Барилгын химийн материал

Барилгын хими нь ерөнхийдөө барилгын салбар дахь хими ба ихэвчлэн барилгын материалын химийг хэлнэ. Барилгын химим нь органик бус химийн бие даасан салбар мөн. Тэрээр материал судлал, техникийн хими, эрдэс судлал, хими- техникийн термодинамик ба барилгын материал судлал зэрэг мэргэжлийн салбаруудын нэгдэл болно. Барилгын хими нь барилгын материалын хими ба физик шинж чанар, химийн урвал ба холбоосуудыг судалдаг. Хамгийн чухал жишээ нь: бетон дахь цементийн хатуужилт (Цементийн химийн салбар гидратаци) ба бетоны арматурыг зэврэхээс хамгаалах (ерөнхий: хэрэглээний Физик хими дахь барилгын материалын зэврэлт).

Өөр нэг салбар нь бусад бодис нь барилгын материалд хэрхэн нөлөөлөхийг судална. Жишээлбэл: агаар дахь хорт бодисуудаас үүссэн хүчилт бороо нь бетон, шавардлага, өнгөлгөө гэх мэт металл бус анорганик бодисуудыг муутгах механизмыг судалж үздэг. Мөн бетонд үзүүлэх “химийн довтолгоо”г (карбонжилтыг үзнэ үү.) судална. Өөр нэг өргөн судалдаг сэдэв нь бетоны нэмэлт дахь шүлт- цахиурын хүчлийн урвал ба органик бус химийн барилгын гадаргуу дээрх давсны талстжих явц юм. Иймээс барилгын химийн гэмтлийн дүн шинжилгээ нь барилгын материал ба барилгын хэсэглэл дэх барилгын түүх дурсгалын сэргээн засварлалтын үндэс болдог.

Түүнчлэн барилгын хими нь барилгын чигжих, хамгаалах ба засварлах химийн бодисуудыг туршина. Жишээлбэл: чигжээс, цавуу, будаг гэх мэт. Эпоксидын давирхайгаар барилгын хэсэглэлүүдийг холбох ба ан цавыг чигжээсээр засаж болдог. Барилгыг тусгай өнгөлгөөний үеийн тусламжаар мөн лотус- нөлөөн дээр үндэслэсэн өнгөлгөөгөөр граффит ба эрт бохирдлоос сэргийлэх боломжтой.

Нэмэгдэл бодисууд нь барилгын органик бус, металл биш материалуудын хими ба физик шинж чанаруудыг (нягт, даралт ба суналтанд тэсвэрлэх чанар, бат бөх, химийн үйлчлэлд тэсвэртэй байдал, үрэлт гэх мэт) өөрчилдөг.

Барилгын химид химийн хо

 

лбоог товчлон тэмдэглэнэ:

Товчлол   Химийн томъёо   Бодис
C              CaO Кальцийн     исэл
M             MgO                     Магнийн исэл
S              SiO2                     Цахиурын исэл
A              Al2O3                   Хөнгөнцагааны исэл
F              Fe2O3                  Төмрийн исэл (III)
T              TiO2 Титаны         исэл
N             Na2O                    Натрийн исэл
K              K2O                      Калийн исэл
H              H2O                     Ус
s               SO3                     Хүхрийн исэл
n              NO2                     Азотын исэл
p              PO3                      Фосфорын исэл

Барилгын химийн материал нийлүүлдэг компаниуд:

ДИ ЭФ АР ТИ ХХК
Утас: 99865240, 95500560

Ноён хүрд ХХК
Уул уурхайн хүнд механизмын тос тосолгооны тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын брэнд “GRACO” болон БНСУ–ын “OILMASTA INC“-ын Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд энэхүү уул уурхайн хүнд механизмын тос тосолгооны тоног төхөөрөмжийг Монголын уул уурхайн компаниудад нийлүүлдэг.
Хаяг: Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Доржийн гудамж Цома байр 33-35 тоот
Утас: 701574548 94007454

КЭЙ БИ ЭС Интернэйшнл ХХК
БНСУ-д үйлдвэрлэгдсэн шинэ, илүү боловсронгуй, дэвшилтэт технологи бүхий чанартай бүтээгдэхүүн болон брэндийн албан ёсны дистрибьютор.
Утас: 77271010

И ЗЭТ СИ ӨҮ ЭН
“И Зэт Си Өү Эн” ХХК нь 2009 оны 03 сард Монгол улсын барилгын салбарын зах зээлд анх удаа бетон зуурмагийн химийн нэмэлт бодисын үйлдвэрийг байгуулсан юм. Тус компани нь Монгол Улсын барилын салбарт чанарын өндөр түвшинд нийцсэн химийн нэмэлт бодисын хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байгаа бөгөөд Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос зохион байгуулдаг Бетоны олон улсын хурал зөвөлгөөнд тогтмол оролцож, харилцан мэдээлэл солилцсоор байна.
Утас: 88215151

 

Ангилал

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье