Биохимийн шинжилгээ

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

1. ЮУ БИ ЛАБ

“ЮУ БИ ЛАБ”  ХХК нь гадаад худалдаа, худалдаа зуучлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2016 оноос Клиник хими, иммунологи, биохимийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий “ЮУ БИ ЛАБ” эмнэлзүйн лабараторийг байгуулан аж ахуй нэгж, албан байгууллага, ар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог 3-н шатлалын нарийн мэргэжлийн эмч нарийн багтай хамтран зохион байгуулан ажилладаг болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7744-2686

2. Грандмерд эмнэлэг

Манай лабораторийн тасаг нь:

Биохими, Клиник гематологи, Клиник хими, Иммунологи, Серологи болон Молекул биологийн чиглэлээр шинжилгээ үйлчилгээ явуулдаг ба чанарын гадаад үнэлгээнд тогтмол хамрагдан ингэснээр шинжилгээний чанарын баталгааг ханган ажиллаж байна.

Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

  • Биохими
  • Иммунологи
  • Гематологи
  • Клиник хими
  • Молекул биологи
  • Нян судлал

Утас: 77000066

3.  Хан-Ууд эрүүл мэндийн төв

Эмнэл зүйн лабораторийн тасаг нь клиник биохими, серологи, нян судлал, эс судлал, Яармаг салбарын клиник биохимийн лаборатори гэсэн үндсэн 6 нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Клиник лабораторийн шинжилгээ:

  • Цусны ерөнхий шинжилгээ (20 үзүүлэлт, цагаан эсийг 3 төрлөөр)
  • Бүлэгнэлтийн шинжилгээ (PT, aPTT, FIB)
  • Цусны ABO бүлэг, резус бүлэг
  • Биохимийн шинжилгээ: Элэг цөс, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаа, зүрхний эмгэг, нүүрс усны солилцоо, өөх тосны солилцоо,  үе мөчний эмгэг, цус багадалтыг илрүүлэх,  электролитууд
  • Шээсний ерөнхий шинжилгээ (11 үзүүлэлтээр)
  • Иммунологийн шинжилгээ:  Элэгний вирусын маркерууд
  • Серологи шинжилгээ: Тэмбүү илрүүлэх (RPR, TPHA),ДОХ-ын шинжилгээ

Утас: 70049252

4. Интермед эмнэлэг

Интермед эмнэлгийн лабораторийн тасаг нь клиник хими (биохими, иммунологи, гематологи, биеийн шингэний шинжилгээнүүд), микробиологи, молекул биологи, болон эмгэг судлалын гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр холбогдох шинжилгээнүүдийг хийж, өвчин эмгэгийн оношилгоонд эмч, эмнэлгийн ажилчид болон эпидемиологи судлаачидтай хамтран ажиллаж байна.

Тусламж үйлчилгээ

  • Цусны ерөнхий шинжилгээ, цусны бүлэг, хувийн тохироо
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Цусны хийн шинжилгээ
  • Цус болон шээсний осмос чанар тодорхойлох
  • Шээсэнд зарим төрлийн эмийн бодис илрүүлэх
  • Харшлын шинжилгээ
  • Биеийн шингэний ерөнхий шинжилгээ
  • Өтгөнд далд цус илрүүлэх
  • Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх болон амьсгалын уреаза сорилоор хеликобактер илрүүлэх
  • Иммунологийн шинжилгээ
  • Зүрхний үйл ажиллагаа
  • Бамбай булчирхайн үйл ажиллагаа
  • Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн бэлгийн дааврын шинжилгээ
  • Хавдрын маркерууд
  • TORCH халдвар, ургийн хоёрлосон, гурвалсан тестүүд
  • Элэгний вирусийн маркерууд
  • Аутоиммуны эмгэг оношилгоо
  • Ясны бодисын солилцоо
  • ДОХ, тэмбүү илрүүлэх

Утас: 77011111

5.  Эм Би Жи Мед

Лабораторийн тасаг

– Цусны ерөнхий шинжилгээ  /12 үзүүлэлт/

– Шээсний шинжилгээ /10 үзүүлэлт + 5 микроскоп/

– Биохимийн шинжилгээ /Алат, асат, нийт уураг, альбумин, нийт билирубин, шф, ГГТ, креатинин, мочевин, шээсний хүчил, холестрин, триглицерид, сахар, амилаза, натри, кали, хлор, кальци/

– Коагулограммын шинжилгээ /PT, APTT%, TT, FIB/

– Халдвар илрүүлэх /HBSAG, HCV, RPR, HIV, ANTI-HBS/

– Зүрхний цахилгаан бичлэг /Зүрхний хэм алдагдал, цусан хангамжийн дутагдал, өөрчлөлтийг илрүүлнэ/

– Хэт авиан оношлогоо /Элэг, цөс, нойр булчирхай, бөөр, дэлүү, түрүү бучлирхай, өндгөвч, умай г.м/

– Ясны сийрэгжилт тодорхойлох

– Рентген /Цээжний рентген зураг авах/

– Серологийн шинжилгээ /Ревматойд фактор, с-реактив уураг, асло/

– Компьютер томографи /Цуллаг эрхтнүүдийн өөрчлөлтийг нарийвчлан тодорхойлох/

– Нарийн мэргэжлийн эмч нар таны шинжилгээний хариунд дүгнэлт хийж, шаардлагатай эмчилгээг бичиж, зөвлөгөө өгнө.

Утас: 75772828

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал