байрны найранд өгөх бэлэг

Өргөө цагаан гэрээ барьж шинэхэн айл болж байгаа хосууддаа зориулан ямар бэлэг өгөхөө мэдэхгүй байгаа бол наашаа анхаарлаа хандуулаарай. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн уламжлал байдаг байсан боловч төдийлөн хүмүүс мэддэггүй байна. Бэр талаас гал тогоо болон хөнжил гудсыг бэлдэж хүргэн талаас гэр орон сууцыг бэлддэг байсан жамтай байжээ. Иймээс аль талаас нь очиж байгаагаасаа хамаараад бэлэг сонгох нь зүйтэй.

  1. Цахилгаан бараа-Эзэгтэйн туслах мөн ажлыг хөнгөвчлөх хэрэглэл бол цахилгаан бараа юм. Сүүлийн үед хамгийн түгээмэл бэлэг болсон. Шинэхэн айл болж байгаа хосуудад зориулсан олон2 бэлгийн багц байдаг бөгөөд одоо үед storepay. monpay гэх мэт хэрэгцээт барааг хувааж төлөх боломжтой application олон байгаа билээ. Тэгвэл https://next.mn/ ,https://nomin.mn/ гэх мэт олон газраар үйлчлүүлэн хуваан төлөөд хэрэгцээт бараагаа аваарай.
  2. Уран зураг-Сэтгэл гарган хийсэн бэлэг хамгийн үнэ цэнэтэй бэлэг байдаг билээ. Жишээ нь: Чимэглэл дотроо олон янз байдаг ч уран зураг  бол дахин давтагдашгүй мэдрэмжийг илэрхийлдэг. Зотон болон нийлэг будгаар мэдрэмжээ илэрхийлэхэд хялбар байдаг шүү.
  3. Өв шингэсэн бүтээл-Өв соёлоо тээсэн бэлэг бол хамгийн сайхан бэлэг билээ. Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн монгол бичмэл мөн газрын зураг, уран зураг, хөгжмийн зэмсэг, монгол наадгай, аяга гэх мэтийг өгч болох юм.
  4. монгол бичмэл-Монгол бичиг нь босоогоор бичигддэг. Хүнд бэлгэнд өгөхөд босоо хийморьтой яваасай хэсээн билэгдэн өгдөг ажээ. Монгол бичиг нь олон мянган жилийн турш өвлөгдөн ирсэн одоогийн монгол улсад мөхөж болзошгүй болсон билээ. Иймээс өв соёлоо хадгалан шинэхэн байрны мялаалганд хамгийн тохиромжитой. Харагдах байдал өнгө үзэмж сайтай.
  5. Газрын зураг-Төдийлөн айл болгонд байдаггүй зүйл бол газрын зураг юм. Газрын зураг нь байр зүйн зургийн тухай ойлголт өгөх чухал бэлэг юм.
  6. Хөгжмийн зэмсэг-Эрт дээр үеэс жавар үргээх хэмээн ярьж хэвшсэн зүйл байдаг билээ. Хөгжмийн зэмсэг нь айлд байх ёстой зүйлүүдийн нэг юм.
  7. Гэр ахуйн хэрэгсэл-Шинэхэн байранд орж байгаа бол ширээ сандал буйдан гэх мэт гэр ахуйн хэрэгслүүд ихээхэн хэрэг болдог. Мөн тогоо шанага зэрэг нь амсар  өөдөө харсан хэмээн монголчууд ихээр билэгшээдэг.

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал