Аяллаар явах гэж буй хүн бүхний гар утсанд заавал байх хэрэгтэй аппликейшнууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Өдөр бүр л хэдэн зуун шинэ аппликейшн “төрөн” гарч буй энэ эрин зуунд өөрт хэрэгтэйг нь олж ашиглах нь гол асуудал болсон гэлтэй. Ухаалаг утастай аялахыг зорьж буй хүн бүхэнд таньд хэрэгтэй аяллын аппликейшнуудыг хүргэж байна.

  1. Travel List

    Магадгүй та аялалд явахдаа шүдний сойз, утасны цэнэглэгч, хэрэгтэй бичиг баримт зэргээ мартах гээд байдаг бол та утсандаа яг одоо энэхүү аппликеишныг суулгаарай. Аялалд хэрэгтэй зүйлсийн жагсаалтуудыг тань гаргаж өгөх ба зарим нэг зүйлсийг дараа сануулах горимд хадгалах боломжтой. Мөн аялалын зогсоол бүрийг оруулж хаана хэзээ юуг хийх талаар тэмдэглэл бичин үлдээх боломжтой юм шүү.

  2. Flight Track Pro

    3000 гаруй онгоцны буудал болон 1400 гаруй нислэгийн компаниудын мэдээллийг багтаасан нислэгийн мэдээллийн аппликеишн юм. Олон улсад болж буй нислэг бүрийг гарын алган дээрээсээ харах боломжтой.

  3. Trip IT

    Та энэхүү аппликеишнээр нислэг, зочид буудал, унаа, очих газрууд гээд бүх төлөвлөгөөгөө нэг дор гаргах боломжтой ба өөрийнхөө төлөвлөгөөг бусадтай хуваалцаж бүр тэрийгээ Facebook, Twitter зэрэг сошиал хаяг руугаа нийтлэх ч боломжтой.

  4. Kayak

    Kayak нь интернет орчин дахь бүх  нислэг, зочид буудал, машин түрээс зэргийн үнэ хөлс, чанарыг харьцуулан маш түргэн өөрт тохирсон үйлчилгээндээ захиалга өгөх боломжтой юм.

  5. Google Maps

    Ер нь тэгээд бүгдээрээ л энэ аппликеишны талаар мэдэх байлгүй дээ. Гарын алган дээрээс дэлхийн аль хэсгийн газрын зургийг гудамж, зам, барилгын нарийвчлалтайгаар харах боломжтой. Магадгүй та өөрийнхөө гэрийг хайгаад үзээрэй. Гараад л ирнэ.

  6. City Maps2GO

    Интернетгүй оффлайн орчинд ажиллах боломжтой газрын зураг. Та урьдчилан хаашаа аялах талаар орж тэмдэглээд, дараа нь интернетгүй орчинд газрын зургаа төвөггүй харах боломжтой. Гэвч зөвхөн томоохон хотууд болон алдартай газруудын л мэдээллийг багтаасан байгаа.

  7. Gate Guru

    Та дэлхийн томоохон онгоцны буудлуудаар явж үзсэн үү? Үнэхээр том дотор нь нэг л хөл алдахад төөрчих гээд хэцүү байдаг шүү дээ. Тиймээс энэхүү аппликеишн нь томоохон нисэх онгоцны буудлуудын газрын зургийг танд танилцуулдаг юм. Энд нойл, ресторан, дэлгүүр гээд дотор нь байгаа бүх газруудын мэдээллүүд мөн багтсан.

  8. Google Translate

    Дэлхийн улс орон бүрийн хэлийг орчуулах боломжтой аппликеишн. Та зүгээр хэлэхийг хүссэн үгээ бич, эсвэл тухайн хүний хэлж буй үгийг хураагаад орчуулах горимыг ажиллуулахад л хангалттай. Нийт 58 хэлээр бичиж, 23 хэлийг хурааж аван орчуулах боломжтой.

  9. Foodspotting

    FoodSpotting нь таныг хүн бүхний очихыг хүсдэг, зөвхөн хоолны зургийг нь дарахын тулд хүлээлгэ үүсдэг газарт суудал захиалахад тань туслах болно. Мөн бусад хэрэглэгчид найзуудынхаа бичсэн сэтгэгдэл, рестораны талаарх дүгнэлт зэргийг ч харах боломжтой.

  10. Chefs feed

    Магадгүй та үндэсний шилдэг хоол, хамгийн чадварлаг тогоочийн хоолыг амтлахыг хүсэх боловч хаанаас хайхаа мэдэхгүй бол энэ аплликеишн танд туслах болно. Тухайн бүс нутаг дахь танд санал болгох ресторан, зоогийн газрын мэдээллийг танд хүргэх болно.

  11. Mint

    Өөрийн санхүүгийн зарлагаа хянахад хамгийн тохиромжтой апликеишнүүдийн нэг.  Өөрийн аяллын зарлагыг хянах, зардлуудаа ангилах ба мөнгөн урсгалын өдрийн хязгаар, зардлын нийт хязгаар зэргээ бүрдүүлэн явах боломжтой.

  12. Oanda Currency Converter

    Мэдээж та олон орноор аялах тойрон аялал хийж байгаа бол энэхүү аплликеишнийг заавал татах хэрэгтэй. Дэлхийн 190 орны бүх төрлийн мөнгөн дэвсгэртийг хувиргаж харах боломжтой. Таны халаасан дахь гадаад валютын ханшны мэдээлэл л гэсэн үг. Мөн мэдээж бүх ханшууд цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөрчлөгдөх болно.

  13. ICE

    Ганцаараа аялж явахад гэнэт бие муудах, эрүүл мэндийн асуудал тохиолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх апликеишн. Ухаалаг утсанд тань таны биеийн онцлог шинж, өвчний түүх зэргийг тэмдэглэх  ба утас түгжээтэй байсан ч ороод унших боломжтойгоороо онцлог. Энэхүү мэдээлэл нь 10 өөр хэл дээр орчуулагдах боломжтой, мөн өөрийн эмчийн тань холбогдох утас, нэр зэргийг мөн давхар хадгалах боломжтой. Ингэснээр гарч болох эрүүл мэндийн эрсдэлээс нэн даруй хамгаалах боломжтой болох юм.

  14. Around Me

    Таны ойр орчинд хамгийн ойрхон байгаа шатахуун түгээн станц, банк, бар, эмнэлэг, кино театр, ресторан, дэлгүүр зэргийг харуулах болно.

  15. Wifispc

    Интернет орчинд орох хэрэг гараад байна уу? Гэтэл хаана яаж орохоо мэдэхгүй байвал энэ аппликеишн туслах болно. Таны ойр орчин дахь ойрхон байрлах үнэгүй Wifi -тай газруудын мэдээллийг харах боломжтой. Мөн энэхүү мэдээллийг олон нийтийн сүлжээ оруулдаг бөгөөд өдөр ирэх тутамд цар хүрээ нь нэмэгдэж илүү их wifi орон зай, олдоц ихтэй болох юм.
    Ингээд эцэст нь таньд дээрхи бүх аппликеишнүүд байгаа бол таны ухаалаг утас аялалд явахад бэлэн боллоо гэсэн үг. 😉

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал