Аз хур онлайн захиалга

Аз хур номын дэлгүүр

www.book.mn сайт нь интернэтээр дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнийг худалдаална.

– Төрөл бүрийн ном, сурах бичиг
– Бичиг хэрэг
– Тэмдэглэл дэвтэр
– Хуанли
– Бэлэг дурсгал

Төлбөр тооцоо
www.book.mn сайтаар худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ “Аз Хур” номын их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний бодит үнэ байна.

Захиалсан барааны мөнгөн дүн дээр хүргэлтийн зардал нэмэгдэн төлвөл зохих мөнгөн дүн гарна.

Худалдан авагч төлбөрөө онлайнаар картаар, мобайл банкаар, мөн мөнгөн гуйвуулгаар болон бэлнээр хийх боломжтой.

Хүргэлт
Барааны жин, овор хэмжээ, тоо ширхэгээс үл хамааран хот доторх хүргэлт 3000 төгрөгөөр хүргэгдэнэ.

Хүргэлт хот дотор 48 цаг, хөдөө орон нутагт ажлын 2-7 хоног, гадаад улс оронд 7 хоногоос 1 сарын хугацаанд багтаан хийгдэнэ.

Хөдөө орон нутгийн хүргэлтийг Монгол шуудан ТӨХК болон тухайн чиглэлийн шуудан унаагаар дамжуулан хийх боломжтой. Гадаад улс орны хүргэлтийг Монгол шуудан ТӨХК, DHL буухиа шуудан болон бусад шуудан үйлчилгээний газруудаар дамжуулан хүргэх боломжтой.

Хот доторх хүргэлт өдөр бүр 10.00 – 20.00 цагийн хооронд хийгдэнэ.

Хэрэглэгч хүргүүлэх хаягийг үнэн зөв өгөх үүрэгтэй ба холбоо барих утас заавал өгнө.

Буцаалт
Бараа буцаагдсан тохиолдолд зөвхөн тухай барааны үндсэн үнийг захиалагчид эргүүлэн төлнө. Хүргэлтийн төлбөрийг эргүүлэн олгохгүй болно.

Буцаагдаж буй бараа нь дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Ямар нэгэн байдлаар урагдаж, эвдэрч гэмтээгүй байх
Тухайн барааны бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх
Тухайн барааны сав баглаа, боодол урагдаж гэмтээгүй байх
Төлбөрийн баримт, тооцооны хуудас гэх мэт бичиг баримтыг мөн буцаах шаардлагатай.

Дээрх заалтуудыг хангаагүй тохиолдолд барааг буцаахгүй болно

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал