Аялалд явахдаа юуг анхаарах вэ?

Монгол орон болон гадны халууны орнуудад аялахдаа дараах зүйлсийг анхаараарай…

Аялалд гарахын өмнө бэлтгэх зүйлсээ дэвтэр дээр бичсэн нь эмх цэгцтэй болж, мартаж санах асуудал үүсэхгүй. Авсан зүйлсээ зөв тэмдэглэгээгээр, аваагүй зүйлсээ хасах тэмдэглэгээгээр тодруулчихвал бүр сайн. Гарахынхаа өмнө цаг агаарын мэдээтэй танилцаарай.

Монгол болон сэрүүн газарт аялахдаа:

Зайлшгүй авч явах зүйлс:

Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.

-Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрах билээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.

  • Хэрвээ нялх хүүхэдтэй явбал аптекуудад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд байдаг.
  • Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй. Бага насны хүүхдүүдийн нүд ам руу ялаа шумуул орчих гээд завсаргүй дайраад байх үед ийм малгай ёстой л аминд орно шүү.
  • Нарны тос, нарны малгай.
  • Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.
  • Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
  • Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ таминь ээ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.
  • Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглэхэд сэнгэнээд л явчихна. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
  • Шүдэнз, гар чийдэн.
  • Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ. Тиймээс дууны сангаа шалгаарай.

Анхаарах зарим зүйл:

  • Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.
  • Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
  • Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.
  • Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.
  • Эцэст нь хаана буудаллаж, хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсч байгаа л бол хог тарихгүй, орчноо сүйдлэхгүй байхыг хичээгээрэй.

Халуун орон болон гадагшаа аялахдаа дараах зүйлсийг анхаараарай…

Дэлхий дахинаар аялж үзэхийг хүсдэггүй хүн бараг байхгүй бизээ. Зарим хүмүүс энэхүү мөрөөдлөө хэрэгжүүлэхийг зорьдог. Хэрвээ та аялал зугаалгаар явахаар зэхэж байгаа бол аялалд тань хэрэг болохуйц зөвлөгөөг хүргэж байна.

  • Гадаад паспорт, банкны карт, ойр зуурын хэрэглээний бэлэн мөнгө.
  • Бичиг баримт болон банкны карт нь гар тээшинд байж, хэрэгтэй үед гаргаж авах боломжтой, биед ойрхон байх ёстой.
  • Гадаад паспортынхоо зургийг утсан дээрээ авч өөрийн цахим шуудангаар өөртөө явуулна. Энэ зураг амин чухал үед хэрэг болох ба жишээ нь та бичиг баримтаа гээх тохиолдолд
  • Бүх л хэрэгтэй бичиг баримтаа ямар нэг ус нэвтрэхгүй тусгай аяны уут саванд хийж биеэс салгахгүй байх.
  • Таны аян замд хэрэгтэй эм тариаг мөн гар тээшинд хийнэ. Гэхдээ эмчийн заавраа цуг авч явах ёстой гэдгээ битгий мартаарай.
  •  халуун бууруулах, өвчин намдаах, харшлын эсрэг эм, хордлого тайлах эм зэрэг байж болно.
  • Мөн боох хэрэгсэл, шархны тууз, йод, ариун цэврийн янз бүрийн жижиг хэрэгсэл гэх мэт.
  • Сэжигтэй зүйл: наркотик болон сэтгэцийн элдэв эм, антибиотик, нойрсуулах эм, янз бүрийн өвсний ханд, мөн хүчтэй өвчин намдаах эм зэрэг болно. Мөн зарим улсад чөлөөтэй зардаг эм өөр улсад хориотой байх нь бий. (жишээ нь корвалол)
  • Авч яваа бүх л эм нь зөвхөн үйлдвэрийн савлагаатай байна. Мөнгөн устай халуун хэмжигчийг онгоцонд авч явж болохгүй. Энгийн электрон халуун хэмжигч дээр бөгөөд эсвэл очих газраасаа худалдаж авах нь зөв юм.
  • Янз бүрийн онцгой тохиолдолд хэрэг болох даатгалын хуудсаа авч яваарай. Янз бүрийн тохиолдол, түүнд хэрэгтэй эмнэлгийн тусламж, аялал цуцлах, хувийн эд зүйлээ хулгайд алдах зэрэгт даатгуулах нь зөв. Мөн экстрим спортод зориулсан тусгай даатгал бий.
  • Утас болон бусад гажетуудыг гар тээшинд байлгана
  • Орчин үеийн ухаалаг утас бол бидний хамгийн олон талт туслагч билээ. Аялалд явахын өмнө хэрэгтэй, интернетгүй ажиллах газрын зургаа татаж аваад ном, оффлайн орчуулагч, онгоцны билет хайх, авто машин түрээслэх болон бусад зүйлд хэрэгтэй апп-уудаа суулгана
  • Гоо сайхны хэрэгсэл, мөн хатгах үзүүр бүхий хумсны хутга зэргийг ачаанд өгнө.
  • нарны шил, дуртай усны хувцас, хатуу ултай шаахай, байгалийн гаралтай материал бүхий малгай. Ойрын дэлгүүрээс авсан 5-6 ширхэг гялгар уут нь дараа нь хогоо авах, нойтон хувцсаа хийх зэрэгт хэрэг болж болзошгүй.
  • жижиг цүнх. Таныг наран шарлагын газар байх, хотоор зугаалах үед хэрэг болох зүйлүүдээ хийнэ. Аль болох хөнгөн, хямдхан цүнх сонгоорой.
  • янз бүрийн нөхцөлд сольж өмсөх боломжтой хөнгөн хувцаснууд. Гутлын хувьд пүүз, задгай гутал, наран шарлагын шаахай зэргийг сонгоно. Хувцасны хувьд өдөр тутмын хоёр гурван даашинз, 3-4 майк, богино өмд, жинс, банзал, дотуур хувцас, сэрүүвтэр орой өмсөх ханцуйтай цамц.
  • Хил гааль дээр элдэв асуудал үүсгэх эд зүйлээ шалга
  • Утас, фото аппарат, нөүтбүүк, электрон ном, цэнэглэгч Шоколад, алим, самар, бутерброд болон бусад бусад хатуу хүнс Хатуу эм тариа бүхий эмийн сан, шингэн эм нь 100 мл эсвэл амь насанд хэрэгтэй гэсэн эмчийн бичигтэй байх Шингэн, элдэв цацлага нь 100 мл-ийн багтаамжтай савнаас том саванд байж болохгүй.
  • Үүнд шүдний оо, тараг, тос, нухаш зэрэг орох ба гар тээшинд авч явах бол маш бага хэмжээтэйг л зөвшөөрдөг байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал