арбитр гэж юу вэ

Арбитр бол эдийн засгийн хєгжилд тvлхэц vзvvлдэг бєгєєд хууль ёсыг нийгэмд тогтоож байдаг эрх зvйн тогтолцоонд маш чухал байр суурь эзэлдэг. Энэ нь эрх зvйт тєр болоод эдийн засгийн хєгжлийн харилцан хамааралд маш чухал юм. Эдийн засгийг хєгжvvлэхэд бизнесийн vйл ажиллагааг зохицуулж буй хууль, дvрэм, журмууд нь /эрх зvйн актууд/ ойлгомжтой, шударга бєгєєд заавал биелэгдэх хvчин чадалтай байх хэрэгтэй. Бизнесийн vйл ажиллагаа нь ємчийн болон гэрээний эрхээ найдвартай хамгаалуулсан, хэрвээ маргаан vvсвэл vнэн зєвєєр шийдвэрлэгдэнэ гэсэн итгэл vнэмшилтэй байхыг шаарддаг. Хууль болон гэрээний дагуу хvлээсэн vvрэг зайлшгvй биелэгдэх баталгаатай байвал бизнес цэцэглэн хєгжих болно. Харин ийм баталгаа байхгvй бол бизнес зогсонги байдалд орох болно. Жижиг том ямар ч бизнесийн хувьд оруулж буй хєрєнгє, хууль болон гэрээний дагуу эдлэх эрх нь хэр баталгаатай болохыг урьдчилан мэдэх шаардлагатай байдаг. Энэ бvгдийг арбитр хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн єсєлтєнд эерэг нєлєє vзvvлдэг. Ийм ч учраас маргаан шийдвэрлэх хамгийн оновчтой арга болох арбитрыг бизнес эрхлэгчид, тєр тэр дундаа шvvх дэмжиж байдаг юм.
Бизнесийн харилцаанд оролцогч талууд тэрхvv бизнесийнхээ vр дагавар, гарч болох эрсдлийг урьдчилан харах шаардлагатай байдаг.
Бизнесийн харилцаанд оролцогчид ялангуяа гадаадын хєрєнгє оруулагчид маргаан гарсан тохиолдолд дотоодын шvvхээр шийдвэрлvvлэх сонирхолгvй байдаг. Ихэнх орнуудад арбитр бол маргаан шийдвэрлэх оновчтой арга гэдгийг хvлээн зєвшєєрдєг бєгєєд олон улсын шинжтэй томоохон бизнесийн гэрээнvvдэд арбитрын заалтыг заавал оруулж єгдєг. Vvний зэрэгцээ дотоодын бизнес эрхлэгчид ч мєн адил арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх сонирхолтой байдаг. Жишээ нь: Шведэд худалдааны маргааны 85 хувь нь арбитраар шийдвэрлэгддэг.
Бизнесийн маргаан нь зардал ихтэй, хугацаа шаардсан байж болно. Мєн vvнээс болж бизнесийн ажиллагаанд хохирол учирч болно. Бизнесийн харилцаанд оролцогчид маргаанаа vр ашигтай буюу тvргэн шуурхай, зардал чирэгдэл багатай хєндлєнгийн аргаар шийдвэрлvvлэх хvсэлтэй байх нь ойлгомжтой. Гадаадын хєрєнгє оруулагчид ихэвчлэн маргалдагч талуудын улсуудаас єєр улсын арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх сонирхолтой байдаг. Энэ нь хэрэв маргалдагч талуудын аль нэгнийх нь улсын арбитраар маргаанаа шийдвэрлvvлэх тохиолдолд тухайн арбитр єєрийн улсын иргэн, хуулийн этгээдийг дэмжих мєн тийм байдал vvсч болзошгvй гэсэн хардлага vvсдэгтэй холбоотой.

Тэд олон улсын хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн, нэр хvнд бvхий арбитрыг сонгохыг эрмэлздэг. Хєгжингvй арбитрын тогтолцоо бол хууль болон гэрээний эрхийг хамгаалж буй эрх зvйн тогтолцооны салшгvй бvрэлдэхvvн хэсэг юм. Маргаан шийдвэрлэх журмыг талууд єєрсдєє тохиролцох боломжтой байдгаараа арбитр нь шvvхээс давуу талтай.
Талууд тухайн маргааны талаар дагнан мэргэшсэн арбитрчийг єєрєє сонгох боломжтой. Арбитр талуудад маш єргєн сонголт хийх эрхийг олгодог бєгєєд тэд журмаа єєрсдєє тодорхойлж, арбитрын ажиллагаа явуулах хэл, хэрэглэх хуулийг сонгох боломжтой. Мєн тvvнчлэн нууцлалыг хангах боломжийг олгож байдаг.

Энэ бvхний тулд тухайн арбитр олон улсад хvлээн зєвшєєрєгдсєн стандартыг хангасан байх шаардлагатай. Хамгийн гол нь арбитрын хэлэлцээр, арбитрын шийдвэр нь vндэсний шvvх болон бусад эрх бvхий байгууллагаас баталгаажсан гадаад, дотоодын алинд нь ч биелэгдэх баталгаатай байх хэрэгтэй. Эс бєгєєс маргаан шийдвэрлэх ажиллагаа нь бизнесийн vйл ажиллагааг саатуулж, зардал чирэгдэл учруулах болно. Арбитрыг дэмжих явдалд шvvх хамгийн гол vvргийг гvйцэтгэх ёстой. Шvvх нь арбитрыг дэмжиж байна уу эсвэл хориг саад хийж байна уу гэдгээс тухайн улсад гэрээг хэрхэн дээдэлдэг, эрх зvйт тєр хэр зэрэг тєлєвшиж байгаа нь харагддаг бєгєєд энэ нь улсын нэр хvндэд нєлєєлж байдаг. ЮНСИТРАЛ-ын ерєнхий нарий бичгийн дарга Жернеж Секолекийн хэлснээр зах зээл хєгжсєн болон тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засагтай байсан орнуудын хооронд байгаа ялгаа бол гэрээг дээдлэх явдал юм. Хамгийн гол нь шvvх энэ орчинг бий болгох ёстой бєгєєд vvний тулд арбитрыг дэмжих хэрэгтэй.

АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ДООРХИ ЛИНКЭЭР ХАРНА УУ
https://www.legalinfo.mn/law/details/12456

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал