Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062
Эрсдлийн үнэлгээг хийж байснаар хүмүүсийг ажилтай холбоотой аюул ослоос урьдчилан сэргийлдэг.
Таны ажиллаж байгаа компани эсвэл салбарын албан тушаалаас үл хамааран ажлын байрны эрсдлийг албан ёсоор үнэлснээр тодорхой үр ашиг хүртэж болно. Оффист ажилладаг ч бай, барилга байгууламж, цөмийн тоног төхөөрөмж дээр ажилладаг ч бай эрдслийн үнэлгээг хийж болно. Ажлын байрны эрсдлийн үнэлгээг заавал төвөгтэй, сунжирсан байдлаар хийх албагүй. Бэртэл гэмтэл, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд ажлын байран дахь аюул ослыг шударгаар харах нь чухал. Ингэснээр ажил тасалдах явдлыг бууруулах, даатгалын хураамжийг бууруулах, хуулийн асуудлыг цөөлөх гэх мэт санхүүгийн үр ашигтай байдаг
Алхам 1
Ажлын байран дахь аюул ослыг тодорхойл. Тэдгээр аюул осол нь ажлын байр бүрт харилцан адилгүй байж болно. Жишээ нь, хэрэв та оффист ажилладаг бол ажлын байрны аюул осолд дуу чимээ, нүдний хэт их ачаалал, стресс, тохиромжгүй сандалд удаан хугацаагаар сууснаас болж нурууны өвчтэй болох гэх мэт зүйлс байж болно. Хэрэв та барилга байгууламж дээр ажилладаг бол өндрөөс унах, цахилгааны хэрэгслээс гэмтэл бэртэл авах эрсдэлтэй байдаг.
Алхам 2
Аюул осол бүр дээр хэн, хэрхэн өртөж болохыг анхаарч үз. Аюул осолд илүү өртөх магадлалтай бүлгийг тодорхойл. Жишээ нь, тусгай талбар эсвэл өрөөнд ажиллаж байгаа туршлагагүй ажилчид тодорхой аюул, осолд өртөх магадлалтай байдаг.
Алхам 3
Болзошгүй аюул, ослыг үнэл. Ингэснээр ажлын байран дахь аюул ослыг эрэмбэлэхэд тустай бөгөөд ажилчдад учирч болох болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ажилчид хамгийн ихээр үр ашгийг нь хүртэж болох аюулгүй байдлын хэмжүүрүүдэд анхаар. Жишээ нь, хэрэв та ресторан ажиллуулдаг бол ажилчид гал тогооны хальтирхай шалан дээр хальтирч унах эрсдэлтэй байж болно.
Алхам 4
Ажлын байрны аюул ослыг арилгах аргуудыг та олж чадна. Хэрэв аюул ослыг арилгах нь бүхэлдээ практик ач тустай биш бол бодитоор тохиолдож байгаа аюул ослын эрсдлийг хянаж, бууруулах боломжтой. Жишээ нь, хэрэв та ажилчдаа зайлшгүй өндөрт ажиллуулах шаардлагатай бол тэднийг аюулгүйн тоног хэрэгслээ өмсч, зүүх, барилгын угсардаг шатаа суурилуулах зэргийг шаардаж, аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэмэлт сургалтанд хамруул.
Алхам 5
Эрдслийн үнэлгээний үр дүнг бичиж тэмдэглэ. Өөрийнхөө тодорхойлсон эрсдлийн хэмжүүрүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь ажилчидтайгаа хуваалц. Эрсдлийн үнэлгээг бичгээр үйлдэх нь ихэнхдээ хууль ёсны шаардлага болоод байгаа юм. Түүнчлэн энэ нь ажилчид аюул осолд өртсөн тохиолдолд тэднийг хамгаалах ухаалаг алхам хийсэн гэдгийг батлах баталгаа болохоос гадна хуулийн хариуцлагыг ч бууруулж байдаг.
Эрсдэлийн үнэлгээ бол өөртөө туслах хэрэгсэл. Энэ нь ажил олгогчид болоод бизнесүүдийг ажиллах хүчнийхээ оролцоотойгоор аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг засах, зардлын хэмнэлттэй шийдлийг олж тогтоох боломжийг олгодог. Эрсдэлийн үнэлгээг ашиглан ажил олгогчид болон бизнесүүд ажлын байранд нь үүсч буй эрсдлүүдийг тодорхойлж, үнэлэх, мөн үр дүнд нь үндэслэн эрсдэлийг хянахын тулд тохиромжтой аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээг
хэрэгжүүлдэг.2 Эрсдэлийн үнэлгээг хамгийн аюултай нөхцөл байдлууд хамгийн түрүүнд хянагдаж,
хамгийн бага магадлалтай буюу хамгийн бага хохирол учруулах магадлалтай эрсдлүүдийг арай
хожуу хянах зэргээр эрэмбэ тогтооход ашиглаж болдог. Энэ нь мөн зардлын хувьд үр ашигтай байдаг.
Өдөр тутмын асуудлуудаа шийдвэрлэхдээ эрсдэлийн үнэлгээг ашигласнаар ЖДÁ-ууд
гадаад экспертүүд, зөвлөхүүд, эсвэл тэдэнд юу буруу байгаа, хэрхэн асуудлаа шийдэх вэ (хэдийгээр тэд мэдээж ийм хүмүүсээс зөвлөгөө, тусламж хүсдэг ч гэсэн) гэдэг дээр хэт хараат болохгүй байх (энэ нь их зардалтай байдаг)-с сэргийлүүлдэг. Эрсдэлийн үнэлгээг хэн ч хийсэн, бүр гаднаас үйлчилгээ авсан ч, эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах, үр дүнд нь суурилан сайжруулах арга хэмжээг сонгон хэрэгжүүлэх нь ажил олгогчийн гарцаагүй үүрэг хариуцлага байдаг.
Аюул ба эрсдэл
Аюул ба эрсдэл гэдэг үгсийг өдөр тутмын яриандаа хольж хэрэглэх нь түгээмэл байдаг. Гэхдээ,
эрсдэлийн үнэлгээ хийхдээ эдгээр ойлголтонд төөрөлдөхөөс сэргийлж, тодорхойлолтыг нь ойлгох,
хооронд нь ялгаж чаддаг болох нь чухал юм.
Аюул гэдэг нь хүний эрүүл мэнд ба аюулгүй байдалд, эсвэл аливаа эд хөрөнгө, тоног төхөөрөмж,
байгаль орчинд хохирол учруулж болох бүхий л зүйлийг хэлнэ. Хохирол учруулах боломжийг аливаа химийн бодис, машин тоног төхөөрөмж, ажлын муу арга барил бий болгож байж болно.
Тиймээс, аюул нь ажилд ашиглагдаж буй түүхий эд материал, тоног төхөөрөмж (багаж хэрэгсэл,
машин механизм, гэх мэт), аюултай бодис (тоос, өвчин үүсгэгч микро организмууд, химийн бодисууд, хортон устгагч, дуу чимээ, гэх мэт), тээвэрлэлт, дайвар бүтээгдэхүүн, ажлын байрны аюултай орчин, ажлын байрны муу зохион байгуулалт, ажиллах арга барил, хандлага гэх зэрэг хүнийг гэмтээж, хохироож, өвчлүүлж болох бүхий л зүйл юм. Áүхий л ажлын байранд тоо томшгүй олон аюул оршин байдаг (Ажлын байран дахь аюулыг илрүүлэх талаар ¯йл ажиллагаа 1-с үзнэ үү).
Эрсдэл гэдэг бол аюулын хүний бие, эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эсвэл орчин тойронд гэмтэл,
хохирол учруулах магадлал ба учруулах хор хохирлын түвшинг хэлдэг бөгөөд хор хохирлыг урт
хугацаанд гарах үр дагаварыг ч хамруулан тооцдог.
Эрсдэл = Хор хохирлын түвшин x Учрах магадлал
Аюултай нөхцөл байдал үүсч болох магадлалыг, тухайн нөхцөл байдлаас үүдэн бий болох хор
хохирлын түвшинд үржүүлсэн үржвэрийг Эрсдэл гэнэ.
Аюул гэдэг бол тухайн нэг химийн бодис эсвэл үйл ажиллагаа өөрөө байдаг, харин эрсдэл бол
өөр. Эрсдэлийн түвшин нь түүнийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа эсэхээс
хамааран өөр өөр байж болно. Тухайлбал: Хортон устгагч бол өөрөө хортой бодис, тиймээс хортон
устгагчийг цацах нь газар тариалан эрхлэгчдэд ноцтой эрүүл мэндийн эрсдэл үүсгэдэг. Гэхдээ тухайн газар тариалан эрхлэгч хортон устгагчийн аюулыг зохистой хянаж чадсан бол, эрсдэл нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэсэн дүгнэлт гарч болно. Үүнтэй нэгэн адилаар цахилгаан/220 вольт болон түүнээс дээш/ хүчдэл ч өөрөө аюултай, харин гүйдэл тусгаарлагч бүрээс, автомат унтраалгын систем, гал хамгаалагч, хуримтлагдсан цахилгаан энергийг шавхагч багаж төхөөрөмж, эсвэл хүчдэл/вольт/ хувиргагч трансформатор ашигласнаар эрсдэлийн түвшинг нь хүлээн зөвшөөрөгдөхүйц байлгаж болно.
Эрсдэл хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшинд байгаа эсэхийг үнэлэхэд, эрсдэлийн үнэлгээнд хамрагдаж байгаа ажилтнуудын хүйс, нас ба ерөнхий эрүүл мэндийн хүчин зүйлсийг анхаарч үзэх нь чухал. Мөн тэдгээр ажилтнууд яг ямар ажил үүрэг гүйцэтгэдгийг бодолцох хэрэгтэй.
Аюулгүй байдал ба эрүүл мэнд хоёрын ялгаа
Эрсдэлийн үнэлгээ хийхэд, аюулгүй байдлын аюул ба эрсдэл, эрүүл мэндийн аюул ба эрсдэл гэсэн
тусдаа ойлголтыг ашигладаг тул эдгээрийн хоорондын ялгааг анхаарч авч үзэх хэрэгтэй. Энэ нь
ялангуяа, ажлын байран дахь аюулд өртсөнөөр урт хугацаанд бий болох эрүүл мэндийн үр дагаврыг үнэлж, зохих эрсдэлийн хяналтыг бий болгох тохиолдолд илүүтэй ашиглагдана.
Аюулгүй байдлын аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь илүү баримттай байдаг тул ажил олгогчид энэ
талд илүү ойлголттой байж, анхаарал тавьдаг. Тухайлбал, хаалт хамгаалалтгүй үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, тасдагч машин зэрэг нь илэрхий аюул. Ийм машин төхөөрөмжөөс болж ажилтан гэмтэхэд үр дүн нь тэр дороо нүдэнд илэрхий харагдана.
Эрүүл мэндийн аюул ба түүнээс үүдэх эрсдэл нь ихэнхидээ бага баримтжуулагдсан байдаг тул
ажил олгогч энэ асуудлыг шууд хариуцан шийдвэрлэхдээ хойрго байдаг. Ажлаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нь урьдчилан мэдэгдэж илрэхгүй, зарим тохиолдолд амьдралд маш хожуу илрэх тохиолдол ч байдаг. Эрт оношилж, хэт хүндрүүлэхээс нь өмнө өвчнөөс урьдчилан сэргийлэх нь нэгэнт хохирсон эрүүл мэндийг улам муудахаас, цаашлаад амь насыг аврахад чухал нөлөөтэй. Дахин давтагдсан, бага хэмжээгээр аюулд өртөж байгаа процесс долоо хоногоор, сараар, жилээр үргэлжилж байгаа бүгдийг анхааран авч үзэх хэрэгтэй. Дараах жишээ байж болно:
→ Хортон устгагч (шавьж устгагч, мөөгөнцөр устгагч, зэрлэг устгагч, гэх мэт) химийн бодист
хордох. Нэн даруй нөлөө үзүүлж “хурц” хордлогод орохоос гадна, зарим хортон устгагч
нь 20 ба түүнээс дээш жилийн дараа илэрдэг хорт хавдар үүсгэдэг байх жишээтэй. Ийм үр
нөлөө нь ихэвчлэн бага хэмжээгээр боловч байнга хордсоных байдаг.
→ Органик ургац эсвэл амьтны тоосонцорын нөлөө нь олон жилийн хугацаанд бий болдог
багтраа /астма/ үүсгэж болно. Энэ нь мөн л урт хугацаанд давтагдсан нөлөөллөөс үүдэлтэй
бөгөөд дахин дахин сэдэрдэг урт хугацааны өвчин болон “багтраа сэдрэх” гэж нэршсэн хурц
хэлбэрийн өвчлөлд хүргэж болзошгүй.
Ажлын стресс: Эрсдэлийн үнэлгээнд стрессийн нөлөөг мөн анхааран авч үзэх хэрэгтэй. Стресс
байгаа үгүйг тодорхойлоход амар биш бөгөөд мөн л урт хугацаанд хүний эрүүл мэндэд нөлөө
үзүүлдэг. стресс нь “нийгэм-сэтгэл зүйн аюул” -ын төрөлд багтана.
Эрсдэлийн үнэлгээний хамрах хүрээ
Бизнесийн эсвэл аж ахуйн нэгж байгууллагын хэмжээ болон эрсдэлийн түвшин, аюулуудаас хамааран эрсдэлийн үнэлгээний хамрах хүрээ өөр байж болно. Эрсдэлийг үнэлгээг дараах түвшинд аюулгүй байдал ба эрүүл мэндийг үнэлэхэд ашиглаж болох юм:
→ Байгууллагын бүхий л үйл ажиллагаа, үйл явц, нийт ажилтныг хамруулан байгууллагын
хэмжээнд,
→ Машин засварын цех гэх зэрэг тодорхой нэг хэсэг ажлын байрыг, эсвэл тодорхой тооны ажилтан
юм уу, ажилтнуудын бүлгийг хамруулан,
→ Тодорхой бүлэг, ажилтнууд болон ажилтнуудын бүлэгт аюул учруулж болох үйл ажиллагаа эсвэл
үйл явцыг, тухайлбал хүнд ачаа өргөдөг үйл ажиллагааг, хамруулан хийж болно.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн өнцгөөс бизнесийг тодорхойлох нь
Зарим тохиолдолд бизнесийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, түүний бүрэлдэхүүн хэсэг
гэхчлэн өөр өөр нэр томъёог хэрэглэн байгууллагыг тодорхойлдог. Аюулгүй байдал, эрүүл мэндийн
талаас бол, “ажлын байр” гэдэгт хөдөө аж ахуйн салбар, фермийн эдлэн газар, барилгын талбай,
жижиг засварын газар, том засвар үйлчилгээний төв, агуулах, оффис гэхчлэн бүхий л хүн ажилладаг байршил орно. “Байгууллага” гэдэгт томоохон нэгж, эсвэл “аж ахуйн нэгж байгууллагыг” бүхэлд
нь ойлгоно. Иймд, эрсдэлийн үнэлгээг байгууллагын хэмжээнд олон тооны ажлын байрыг хамруулан хийх үү, олон эдлэн газар болон малын саравчтай фермд хийх үү, олон жижиг хэсгүүдтэй засварын цэгт хийх үү, эсвэл зөвхөн нэг ажлын байранд хийх үү гэдгээ сонгох шаардлагатай юм. Хэрэв байгууллага жижиг бол нэг л ажлын байртай байж болох бөгөөд энэ тохиолдолд “ажлын байр” ба “байгууллага” гэдэг ойлголтод нэг л газрыг хэлнэ.
Ажлын байрыг дундаа ашигладаг бол яах вэ?
Хэрэв та ажлын байраа өөр ажил олгогчтой, эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчтэй хамтран ашигладаг бол та хоёр хоёулаа:
→ Аль нэг тал нь нөгөө талдаа нөлөөлж болох өөрийн үйл ажиллагааны онцлог эрсдлүүдийг
хэлж,
→ Аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдлүүдийг хянах асуудал дээр хамтран ажиллах хэрэгтэй.
Нөгөө ажил олгогч юм уу, хувиараа хөдөлмөр эрхлэгч хүндээ таны явуулж буй үйл ажиллагаа тэдэнд ямар эрсдэлийг бий болгож байгаа, түүнийг хянах талаар та ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа хэлэх нь зайлшгүй шаардлагатай. Мөн та өөрийн тань ажилтнууд болон ажлын байранд тэднээс ирж болох эрсдлүүдийг бодолцох ёстой.
Хоёр өөр байгууллагын ажилтнууд нэг ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд, эрсдэлийн үнэлгээ хийхээр томилогдсон хоёр талын ажилтнууд хоорондоо эрсдлүүд болон тэдгээрийг хяналтандаа авахын тулд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцох хэрэгтэй.
Эрсдэлийн үнэлгээ хийх нь
Эрсдэлийн үнэлгээ гэж юу вэ?
Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ гэдэг нь хүний биед гэмтэл, өвчлөл учруулж болох юу танай байгууллагад, эсвэл үйл ажиллагаанд байна вэ гэдгийг анхааралтайгаар шалгаж буй явдал юм. Эрсдэлийн үнэлгээ хийснээр та ажилтнууд болон олон нийтэд учруулж
болох аюул, эрсдлээс урдчилан сэргийлэхийн тулд эрсдэлийг хянах арга хэмжээг хангалттай авч
хэрэгжүүлсэн байгаа юу, эсвэл хэрэгжүүлэх шаардлагатай байна уу гэдгийг жигнэж үзэх юм. Зорилго нь нэг ч хүн бэртэж гэмтэхгүй, эсвэл өвчлөхгүй байх юм.
Эрсдэлийн үнэлгээ хийхэд байгууллагад оршин байгаа аюулуудыг тодорхойлж (тэдгээр нь эрхэлж
байгаа үйл ажиллагаанаас үүдэлтэй байна уу, эсвэл ажлын орчноос болж байна уу гэдгийг хамт
тодорхойлно), тэдгээрт харгалзах эрсдэлийн түвшин хэр байгаа вэ гэдгийг үнэлнэ. Эрсдэлийн
түвшин ямар түвшинд байгааг тодорхойлохдоо хэдийнэ авч хэрэгжүүлж эхэлсэн эрсдэлийг хянах
арга хэмжээнүүд юу байна, эсвэл авч хэрэгжүүлээгүй тул шинээр төлөвлөж хийх шаардлагатай арга хэмжээнүүд юу байна вэ гэдгийг харгалзан үзэж, нэг ч хүнийг гэмтээхгүйн тулд юу хийх ёстойг шийднэ. Эрсдэлийн үнэлгээний үр дүн нь ажил олгогчдод ямар арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрсдэлийг амжилттай хянах вэ гэдэг дээр сонголт хийхэд нь туслах ёстой. Ажилтнууд болон бусад талууд ажил олгогчид эрсдэлийг хянах тохиромжтой(тохиромжтой гэдэг нь компаниас гарах зардал ба арга хэмжээний үр дүн хоёрыг балансалж сонгохыг хэлнэ, орч.) арга хэмжээ аваагүйгээс үүдэн аюулд өртөхгүй байх, аюулаас хамгаалагдах эрхтэй. Хууль таныг эрсдэлийг устгах ёстой гэж шаардахгүй, харин хүмүүсийн эрүүл мэндийг чадах чинээгээрээ хамгаалахыг шаардаж байгаа. үүний тулд та эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг хянах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой юм.
Эрсдэлийн үнэлгээ нь тухайн үнэлгээ хийх үед оршин байсан бодит нөхцөл байдал дахь эрсдэлийн түвшинд зориулсан арга хэмжээг л авч үздэг. Аюул Á¯Рийг тусад нь авч үзэж, хэний аюулгүй байдал ба эрүүл мэндэд нөлөөлөх вэ, ямар үр дагавартай байх вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Учир нь аюул бүр магадлалын түвшин ба хохирол учруулах хэмжээгээрээ ялгаатай тул эрсдэлийг нь хянахын тулдавч хэрэгжүүлэх арга хэмжээ нь ч өөр байна.
Эрсдэлийн үнэлгээний түлхүүр нь: үйл явцыг хэтрүүлэн хүндрүүлэхгүй байх. Эрсдэлийн үнэлгээ
хийхдээ, тухайн үнэлэгдэж буй ажлын нөхцөл байдал нь илүү аюулгүй, эрүүл болоход анхаарч,
түүний тулд эрсдэлийг хянах ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийдэхэд л төвлөрөх нь чухал.
Иймд, эрсдэлийн зэрэг нь хэр байна вэ гэдгийг тогтоохын тулд урт удаан цаг зарцуулж ярилцах, тэр
алхам дээр гацах хэрэггүй юм. Эрсдэлийг хянах арга хэмжээг сонгож, тэдгээрийг хэрхэн бодитоор
хэрэгжүүлэх вэ гэдэгт л төвлөр. ЖДÁ дахь эрсдлүүд болон тэдгээрийг хянах аргууд нь ялангуяа
таны хэдийн мэддэг зүйлс байх нь элбэг бөгөөд хэрэгжүүлэхэд амархан байдаг. Тухайлбал, хэрэв
танай ажилтнууд хүнд бараа материал өргөдөг ажил хийдгээс нуруугаа өвтгөх аюултай бол, эсвэл
ажлын байранд хальтирах, бүдрэх аюул оршин байдаг бол та эдгээр онцлогоо аль хэдийнэ мэдэж
байж болно. Ийм тохиолдолд, та тухайн мэдэгдэж байгаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохистойгоор хэрэгжүүлсэн байна уу гэдгээ шалгаж болно. Та өөрөө холбогдох менежерүүд болон ажилтнуудыг оролцуулан эрсдэлийн үнэлгээгээ хийж болно. Аль болох олон ажилтныг оролцуулж, үнэлгээний үр дүнг тэд гаргасан байхыг нь дэмжээрэй.
Эрсдэлийн үнэлгээний таван шатат үйл явц
Эрсдэлийн үнэлгээг хийх хамгийн энгийн бөгөөд шууд ашиглаж болохуйц аргаар хийе гэвэл ажил
олгогч, эсвэл энэ ажилд томилогдсон ажилтны төлөөлөл та, бүх ажилтнуудаа оролцуулан дараах
таван алхмыг дагаж хийгээрэй:
Алхам 1: Аюулыг илрүүл /тодорхойл.
Алхам 2: Хэн хэрхэн хохирч болохыг тодорхойл.
Алхам 3: Эрсдэлийг үнэл – эрслдийг хянах арга хэмжээ юу байж
болохыг тодорхойлж, алийг нь сонгохыг шийд, ингэхдээ
дараах хоёр дэд алхмыг хэрэгжүүл:
Алхам 3.A: одоогийн байдлаар эрсдэлийг хянах гэж хэрэгжүүлж буй ямар арга
` хэмжээнүүд байна вэ гэдгийг тодорхойл
Алхам 3.Б: Эрсдэлийг хянах ямар арга хэмжээнүүд шинээр хэрэгжүүлж болох вэ
гэдгийг тодорхойл
3.А ба 3.Б-д заасан хяналтын арга хэмжээг тодорхойлохдоо “эрсдэлийг хянах арга
хэмжээний шатлал”-ыг ашиглан, аль арга хэмжээг сонгохыг шийдээрэй:
偟 Эрсдэлийг хянах арга хэмжээ 1: Аюулыг устгах буюу орлуулах
偟 Эрсдэлийн хянах арга хэмжээ 2: Багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, технологи, инженерингийн
аргуудыг ашиглах
偟 Эрсдэлийг хянах арга хэмжээ 3: Аюулгүй ажиллах арга барил, туршлага, зохион байгуулалт,
мэдээ мэдээлэл түгээх, сургалт өгөх аргуудыг ашиглах
偟 Эрсдэлийг хянах арга хэмжээ 4: Эрүүл ахуй ба ахуй байдлыг сайжруулах аргууд
偟 Эрсдэлийг хянах арга хэмжээ 5: Хүнийг хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглах арга
偟 Эрсдэлийг хянах арга хэмжээ 6: Эрүүл мэндийн үзлэг, эмчийн хяналтын үзлэгүүдийг төлөвлөж
хэрэгжүүлэх (эмчийн хяналтын үзлэгт төрөл бүрийн шинжилгээ, рентген зураг багтана, орч.)
Алхам 4: Эрсдэлийг хянах аль арга хэмжээг хэн хэрэгжүүлэх вэ, хэзээ хийх
вэ гэдгийг бүртгэх. Тухайн хяналтын арга хэмжээгээ хэрэгжүүлэх (хэн нь юуг хийх
вэ, хэзээ гэхэд хийсэн байх вэ гэдгийг шийдсэн байна).
Алхам 5: Эрсдэлийн үнэлгээгээ дахин хянаж, дүгнэн шинжилж,
шаардлагатай бол дахин шинэчилж хийх.
Эрсдэлийн үнэлгээг хэн хийдэг вэ?
Олон оронд, эрсдэлийн үнэлгээ хийх нь ажил олгогчийн үүрэг байдаг.
Ажил олгогч дараах үүрэгтэй:
→ Ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой бүхий л асуудалд ажилтны эрүүл, аюулгүй байдлыг
хангах.
→ Эрсдэлийн үнэлгээг зохион байгуулах; ЖДБ-ын эрсдлийн үнэлгээ хийх хүнийг сонгох, тэр
хүнийг ур чадвартай байлгах.
→ Эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
→ Ажилтнууд болон тэдгээрийн төлөөлөлтэй ЖДБ-ын эрсдлийн үнэлгээний зохион байгуулалт,
үнэлгээ хийх хүмүүс болон эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх.
→ ЖДБ-ын эрсдлийн үнэлгээ хийдэг байх.
→ ¯нэлгээний бүртгэлүүд хөтлөх, ингэхдээ юун түрүүн ажилчид ба/буюу тэдний төлөөлөлтэй
зөвлөлдөх, эсвэл тэднийг ЖДБ-ын эрсдлийн үнэлгээнд оролцуулах, бүртгэлүүдийг тэдэнд
ил болгох.
→ Аюулд өртөж болох хүн бүрийг аливаа аюул, түүний хор хохирол, аюулаас хэрхэн өөрсдийгөө
хамгаалж, урьдчилан сэргийлж байх талаар мэдээлэлтэй байлгах.
Хэрэв та ажил олгогчийн хувьд ЖДБ-ын эрсдлийн үнэлгээ хийх чадвартай итгэлтэй биш байвал
та ажилтнуудыг бэртэл гэмтэл, өвчлөлөөс сэргийлж, хамгаалах үйл ажиллагааг явуулах хэн нэг ур
чадвартай хүнийг томилж болно.
Хэрэв та ЖДБ-ын эрсдлийн үнэлгээ хийх хэн нэг төлөөлөгчийг томилсон бол тэр хүн эсвэл хүмүүс
юун түрүүн “ур чадвартай” байх хэрэгтэй ба ур чадвартай байна гэдэгт тэд ажлын байр болон хийдэг ажлуудын талаар сайн мэдлэгтэй, сайн туршлагыг хаанаас олж, хэрхэн ашиглах хэрэгтэйг мэддэг, танаас олгосон эрх мэдэлтэй байхыг хэлнэ. Ур чадвартай хүн гэдэг нь гүйцэтгэдэг ажил үүрэг болон түүнийг хийх ажлын орчны талаар сайтар мэдлэгтэй, аюулыг илрүүлж, ЖДБ төрөл болон түвшинг тодорхойлох, эрсдэлийг хянах талаар ойлголттой, бодит амьдрал дээр эрсдэлийг хянах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой талаас төлөвлөх чадвартай, мөн эдгээр үүргээ биелүүлэхэд хэрэгцээтэй эрхмэдэлтэй хүний хэлнэ.
Хэрэв байгууллага дотроосоо хэн нэг хүнийг томилж хийлгэх боломж байхгүй бол, гадаад талаас
тодорхой ур чадвартай хүн юм уу, байгууллагын үйлчилгээг авч болно. Энэ тохиолдолд, тэдгээр
гаднаас ирэх хүн эсвэл байгууллага нь танай үйл ажиллагааны онцлогийн талаар мэддэг, эрсдэлийг нь үнэлэх чадвартай эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.
ЖДÁ-ын хувьд, ихэнхи тохиолдолд ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээ хийх хүн нь аюулгүй байдал, эрүүл
мэндийн эксперт байх хэрэггүй байдаг, харин дараах зүйлсийг хийх ур чадварыг харуулж байх
хэрэгтэй:
1. ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээ хийх аргын талаар ерөнхий ойлголттой.
2. Энэ ойлголтоо ажлын байран дээрээ ашиглах чадавхитай. ¯үнд дараах зүйлс шаардлагатай:
a. аюулгүй байдал, эрүүл мэнд асуудлуудыг тодорхойлох;
b. авах арга хэмжээний хэрэгцээг үнэлж, эрэмбэлэх;
c. эрсдэлийг устгах эсвэл бууруулах боломжууд, тэдгээрийн давуу талыг санал болгох;
d. тэдгээрийн үр нөлөөг үнэлэх;
e. аюулгүй байдал, эрүүл мэндийн сайжруулалт болон сайн туршлагыг сурталчлан таниулах.
3. Туслалцаагүйгээр эрсдэлийг зохих түвшинд үнэлж чадахгүй тохиолдол үүсвэл асуудлыг
тодорхойлж, хэн нэгнээс туслалцаа авах талаар зөвлөлдөх чадвартай байх.
Аюулгүй ажиллах арга, туршлага, зохион байгуулалт, мэдээлэл ба сургалт
Таны ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээ мөн аюулгүй ажиллах арга барил, практик юу байж болохыг
анхааран үзэж, ажлыг хэрхэн зохион байгуулах, сургалт ба мэдээллийг хэрхэн сайн өгөх вэ гэдгийг
тусгах хэрэгтэй. Дахиад, одоогоор ямар хяналтын арга хэмжээ хэрэгжүүлээд байгаа, цаашид ямар
арга хэмжээг нэмж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа вэ гэдгээ тодорхойлно.
Байгууллагын хувьд аюулыг хэрхэн энгийн, зардалд хэмнэлттэй аргаар эрсдэлийг хянах арга
замуудын нэг нь “аюулгүй ажиллагааны систем” гэж нэрлэгддэг аюулгүй ажиллах арга, практикийг
сургалт ба мэдээлэл өгөх үйл явцтай нэгтгэсэн арга хэмжээ байдаг. Ажлын байранд гарсан олон
осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин зүгээр л ажил олгогч нь аюулгүй ажиллах арга барил, практик,
зохион байгуулалтыг бий болгоогүй, менежер, супервайзор, ажилтнууддаа хангалттай мэдээлэл
өгөөгүй, эсвэл аюулгүй байдал эрүүл мэндтэй холбоотой журмуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар
зөв сургаагүйгээс үүдсэн байдаг. Ажлыг аюулгүй зохион байгуулна гэдэг нь ажил олгогч, менежер,
супервайзоруудын ажиллах хүчээ зөв зохион байгуулж, ажилтнуудтайгаа сайн хамтран ажиллахыг
хэлнэ. Аюулгүй байдал, эрүүл мэндийн зохион байгуулалтыг сайжруулж, бизнесийн үр ашигтай
байдлыг дээшлүүлэх нь тийм зардалтай ажил биш бөгөөд эрсдэлийг хянах арга хэмжээ нь үргэлж их энгийн бөгөөд амархан хэрэгждэг ажлууд байдаг.
Жишээлбэл, эрсдэлийг хянах арга хэмжээ 3-ын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж
болно:
→ Ажилтан, супервайзор, менежерүүддээ тоног төхөөрөмжийг хэрхэн аюулгүй ажиллуулах,
эсвэл аливаа ажлыг хэрхэн аюулгүй гүйцэтгэх талаар тодорхой, ойлгомжтой заавар, журам
гарган танилцуулж мөрдүүлэх, хэрэгтэй бол заавар ба журам нь бичгээр байж болно.
→ Аюулгүй байдал, эрүүл мэндийн зохих мэдээллийг өгөх – гарын авлага, заавар, аливаа
сав баглаа боодлын шошго, хаягжуулалт, анхааруулах тэмдэг, химийн бодисын аюулгүй
байдлын бүртгэлийн хуудас гэх мэт мэдээлэл түгээж буй бүхий л хэрэгслүүдээр дамжуулан
мэдээлэл өгч болдог (мэдээллийг тухайн ажлын орчинд ойлгогдох хэл дээр өгөхийг анхаарна,
тухайлбал Монгол компанид Монгол хэл дээр, гадаад ажилтантай тус ажилтанд ойлгогдох
хэл дээр байх хэрэгтэй).
→ Ажлын байрны орчинг шинэчлэн сайжруулах – жишээ нь, ажилтнууд ажлаа хийхийн тулд
ачааны машин явдаг замыг хөндлөн гарч, зөөх бараагаа очиж авдаг бол энэ аргыг өөрчилж,
ачаа буулгадаг машин нь зам гарахааргүй газарт ачаагаа буулгадаг болгож болно. Энэ нь
ачигчдыг замын хөдөлгөөнөөс үүдэн гэмтэх эрсдлээс сайтар хамгаална.
→ Ахуйдаа цэгцтэй, цэвэрхэн байх – ажлын байраа цэвэр эмх цэгцтэй, орох гарах гарцыг
үргэлж нээлттэй байлгаж, юмаар таглахгүй байх, аливаа тоостой орчинг ашиглаж тоос
бужигнуулахаас өмнө усаар чийгшүүлж байх.
→ Ажил олгогч таныг төлөөлөн ажилтнуудын аюулгүй байдлыг хангуулж, тэдэнд сургалт өгөх
гэж байгаа менежер, супервайзоруудаа өөрсдийг нь сайн сургаж, зохих зааврыг өгөх. Заавар,
сургалтанд ЖДÁ-ын эрсдлийн үнэлгээг ажлын байранд хэрхэн хийх талаар мэдээлэл багтаж
болох юм.
→ Менежер ба супервайзорууддаа дагаж мөрдөх ёстой дүрэм журам, зааврыг ойлгомжтой,
тодорхой өгөх.
→ Менежер ба супервайзорууддаа аюулгүй байдал, эрүүл мэндийг хангуулахад нь шаардлагатай
эрх мэдлийг хангалттай олгох.
→ Таныг буюу боссыг, эсвэл аль нэг удирдах ажилтан ажлын байрандаа байхгүй байхад хэрхэн
аюулгүй байдал, эрүүл мэндийг хангуулах талаар, мөн аюултай нөхцөл байдал эсвэл онцгой
байдал үүсвэл хэрхэн ажиллах талаар тодорхой журамтай байх.
→ Менежер ба супервайзорууддаа аливаа машин механизмын газардуулгыг засч, эсвэл сольж
хийгээгүй бол ажлыг зогсоож байх талаар заавар өгөх, мөн тэгж үйл ажиллагааг зогсоох
эрхийг бүрэн өгөх.
→ Менежер ба супервайзорууддаа таныг эзгүйд аливаа машин механизмын газардуулгыг
шинээр захиалж авах эрх мэдэл олгох.
→ Ажилтнууддаа аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар сургалт өгөх, үүнд ЖДÁ-ын эрсдлийн
үнэлгээний сургалт багтана.
→ Ажлын байрны ЖДБ-ын эрсдлийн үнэлгээнд ажилтнууд оролцох оролцоог сайжруулах,
үүнд ЖДБ-ын эрсдлийн үнэлгээгээр тодорхойлсон эрсдэлийг хянах арга хэмжээнд оролцох
оролцоог оруулж тооцно.
→ Өндөр эрсдэлтэй ажил эрхэлдэг ажилтнуудад тусгайлсан сургалт өгөх.
Эрсдэлийг хянах арга хэмжээ :
Эрүүл ахуй ба сайн сайхан байдал
ЖДБ-ын эрсдлийн үнэлгээний дараагийн алхам нь одоо хэрэгжүүлж байгаа эрүүл ахуйн хэрэгслүүд нь одоогийн аюулын түвшинд хэрэглэж байхад тохиромжтой байна уу, эсвэл эрсдэлийг хянах арга хэмжээг нэмж авах шаардлагатай байна уу, гэдгийг тодорхойлох шат байна.
Хяналтын арга хэмжээнүүдийн ихэнхи нь аливаа аюулд өртөхөөс хатуу хамгаалахгүй боловч, аюулыг нь багасгаж ажлыг илүү ээлтэй болгоно. Тухайлбал дараах байдлаар эрүүл ахуй, сайн сайхан байдлыг сайжруулж болно:
→ Ажлын байранд угаалгын болон ариун цэврийн үндсэн хэрэгслүүдийг байлгах.
→ Химийн бодисоор бохирлогдсон ажлын хувцсыг цоожтой шүүгээнд хадгалж байх, ийм
хувцсыг ажилтнууд гэр лүүгээ авч явахыг хориглох.
→ Анхны тусламжийн энгийн хэрэгслийг бэлэн байлгах, тодорхой ажилтнуудыг үүнийг
хэрэглэхэд сургах.
→ Тариалангийн талбай, малын хороо, эсвэл барилгын талбайд ажилладаг ажилтнуудыг цэвэр
ус ба эмнэлэгийн анхны тусламжийн хайрцгаар хангах.
Эрсдэлийг хянах арга хэмжээ :
Хүнийг хамгаалах хэрэгсэл
Үүний дараа Эрсдэлийг хянах арга хэмжээ 5-руу шилжинэ. Хамгаалах гутал, бүтэн биеийн хувцаснаас гадна, хүнийг хамгаалах хэрэгсэл (XXX) гэдэг нь таны авч хэрэгжүүлж буй бусад эрсдэлийг хянах арга хэмжээнүүдэд зөвхөн нэмэлт болгон хэрэглэх хяналтын арга хэмжээ юм.
ХХХ-ийн хэрэглээг хамгийн бага байлгаж, ажилтныг аюулаас хамгаалах гол арга болгохгүй байх,
эсвэл ажилтныг урт хугацаанд хамгаалах хэрэгсэл өмсөхийг шаардахгүй байх нь зөв юм. Гэхдээ
Таны ЖДБ-ын эрсдлийн үнэлгээ 2 ба 4-р арга хэмжээг зэрэг хэрэглэж, хэсэг бүлэг хүнийг эрсдлээс
хамгаалахад чиглэж байж болно. Тухайлбал, та дуу чимээ ихтэй машины дууг аюулгүй түвшинд
хүртэл бууруулж чадсан бол тус машинтай харьцаж ажилладаг ажилтнуудыг чихэвч байнга зүүхийг
шаардах хэрэггүй юм. Үүний нэгэн ижилээр, тоос үүсгэдэг тоног төхөөрөмжийн ялгаруулж буй
тоосыг соруулан авдаг болсон бол ажилтнуудыг байнга маск зүүхийг шаардах хэрэггүй. Гэвч,
аюулгүй байдал, эрүүл мэнд гэхээр эрсдэлийг хянах хамгийн анхны бөгөөд цорын ганц хэрэгслээр
хүнийг хамгаалах хэрэгслийг сонгодог нь харамсалтай. Эдгээр хүнийг хамгаалах хувцас, хэрэгсэл
ажилтныг хамгаалж чаддаггүй. Áайнгын хамгаалах хувцас өмсөх нь биед таатай бус бөгөөд хэрэглэж буй хүндээ тийм ч сайн таардаггүй. Хүн бүр өөр галбир, хэмжээтэй бөгөөд нэг размерын хувцас бүх хүнд таарахгүй. Хүнийг хамгаалах хэрэгсэлд дараах багтана:
Бүтэн биеийн хувцас;
→ Нүдний хамгаалалт;
→ Гутал
→ Бээлий
→ Сонсгол хамгаалалт
→ Амьсгал хамгаалах хэрэгсэл /Тоос болон химийн бодис амьсгалагч/
→ Тоосны маск
→ Каска
→ Нойтон орчны эсвэл хүйтний улирлын хувцас.
Хэрэв та ЖДБ-ын эрсдлийн үнэлгээгээрээ ХХХ хэрэгтэй гэж шийдсэн бол яг ямар хэрэгслийг,
юуг хамгаалах гэж олгох, ямар төрлийнхийг олгох вэ гэдгийг дэлгэрэнгүй бичнэ. Бээлий, тоосны
маск, химийн бодис амьсгалагч эсвэл өөр хэрэгслээр хангах бол тэрхүү хэрэгслээ хэрхэн цэвэрлэж, хадгалж байх ёстой, хэр давтамжтай хэрэглээд шинийг авч байх ёстой зэргийг тайлбарлах хэрэгтэй.
ХХХ-ийг ажилтнаас ямар нэг төлбөр авалгүй, ажил олгогчоос үнэгүй хангах ёстойг санаарай.
Сайн туршлагыг судлан, хэрэгтэй бол ямар ХХХ сонгох вэ гэдэг дээр зөвлөгөө аваарай.
ХХХ-ийн талаар бодохдоо дараах зүйлсийг санаарай:
→ Эрсдэлийг хянах өөр аргуудыг юун түрүүн харгалзан үзэж, танилцах хэрэгтэй. ХХХ-ийг
ямагт хамгийн сүүлийн сонголт байлгаж, зарим тохиолдолд хэрэгжүүлэхээр сонгосон бусад
хяналтын аргыг дэмжихэд зориулан төлөвлөж болохыг санаарай. ХХХ хэзээ ч эхний, эсвэл
цорын ганц сонголт байх ёсгүй бөгөөд энэ нь дангаараа ажилтныг хамгаалж чадахгүй.
