англи хэлний анхан шатны сургалт

Wall Street English Mongolia
Англи хэлийг анхан шатнаас нь сурах гэж буй хүмүүст зориулсан эрчимжүүлсэн сургалтыг санал болгодог бөгөөд суралцагчдыг сургалтын орчинд төрөлх хэлээрээ ярихгүй байхыг зөвлөдөг. Ингэснээр богино хугацаанд үр дүнтэй сурах боломжтой. Танаас үг цээжлэх, өгүүлбэр бүтээх зэрэг хэл зүйн дүрэм шаардахгүй. Хичээл сонирхолтой хэлбэрээр явагдаж, явцын дунд тогтоох зарчмаар хэлийг сурах боломжтой.
Мөн хичээлийг тодорхой зорилгоос шалтгаалаад заах арга нь өөр өөр байдаг. Та сургалтын хөтөлбөрийг сонгохоосоо өмнө бүртгүүлэн зөвлөгөө авах шаардлагатай. Манай зөвлөх ажилтнууд танд хамгийн шилдэг хувилбаруудыг санал болгох бөгөөд хичээлийн хөтөлбөр нь ярианы, ажил хэргийн, гадаадад сурах г.м. олон төрөлтэй. Сургалтад хамрагдан төгссөн суралцагчдад олон улсад магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн гэрчилгээ олгодог.
Утас: 77470000
Ногоон Жэйд тэтгэлэгт боловсролын төв
Гадаад хэлийг сурахдаа эхнээс нь цэгцтэй, суурийг зөв тавьж сурах нь нэн чухал байдаг. Тиймээс бид тухайн сурагчийн англи хэлний мэдлэгийн түвшнээс хамаарч 1-7 шатлал бүхий сургалтын хөтөлбөрийг боловсруулан хичээллэж байна. Нэг түвшний сургалтын энгийн хугацаа нь 3 сар ба эрчимжүүлсэн хэлбэрээр 6-8 долоо хоногт тухайн хөтөлбөрийг эзэмших боломжтой.
Анхан
Энэ сургалт нь англи хэл бараг мэдэхгүй суралцагчид үгийн дуудлага, үгийн сан, энгийн өгүүлбэрийн бүтэц, өдөр тутмын практикт хэрэгтэй үг ярианы тухай суурь мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулан бодит амьдралаас сэдэвлэсэн англи хэлний ярих, сонсох, унших, бичих үндсэн чадварыг олох идэвхтэй дадалд зориулсан хичээлүүд байх болно.
Сургалтын модуль
Сургалт үргэлжлэх хугацаа 8-10 долоо хоног
Нийт хичээллэх цаг 120 цаг
7 хоногт хичээллэх өдрийн тоо 4 өдөр
Нэг хичээл үргэлжлэх хугацаа 3 цаг
Хичээллэх цаг 18-21 цаг
Утас: 89010555

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал