө бодож сурга. Оюун ухаанаа өөрөө хөгжүүлэх нь”  (1995 он) гэсэн номыг уншаад үзээрэй.
  8. Аливааг сэдэж санаачлагч байх
    Жинхэнэ ажил хэрэгч ажилтан бол ёстой нүд нь гялалзаад, хүсэл эрмэлзэл, эрч хүч  дүүрэн байх ёстой. Шинэ санаа, сэдэл, мөрөөдөл нь хүнийг урагш тэмүүлэлтэй болгож, хүсэл мөрөөдлөөр жигүүрлүүлэн, илүү ихийг хийх эрч хүч өгдөг. Ажил олгогчид үүнийг сайн мэддэг болохоор ийм тэмүүлэлтэй мэргэжилтнийг илүү сонирхдог. Энэ талаар Барбара Шерийн “Мөрөөдөх хортой биш. Юу хүсэж байгаагаа яаж олж авах вэ” (2016 он) номноос уншиж болно.
  9. Өөдрөг зан
    Өөдрөг хүн чухал асуудлыг шийдвэрлэхдээ давуу талыг нь олж харан өөртөө итгэлтэй, шийдэмгий ажилладаг. Ийм хүн асуудлын сөрөг талуудыг үл тоон, харин ч нөхцөл байдлыг тайван, анхааралтай судалж итгэлтэй ажиллаж чадна. Хүнд нөхцөлд сэтгэлээр яаран уначихдаггүй өөдрөг хүнд ажил хариуцуулахыг ажил олгогч хүсдэг.
    Профессор Хелен Петерсон яг энэ талаар, өөдрөг сэтгэлгээний тухай, тэр нь амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай ном бичсэн байдаг. Зохиолч, сэтгэл судлаач Эндрю Мэтьюз амьдралд өөдрөгөөр хандах арга ухаан, гол алхмуудын талаар  шог байдлаар бичсэн нь бий.
  10. Хариуцлагатай байх
    Амжилттай, ажил хэрэгч мэргэжилтэн байхын тулд эелдэг байж хүмүүст таалагдах, олон нийтийн ёс зүйг дагах гээд зайлшгүй эзэмших ёстой чанаруудыг эзэмших нь зүйтэй. Бас хариуцлага гэдгийг мартаж болохгүй. Ажилдаа таван минутын өмнө ирж болно. Таван минут хоцроод ирэх хүн ч бий. Таван минут өнгөрчихөөд байхад ирээгүй байдаг ажилтан ч бас бий. XXI  зуун чинь ийм л зүйлээр үнэлдэг юм шүү дээ, мэргэжилтнийг.
    Өөрийгөө хариуцлагатай болгон хожимдохыг мартуулах тухайд Динаа де Лонзорын “Хожимддогоос хэрхэн салах хялбар арга” (2013 он), мөн Далай лам, Десмонд Туту,  Дуглас Абрамс нарын “Өөрлөгдсөөр байгаа ертөнц дээр хэрхэн аз жаргалтай байх вэ” гэдэг номыг уншаарай.
    БСШУЯ-аас үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд нэгэн судалгаа хийжээ. Уг судалгаагаар Төгсөгчдийг ажилд авах нийтлэг шалгуурыг дараах байдлаар жагсаасан байна.

    1. Бичгийн харилцааны ур чадвар (1)
    2. Үнэнч шударга, зарчимч байдал (2)
    3. Багаар ажиллах ур чадвар (3)
    4. Харилцааны ур чадвар (4)
    5. Ёс зүй (5)
    6. Санаачлагатай, шийдмэг байдал (6)
    7. Уян хатан, зохицох чадвар (7)
    8. Задлан шинжлэх ур чадвар (8)
    9. Компьютерийн ур чадвар (9)
    10. Зохион байгуулах ур чадвар (10)
    11. Манлайлах ур чадвар (11)
    12. Нөхөрсөг зан чанар (12)
    13. Голч дүн /GPA/ (13)
    14. Бүтээлч байдал (14)
    15. Хошин шогийн мэдрэмж (15)

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал