Барилгын суурийн ус тусгаарлалтыг чанартай, зөв шийдэх аргачлалууд

Барилгын зоорь, грашийн давхрууд руу хөрсний ус нэвчиж байгаа барилгуудад дараах үндсэн гол асуудлууд тулгарсан байдаг. Үүнд:

  • ТӨСӨВ мөнгөний асуудлуудаас болж цаашдаа гарах эрсдэлээ тооцолгүй мэргэжлийн бус, хувь хүн албан байгууллагын худал мэдээлэлд итгэж хамгийн хямд, хялбар гэгдэх материалуудыг сонгон авч суурь, зоорийн давхруудад ашигладаг.
  • Барилгын материалын сонголт хийхдээ зөвхөн ҮНЭ-д ач холбогдол өгч, эдэлгээ багатай эсвэл ус тусгаарлалтын ганцхан үе түрхлэг түрхээд шороогоо булчихдаг. /Хөрсний механик гэмтлээс ус тусгаарлах үе ээ заавал хамгаалах хэрэтэй/
  • БАРИЛГЫН ЗУРАГ гаргадаг зарим байгууллагууд дээвэр, барилгын суурийн ус тусгаарлалтын талаар мэдлэг дутуу байдаг /Иймд манай байгууллага өөрсдийн хувийн зардлаар жилд тогтмол 3-4 сургалтыг зохион байгуулдаг/
  • Барилгын материал ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧээ сайн судалдаггүй, хамтран ажилладаггүй
  • ХӨРСНИЙ УСНЫ ТҮВШИН байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд огт алга болдоггүй, цаг уурын байдлаас хамааран ихсэж, багасаж байдаг учраас хур бороо багатай жил барилга, байгууламж барих, хөрсний усны шинжилгээ хийлгээд бага гарсан ч суурь, зоорийн давхарт заавал ус чийг тусгаарлах чанартай материал, системийн дагуу тусгаж ус тусгаарлалт хийхдэх хэрэгтэй
  • Суурь, зоорийн давхрын ус тусгаарлах үеийн АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛийг  туршлагагүй хүмүүсээр чанаргүй, дутуу эсвэл анхаарал төдийлөн хандуулахгүй хийлгэчихдэг / Технониколь-н судалгаагаар дусаал гоожих, хөрсний ус нэвчсэн шалтгааны 30% нь ажлын гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас болсон байдаг/

Суурь, зоорийн давхрын ус тусгаарлалт нь тухайн барилгын насжилт, эдэлгээ,эрүүл мэнд, аюулгүй байдлын үндэс болж өгдөг учир та бүхэн барилга, байгууламж, хувийн хаус, байшин барихдаа өөрсдийн боломжоор ус чийгнээс маш сайн тусгаарлах хэрэгтэй. Манай байгууллага нь ус чийгнээс тусгаарлах материалын худалдаа, угсралтаар дагнан үйл ажиллагаа явуулаад 18 жил болж байна.“БАРИЛГЫН СУУРИЙН УС ТУСГААРЛАЛТЫН СИСТЕМЫГ ХИЙХДЭЭ БАРИЛГЫН НИЛ СУУРИА БОСОО ХАНАТАЙ ХАМТ ХУЛДАХ ХЭРЭГТЭЙ”Практикт тулгуурлан дараах 3 барилгын суурь, зоорийн давхрын ус тусгаарлах системчлэсэн шийдлэлийг зөвлөмж болгон хүргэж байна. Үүнд:

Хамгийн өртөг багатай Мастика систем:
Ус тусгаарлах үе: МАСТИКА гидроизоляционная

Суурийн ханын ус тусгаарлалт:1. Бетон хана
2. Праймер /хөрсжүүлэгч/
3. МАСТИКА гидроизоляционная /ус чийг тусгаарлах үе Хар тосон түрхлэг/
4. Carbon XPS 50мм-200мм /ус чийгэнд шинж чанараа алдахгүй/
5. GoePlanter /Барилгын хаяавч хэсгээр дэвсэж өгснөөр дээр ногоон хөрс, бетон цутгалт, явган хүний зам хийх боломжтой/Хамгийн өртөг багатай Мастика систем: 
Суурийн хэвтээ хэсгийн ус тусгаарлалт:
1. Бэлтгэл элс /9/
2. Плёнка
3./7/ Planter /Бетон цутгалтын механик гэмтлээс ус тусгаарлах материалыг хамгаална/ Дээрхи системийн материалууд нь бүгд ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч, дэлхийн 100 гаруй улс руу экспорт хийдэг “ТехноНИКОЛЬ” корпорацийн бүтээгдэхүүн бөгөөд өөр хоорондоо химийн найрлага гэх мэт бүхий л  шинж чанараараа бүрэн хосолсон байдаг.

Энгийн хар цаасан систем:

Ус тусгаарлах үе: бүх төрлийн хар цаасан хуйлмал

Суурийн ханын ус тусгаарлалт:1. Бетон хана
2. Праймер
3. Хар цаасан хуйлмал /ус чийг тусгаарлах үе ТехноЭласт ЭПП/
4. Carbon XPS 50мм-200мм /ус чийгэнд шинж чанараа алдахгүй/
5. GeoPlanter /хөрсний механик гэмтлээс дулаалга, ус тусгаарлах материалуудыг хамгаална/ Энгийн хар цаасан систем: 
Суурийн хэвтээ хэсгийн ус тусгаарлалт:
1. Бэлтгэл Бетон 100-150мм
2. Праймер /хар цаас наахын өмнө бетон дээр түрхэнэ/
3. Хар цаасан хуйлмал /ус чийг тусгаарлах үе Жнь:ТехноЭласт ЭПП/
4. Planter /Бетон цутгалтын механик гэмтлээс ус тусгаарлах материалыг хамгаална/
Хуяг бетон 50ммДээрхи системийн материалууд нь бүгд ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч, дэлхийн 100 гаруй улс руу экспорт хийдэг “ТехноНИКОЛЬ” корпорацийн бүтээгдэхүүн бөгөөд өөр хоорондоо химийн найрлага гэх мэт бүхий л  шинж чанараараа бүрэн хосолсон байдаг.

Шинэ полимер мембран систем

Ус тусгаарлах үе: полимер мембран LOGICBASE

Суурийн ханын ус тусгаарлалт:
1. Геодаавуу 500гр/кв.м /мембраны туслах материал/
2. Полимер мембран LOGICBASE V-SL 1.5мм  /ус чийг тусгаарлах шинэ дэвшилтэт технологи/
3. Геодаавуу 500гр/кв.м /мембраны туслах материал/
4. Carbon XPS 50мм-200мм /ус чийгэнд шинж чанараа алдахгүй/
5. GeoPlanter /хөрсний механик гэмтлээс дулаалга, ус тусгаарлах материалуудыг хамгаална/Шинэ полимер мембран системСуурийн хэвтээ хэсгийн ус тусгаарлалт:1. Бэлтгэл Бетон 100-150мм
2. Геодаавуу 500гр/кв.м /мембраны туслах материал/
3. Полимер мембран LOGICBASE V-SL 1.5мм /ус чийг тусгаарлах шинэ дэвшилтэт технологи/
4. Геодаавуу 500гр/кв.м /мембраны туслах материал/
5. Уур ус тусгаарлагч Плёнка
Хуяг бетон 50ммДээрхи системийн материалууд нь бүгд ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч, дэлхийн 100 гаруй улс руу экспорт хийдэг “ТехноНИКОЛЬ” корпорацийн бүтээгдэхүүн бөгөөд өөр хоорондоо химийн найрлага гэх мэт бүхий л  шинж чанараараа бүрэн хосолсон байдаг.

Ангилал