→ Техникийн болон инженерчлэлийн хяналтууд (Эрсдэлийг хянах арга хэмжээ 2) нь хамт олныг
хамтад нь урт хугацаанд хамгаалдаг бөгөөд нэгж ажилтан бүрт ХХХ авч өгөх, түүнийг нь
тогтмол сольж байх, арчилж цэвэрлэж хадгалж байхаас ямагт илүү хямд байдаг.
→ Хамтад нь хамгаална гэдэг нь тухайн орчинд ажилладаг ажилтнуудыг бүхэлд нь хамгаалдаг
байхад ХХХ бол зөвхөн тухайн нэг ажилтныг л хамгаална.
→ ХХХ-ийг сонгох бол ажилтнуудыг заавал оролцуулж байгаарай. Учир нь тэдгээр ажилтнууд
л ямар ажил хийдэг, ямар аргаар хийдэг, хаана нь ямар алдаа гарч өөрсдийг нь гэмтээх
боломжтой байдгийг мэднэ шүү дээ.
Эрсдэлийг хянах арга хэмжээ 6:
Эрүүл мэндийн/Эмчийн үзлэг хяналт
Та ЖДБ-ын эрсдлийн үнэлгээндээ, өндөр эрсдэлтэй ажил хийж байгаа ажилтнуудаа зохих ур
чадвартай мэргэжлийн анагаах ухааны хүний эрүүл мэндийн болон эмчийн үзлэгт хамруулж байх
арга хэмжээг анхааран үзэж, төлөвлөх хэрэгтэй.
Өмнө дурдсанчлан, эрүүл мэндийн ба эмчийн үзлэгүүд нь ажилтныг аюулаас хамгаалж байгаа хэрэг биш, харин хамгаалж буй арга хэмжээ нь үр дүнтэй ажиллаж, ажилтныг хамгаалж байна уу гэдэгт мониторинг хийх арга хэрэгсэл юм. Гэхдээ энэ арга хэмжээ нь эрсдэлийг бууруулахад тусалдаг. Та аюултай бодист (химийн бодис, тоос, бичил биетнүүд, дуу чимээ гм) хордохоос хамгаалж,эрсдэлийг хянах арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн байсан ч ажилтнууд өвчин туссан шинж тэмдэг илэрсээр байдаг, гэхдээ голцуу амьдралын хожуу үед. Тиймээс, иймэрхүү мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг эрт илрүүлж, хяналтандаа авахын тулд эрүүл мэндийн үзлэгүүд тогтмол хийж байх хэрэгтэй.
Жишээ нь:
Тоос амьсгалах нь астма болон бусад урт хугацааны уушигны өвчлөлд хүргэнэ.
Уусгагч гэх зэрэг химийн бодисууд Дэрматитис (dermatitis) гэгддэг арьсны үрэвсэлт өвчин үүсгэнэ.
→ Органик фосфор агуулсан хортон устгагч, жишээ нь шавьж устгагч, амьтны/хонины хамуу
устгагч, гэх зэрэг нь мэдрэлийн системийг хордуулна.
→ Тогтмол 85-90 децибиллийн дуу чимээ гаргадаг машин нь сонсголд муугаар нөлөөлнө.
34
Эрүүл мэндийн/Эмчийн үзлэгт дараах багтаж болно:
→ Биологийн болон биологийн бус нөлөөг хянах, үүнд тодорхой аюултай химийн бодисын
нөлөөллийг илрүүлэх цусаар шинжилгээ авч болно.
→ Сургагдсан супервайзор гэх зэрэг ажил хариуцсан хүн тогтмол хяналт хийж, ажилтнуудын
арьсан дээр ямар нэг арьсны өвчний тууралт гарч уу, гэдгийг шалгаж болно.
→ Сонсголын тест.
→ Уушигны үйл ажиллагааны тестээр аюултай тоосонцорт өртсөн уушигны өвчлөлийг хянах.
→ Ажилтнуудын өвчний шалтгаанаар ажилдаа ирээгүй өдрүүдийг хянаж, ажлаас шалтгаалсан
шалтгаанаар эмч хэвтэн эмчлүүлэхийг зөвлөсөн эсэхийг нягталж болно.
→ Тодорхой нэг аюулын нөлөөллийг илрүүлэх зорилгоор эрүүл мэндийн/эмчийн үзлэг хийх
арга хэмжээг тодорхойлох нь ердийн эрүүл мэндийн үзлэгээс ялгаатай. Энэ хоёрын ялгааг
мэдэхгүй байх тохиолдол олон. эрүүл мэндийн/эмчийн үзлэг нь тухайн нэг аюул эсвэл
асуудалд тусгайлан чиглэсэн байдгаараа онцлог.
Дүгнэхэд, эрсдэлийг хянах арга хэмжээний шатлалыг сонгохдоо тухайн аюулыг устгах буюу
орлуулахад зорих ёстой бөгөөд боломжгүй бол техник, тоног төхөөрөмж, инженерчлэлийн арга
хэмжээг аюулгүй ажиллагааны арга, практик, зохион байгуулалт, мэдээлэл, сургалттай хослуулах
хэрэгтэй. Зорилго нь аюулд өртөж болох ажилтнуудыг хамтад нь хамгаалах явдал бөгөөд хүнийг
хамгаалах хэрэгслийг зөвхөн бусад тусгай аюулаас ажилтныг хамгаалах зорилгоор хэрэглүүлэх ба
урт хугацаанд өмсүүлэхээс татгалзах нь зүйтэй (гэхдээ ажлын гутал, бүтэн биеийн хамгаалалтын
хувцас зэрэг стандарт хэрэгслүүдийг байнга хэрэглэж болно). Мөн эрүүл ахуйн болон сайн сайхан
байдлын арга хэмжээг тодорхойлж, урт хугацаанд аюулд өртсөнөөр өвчин үүсгэж болзошгүй аюулын нөлөөлийг хэмжих зорилгоор ямар эрүүл мэндийн/эмчийн үзлэгийг төлөвлөж хийх асуудлыг анхаарах үзэх нь зүйтэй.